950 цонхтой, ганц ч шатгүй Энэтхэгийн "Салхины ордон"

2021-01-28, 18:14
4,776

Энэтхэг бол өөрийн өвөрмөц соёл, гайхалтай архитектурын соёлтой улс билээ. Жайпур мужид орших Салхины ордон үүнийг гэрчлэх томоохон байгууламж юм. XVIII зуунд баригдсан энэхүү ордон нь дотроо сэрүүвтэр бичил цаг уурыг бий болгодог өвөрмөц бүтэцтэй бөгөөд бусад орднуудаас шатгүй гэдгээрээ ялгаатай аж.

950 цонхтой, ганц ч шатгүй Энэтхэгийн "Салхины ордон"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Салхины ордон буюу Хава Махал бол XVIII зууны сүүлээр Энэтхэгийн энэ нутгийг захирч байсан Махаража Савай Пратап Сингхийн ордон юм. Архитектурын үүднээс авч үзвэл энэхүү барилга нь асар том цогцолборын зөвхөн нэг хэсэг бөгөөд энэ нь захирагчийн эмс, хатдад зориулагдсан байв. 

Энэхүү цогцолборыг барьж байгуулсан түүх нь түүний өвөрмөц архитектураас дутахааргүй сонирхолтой юм. Эхэндээ уг ордон Кришна бурхныг хүндэтгэх сүм байсан бөгөөд нүүрэн талыг нь бурхны титэм болох толгойн чимэгтэй төстэй байдлаар бүтээжээ. Гэвч дараа нь Савай Пратап Сингх бодлоо өөрчилж, үзэсгэлэнт эхнэрүүдийнхээ ордон болгохоор шийдсэн байна.

Салхины ордон нь өвөрмөц хийцтэй гэдгээрээ ийм нэртэй болжээ. Хэдэн зуун цонхыг ордны байранд үргэлж зөөлөн салхи сэвэлзүүлж байхаар зохицуулсан байдаг нь үргэлж сэрүүн байх нөхцлийг бий болгосон байв. Гадаа хичнээн халуун байсан ч ордон дотор сэрүүхэн бичил цаг уур тогтсон байдаг аж.

Ордныг чимэглэх асар олон цонх нь давхар үүрэгтэй гэнэ. Эдгээрийн тусламжтай гадаах ертөнцийг бараг бүхэлд нь шахам тольдох боломжтой юм. Үнэн хэрэгтээ захирагчийн эхнэрүүд үл таних хүмүүст гоо сайхнаа харуулах ёсгүй байсан бөгөөд зарим домогт өгүүлснээр махаражагийн эхнэрүүд бүгд тус тусын цонхны өмнө суугаад гадаад ертөнцийг ажигладаг байсан гэдэг. 

Уг ордонд нийт 950 гаруй цонх байдгаар барахгүй тэдгээрийн олонх нь өөрийн гэсэн өнгөтэй.

Салхины ордон нь өвөрмөц агааржуулалтын системээс гадна архитектурын өөр нэг онцлогтой байдаг нь энд нэг ч шат байдаггүй аж.

Барилга нь 5 давхраас бүрдэх бөгөөд тэдгээрийн хооронд аажмаар өгсүүр болдог тусгай хонгилоор явж хүрдэг аж.

Өдгөө хуучин Махаражагийн ордон нь олон нийтэд нээлттэй бөгөөд Жайпурын аялал жуулчлалын гол цэг болсон байна. Өвөрмөц ордноос гадна энд музей, бэлэг дурсгалын зүйлсийн олон дэлгүүр бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()