Хамгийн жижиг буудал

2012-08-23, 22:33
19,730

Punta Grande хэмээх энэ бяцхан буудал Атлантын далайн эрэг дээр нэлээд дээр үеэс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 1992 онд хамгийн жижиг буудал гэдгээр Гиннесийн номд орсон байна. Энэхүү буудалд байрласнаар гайхалтай Эль Йерро арлын дэргэд амралтаа өнгөрүүлж болох юм.

Хамгийн жижиг буудал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Лас-Пунтас гэдэг нь Фронтерд байрлах бяцхан тосгон юм. Энэхүү хэсэг нь Эль Гольфийн тохой дахь хамгийн гоё газар нь бөгөөд эдийн засгийн хувьд их чухал үүрэгтэй газар байжээ.




1884 онд жижигхэн чулуун хошуун дээр гаалийн газар баригдаж байсан бөгөөд ХХ зууны 20-иод оны үед эрчимтэй хэрэглэж байсан байна. Энэ үед Эль Йеррогий оршин суугчдад хэрэглээний барааг нь эрэг дээр авчирч өгдөг байжээ.




Өнөөдөр энэхүү бяцхан гаалийн байшинд Punta Grande хэмээх бяцхан зочид буудал бий. Буудалд ердөө л хоёр хүний хоёр өрөө, жижигхэн ресторантай боловч утас, зурагт байхгүй гэнэ. Өрөөнүүдэд нь онцлох зүйл үгүй. Энд хүмүүс байгалийн сайхныг мэдрэхийн тулд л ирж амардаг. Эль Йеррог 2000 онд ЮНЭСКО-оор Байгалийн Дархан Цаазат бүс хэмээн үзжээ.










Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()