Индонез улсаар зочилж байгаа хүн заавал үзэх ёстой газрууд

2022-06-11, 11:34
1,888

Индонез улс нь нийт 17,508 арал дээр оршдог 1949 онд үүссэн улс юм. Жава тэргүүтэй олон ястан одоог хүртэл нэг хэлтэй, нэг үндэстэн болох суурь тавигдсаар байгаа. Тус улсын эзэмшдэг 17 мянган арлынх нь ердөө 6 мянга дээр нь л хүн суурьшдаг байна. Маш олон арал дээр оршдог энэ улс дэлхийн хамгийн үзэсгэлэнт байгальтай орнуудын нэг гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Экваторын бүсэд байрладаг учраас халуун орны бүсэд ордог бөгөөд олон тооны наран шарлагын газруудтай. Мөн олон үндэстэн угсаатнаас бүрддэг энэ улс нь соёлоор баялаг бөгөөд нутаг дэвсгэр бүр өөрийн гэсэн өвөрмөц хоолны соёлтой байдаг аж. Ингээд та бүхэнд тус орноор аялж буй хүмүүсийн заавал үзэх ёстой газруудаас хүргэе.

Индонез улсаар зочилж байгаа хүн заавал үзэх ёстой газрууд

8 Ража Ампат

Папуа Шинэ Гвинейн баруун хойд үзүүрт орших Ража Ампат арал нь тун тогтуун далайн эрэгтэй учраас усанд шумбахад нэн тааламжтай газар болжээ. Энд та ирснээр далайн гүн дэх амьдралыг чөлөөтэй үзэж чадна. 

Ража Ампат

7 Танжунг Путингийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Танжунг Путингийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нэн ховордсон орангутан сармагчнаараа алдартай юм. Энд ирснээр та төрөл бүрийн шувуу, махчин амьтад зэрэгтэй ойроос танилцах боломжтой. Мөн цэцэрлэгт хүрээлэн дундуур хөтөчтэй усан онгоц бүхий аялал явдаг аж. 

Танжунг Путингийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн

6 Флорес арал

Флорес арал нь Индонезийн Зүүн Нуса Тенггара мужийн Бага Зондын арлуудад багтах нэгэн арал юм. Тус арлын нэр нь португал хэлээр цэцэг хэмээх утгатай. Чухамдаа үлгэрийн мэт сайхан байгальтай учраас португалчууд ийм нэр өгсөн байж болно. Тус арал дээрх олон тооны үзэсгэлэнт нуур, халуун аршаан зэрэг нь жуулчдыг хэдэн мянгаар нь татдаг байна. 

Флорес арал

5 Букит Лаванг

Букит Лаванг бол Хойд Суматра мужийн нийслэл Меданаас баруун хойш 90 км-ийн зайд Гунунг Лейзерийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байрладаг жижиг тосгон юм. Энд 1973 онд орангутан үржүүлгийн төв байгуулагдса юм. Тус төвийн гол зорилго нь ан агнуур, ой модыг устгаснаас болж тоо толгой нь буурч буй орангутаныг хамгаалах явдал юм.

Энд ирснээр та ховордсон амьтдыг хамгаалах үйлст нэмэр болоод зогсохгүй эдгээр амьтдыг ойроос үзэх боломжтой аж. 

Букит Лаванг

4 Бромо Тенггэр Семеру үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Бромо Тенггэр Семеру үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Бромо, Семеру гэсэн 2 галт уулаараа алдартай. Семеру нь идвэхитэй хэвээр байгаа хэдий ч тэсрэлгүй олон жил болжээ. Хэрвээ та хүсвэл тусгай зөвшөөрөл авч тус галт уулууд дээр авирч болно. 

Бромо Тенггэр Семеру үндэсний цэцэрлэгт хүрээлэн

3 Ломбок

Индонезийн аялал жуучлалын гол бүс гэгддэг Ломбок арал нь үзэсгэлэнт далайн эрэг, зочид буудлууд, шөнийн цэнгээний газар гээд дутах юмгүй газар аж. Тиймээс энд нэг ирсэн хүн газар дээр диваажинг мэдэрч байгаад буцдаг гэнэ. 

Ломбок

2 Комодо үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Комодо үндэсний хүрээлэн нь Индонезийн баруун Нуса Тенггара, зүүн Нуса Тенггара мужуудын хооронд оршдог аж. 

1980 онд Комодо гүрвэлийг хамгаалахын тулд энэхүү үндэсний хүрээлэнг байгуулжээ. Хожим нь биологийн бусад төрөл зүйлийг хамгаалах, усны амьдралын хэв маягийг алдагдуулахгүйн тулд улам өргөжүүлсэн байна. 

Энд та жинхэнэ зэрлэг комодо гүрвэлийг харж чадах юм. Үүний дээр ойролцоох далайн эрэг дээр цагийг зугааатай өнгөрөөх боломжтой. 

Комодо үндэсний цэцэрлэгт хүрээлэн

1 Бали арал

Бали арал нь Зүүн Өмнөд Азийн Индонез улсад харьяалагдах арал бөгөөд Нийслэл Жакарта хотын орших Жава арлын дэргэд, зүүн талд нь оршино.

Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан, мөн далайн эргийн наран шарлагын газрууд олноор байгуулагдсан тул жуулчдын тоогоор өдгөө дэлхийд дээгүүр орох хэмжээнд аялал жуулчлал хөгжжээ. Тус арлын төсвийн ихэнх хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Балид мөн дэлхийн өнцөг булан бүрээс жилийн аль ч улиралд серфингчид цуглардаг.

Хүүхэд залуучууд, залуу хосуудад далайн төрөл бүрийн усан спорт, усан парк, романтик ресортууд энд байхаас гадна урлаг түүх сонирхогчдод эртний сүм дуган, олон шашны хосолмол байдал, уугуул иргэдийн зан үйл туйлын их сонирхлыг татдаг байна. Харин зарим жуулчид энд зүгээр стрессээ тайлж далайн эрэг дээр биеэ шаран, хотын үймээнээс салахын тулд ирдэг гэж болно.

Бали арал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()