Нутгийнхнаа бүгдийг нь үнэгүй байртай болгосон Хятад тэрбумтан үүндээ ихээр харамсах болжээ

2022-09-28, 09:54
2,240

Манай улсын урд хөрш болох Хятад улс тэрбумтнуудынхаа тоогоор АНУ-ыг хэдийн ардаа орхисон. Forbes сэтгүүл 2022 онд Хятадад нийтдээ 878 тэрбумтан байгаа бол АНУ-д 788 байна хэмээн мэдээлжээ. Бүр гайхмаар мэдээ дуулгаваас зөвхөн өнгөрсөн онд л гэхэд манай хөрш оронд 257 тэрбумтан шинээр төрсөн байна.

Нутгийнхнаа бүгдийг нь үнэгүй байртай болгосон Хятад тэрбумтан үүндээ ихээр харамсах болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэгвэл эдгээр баячуудын нэг нь өөрийн хөрөнгөөр сайн үйлс хийхээр шийджээ.

"Tiandi No.1 Beverage Inc" компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тэрбумтан Чэнг Шэнг өөрийн төрөлх тосгон Гуанху-д 35 сая ам.долларын өртөг бүхий тансаг зэрэглэлийн хороолол барьж өгөхөөр шийдсэн байна. Нийтдээ 258 "вилла" харш бүхий энэ хороолол гурван жилийн дотор боссон юм. Харш тус бүр 3 давхар бөгөөд унтлагын 5, зочдын 2 өрөөтэйн дээр тоглоомын өрөө, гаражтай гэнэ. 

Тэрээр хүүхэд насаа тосгондоо газар тариалан эрхлэн өнгөрөөсөн бөгөөд 20 нас хүрээд Юннань муж руу барилгын ажил хийхээр явж, хожмын амжилтын замаа зассан байна. Ийнхүү түүнийг баяжихаас өмнө гэр бүлийнхэн болон өөрт нь сайхан сэтгэл гаргадаг байсан нутгийн иргэдэд талархал илэрхийлэн том бэлэг барихаар шийдсэн нь энэ аж. 

Тэрээр "Би төсөөлж байснаасаа хэд дахин их мөнгө олсон гэхдээ би хэн байснаа мартахыг хүсээгүй. Өнгөрсөн хугацаанд би цаг үргэлж бусдын ач тусыг хариулах хүсэл дотроо тээж явсан. Намайг бага байхад манай гэр бүл болон надад тусалж дэмжиж байсан бүх хүмүүс энэ шагналыг хүртэх эрхтэй гэж би бодож байна" хэмээн ярьж байжээ.

Үүнээс гадна Чэнг хотод гахайн ферм барьж, ажлын байр байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өөрөө ч тус хотоос байнга мах авч байхаар тохирсон байна.

Харамсалтай нь тосгоны иргэд хоорондоо муудалцаж, эв түнжингээ барж эхэлсэн аж. Чэнг тэдэнтэй тохиролцохоор ирэх үед нутгийн оршин суугчид бүр илүүг хүсэж, өрх тусгаарлах насанд хүрч буй хүүхдүүддээ шинэ байшин барьж өгөхийг шаардсан байна.

Түүгээр ч үл барам тосгоноо олон жилийн өмнө орхисон хүмүүс гэнэт эргэн ирж өөрсдөд нь харш барьж өгөөгүйд гомдоллох болжээ. Хэм хэмжээгээ алдсан иргэд дундаас нэг хос гэдсэн дэх хүүхдэдээ хүртэл шинэ байшин нэхсэн аж. Улмаар Чэнг энэ бүхнийг эгдүүцэн, тэвчээр алдарсан байна.

Нутгийн иргэдтэй хэл амаа ололцоогүй Чэнг хэнд ч шинэ гэрийнх нь түлхүүрийг өгөөгүй гэнэ. Одоо тус хороололд нэг ч хүн амьдардаггүй бөгөөд харуул хамгаалалт байхгүй учраас хулгайч нар байшингуудыг тоножээ.

Тэрбумтны тусыг усаар хариулсан нутгийн иргэд харш ч үгүй, гахайн ферм ч үгүй анх байсан шигээ хувхай хоосон хоцорсон аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()