Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хорвоо ертөнц эрээнтэй бараантай гэдэг шиг асарч хайрлана гэж авсан амьтнаа гэр бүлийн гишүүн мэт хүлээн авч, цагийг хамтдаа өнгөрүүлэн, тоглож нааддаг эзэн байхад амьтны амийг эрсдүүлж, хөөрхийлөлтэй байдалд орхидог хүйтэн сэтгэлт эзэн ч байх аж. Английн Лестерширийн оршин суугч эмэгтэй өөрийн нохойгоо салхилуулж яваад, Трент голын уснаас хачин зүйл анзаарсан нь хөлдөж үхэх дөхсөн нохой байв. Хамгийн аймшигтай нь хэн нэгэн нохойн биед хэргээр хүнд чулуу бэхэлж, усанд живүүлэхээр төлөвлөсөн байж таарчээ.