Сонгодог уран зургуудыг ашиглан өнөөгийн нийгмийг шүүмжилдэг Итали залуугийн бүтээлүүд

"Crudeoil 2.0" нэрээрээ олонд танигдсан Италийн уран бүтээлч сонгодог урлагийн сод бүтээлүүдийг өнөө цагийн нийгмийн хандлага, хэвшмэл ойлголтуудтай нэгтгэж, медиа ертөнцийг хатуу шүүмжилсэн бүтээлүүд гаргадгаараа алдартай. Тэрээр энэхүү төслөө эхлүүлээд хэдхэн сарын нүүрийг үзэж байгаа ч хэдийнээ мянга мянган хүмүүст хүрээд амжсан байна. Тэрээр залуу хойч үеийнхэндээ сонгодог урлагийн гоо сайхныг мэдрүүлэхийн хажуугаар хүн төрөлхтнийг улам живүүлж буй олон нийтийн сүлжээг ашиглахдаа хянамгай байхыг хүмүүст анхааруулахыг зорьдог гэнэ.

Сонгодог уран зургуудыг ашиглан өнөөгийн нийгмийг шүүмжилдэг Итали залуугийн бүтээлүүд

Италийн залуу уран бүтээлч олон нийтийн дунд өргөн дэлгэрээд буй цахим орчны хэрэглээ, тэр дундаа хүмүүсийн бие биедээ хандах хандлага, нийгмийн шүүмж, цаашлаад бүгдийг хэвэнд цутгасан мэт нэг тал руу хэлбийсээр байгаа гоо сайхны стандарт зэргийг шүүмжилдэг. 

Тэрээр ихэнхдээ ухаалаг утас, нийгмийн сүлжээний хэрэглээ зэргийг онцлон харуулдаг тул эдгээр нь явсаар түүний бүтээлүүдийн таних тэмдэг болсон аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()