Та нүүрээ зөв угаадаг уу?

Хүн бүр нүүрнийхээ бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа бүсгүйчүүд  нүүрээ будсаныхаа дараагаар заавал зөв дараалалтайгаар нүүрээ цэвэрлэх нь арьсаа амраах, хөгшрөлтөөс сэргийлэх гээд олон давуу талтай. Хэрэв бохирдол бүрэн арилахгүй бол нүхжилт үүсэх болон хар, цагаан батга гарах гээд олон асуудал үүсч болзошгүй. Ингээд нүүрээ хэрхэн зөв цэвэрлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Та нүүрээ зөв угаадаг уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үндсэн зарчим

  • Юун түрүүнд та арьсаа цэвэрлэхээсээ өмнө гараа угаасан байх шаардлагатай.
  • Охид эмэгтэйчүүдийн нүүрээ цэвэрлэхдээ гаргадаг хамгийн том алдаа бол шингэн савангаар угаахаасаа урьтаж зориулалтын шингэнээр будгаа арилгадаггүй явдал юм. Тиймээс зориулалтын усан эсвэл тосон будаг арилгагч хэрэглэх хэрэгтэй.
  • Нүүрний шингэн саван, гель зэрэг нь дангаараа арьсны бохирдлыг бүрэн арилгаж чаддаггүй бөгөөд арьс үрэвсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм учраас зориулалтын будаг арилгагч шингэнээр нүүрээ цэвэрлэн будгаа саадгүй арилгаад зогсохгүй арьсаа чийгшүүлэх зэргээр бүрэн цогц цэвэрлэгээг хийх нь зүйтэй.
  • Нүүр цэвэрлэгч шингэн буюу хөөс нь нүүрний будгийг арилгаад зогсохгүй хамгаалалтын давхаргыг хүртэл давхар арилгадаг байна. Тиймээс нүүр цэвэрлэгч шингэнээр юм уу хөөсөөр угаасныхаа дараагаар цэвэр усаар сайтар зайлах хэрэгтэй.

Үндсэн зарчим

2 Гараараа юу эсвэл спонж ашиглах уу?

Олон удаа ашиглагддаг нүүр цэвэрлэдэг порлон буюу спонжоос татгалзаарай. Хэдийгээр та орой бүр порлоноо угаадаг байсан ч нян хуримтлагдсаар байх болно.

Ихэнх арьс өнгөний эмч нар нүүрээ гараараа угаах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Энэ тохиолдолд арьс гэмтэх нь бага байдаг. Холливудын одуудтай хамтран ажилладаг Меринда Жой (Merinda Joy) хэлэхдээ “Чийгтэй нүүрэн дээрээ хэт дарахгүйгээр угаагч шингэнээсээ түрхэж, тойрог хэлбэрээр массаж хийх хэрэгтэй. Бидний арьсан дээр жижиг үснүүд байдаг бөгөөд ийнхүү тойрог хэлбэрээр нүүрээ угааснаар арьсыг гүн цэвэрлэх боломжтой” гэсэн байна.

Гараараа юу эсвэл спонж ашиглах уу?

3 Нүүр цэвэрлэгчээ хэрхэн сонгох вэ?

Хэт их хөөсөрдөг цэвэрлэгч сонгох хэрэггүй (үүнд хөөсөн цэвэрлэгч орохгүй гэдгийг анхаараарай). Энэ тохиолдолд та нүүрээ цэвэрлэх биш харин "рН" балансын тэнцвэрийг алдагдуулдаг юм. Мөн арьсны хөгшрөлтийг түргэсгэж, үрэвслийг нэмэгдүүлдэг.

  • Гуужуулагчийн талаар мартах хэрэгтэй. Гэрийн аргаар хийсэн гуужуулагчийг ч хэрэглэх хэрэггүй. Харин үүний оронд зөөлөн цаас ашиглаарай.
  • Арьсныхаа онцлогт тохирсон цэвэрлэгч сонгох нь чухал.
  • Хуурай арьсанд - Сүүн шингэн, чийгшүүлэгч тохиромжтой..
  • Тослог болон холимог арьсанд -  Нүүр угаагч гель болон хөөс тохиромжтой.
  • Хэт хуурай болон эмзэг арьсанд - Нүүр цэвэрлэгч хөөсийг хэрэглэх хэрэгтэй.

Найрлагадаа глицерин болон ниацинамид агуулсан бүтээгдэхүүнийг сонгохыг хичээгээрэй. Хэрвээ таны арьсан дээр батга гарах гээд байдаг бол салицилын хүчил, гликоколийн хүчил, бензоилпероксид агуулсан бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй. Харин таны арьс тослог бол энэ төрлийн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэж болохгүй. Энэ нь арьсыг хэт хуурайшуулж, тослогийг илүү ялгаруулснаар батганын асуудал илүү  их дэгдэх болно. 

Нүүр цэвэрлэгчээ хэрхэн сонгох вэ?

4 Алчуур болон ус

Нүүр угаахад өрөөний температуртай ус нэн тохиромжтой байдаг. Хүйтэн ус нь арьсны нүхийг хэт их агшаадаг бол, халуун ус нь арьсыг хуурайшуулдаг.

Нүүрээ алчуураар хэт үрж арчих хэрэггүй. Харин хөнгөн дарж усыг нь аваад дараа нь хатаахад хангалттай. Хэрвээ та асуудалтай арьстай бол нүүрээ арчсаныхаа дараа алчуураа байнга угаах хэрэгтэй гэж арьс өнгөний эмч нар зөвлөж байна.

Хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ үр шимийг амсахын тулд 40-60 секундын турш нүүрэндээ массаж хийж угаагаарай.

Алчуур болон ус

5 Нүдний эргэн тойронд буй арьс

Нүдний эргэн тойрны буюу зовхины арьс нь маш нимгэн байдаг учир маш амархан гэмтдэг. Зовхиныхоо эргэн тойрны арьсыг угаах үедээ хэт их үрэх хэрэггүй. Чийгшүүлэгч тосыг хүртэл маш болгоомжтойгоор зөөлөн түрхэх хэрэгтэй.

Нүднийхээ будгийг болгоомжтой арилгаарай. Гоо сайхны мэргэжилтнүүд нүдний гадна талаас дотогшоо чиглэлтэй арчих хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Эхлээд дээд зовхио, дараа нь доод зовхио цэвэрлээрэй.

Нүдний эргэн тойронд буй арьс

6 Чийгшүүлэлт

Ингээд нүүрээ угааж цэвэрлэснийхээ дараа чийгшүүлэгч тосыг заавал түрхэх хэрэгтэй.

Хэрвээ та хэд хэдэн бүтээгдэхүүн ашигладаг бол эхлээд чийгшүүлэгч буюу тоникийг хэрэглээрэй. Тоникийг түрхэхдээ гараараа түрхсэн нь илүү тохиромжтой.

Чийгшүүлэлт

7 Зөөлөн угаах

Нүүрээ угаахдаа яг л өөрийнхөө арьсанд нярай хүүхдийг арчилж байгаа мэт хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэт чанга дарах хэрэггүй.

Нүүрээ угаахдаа:

  • Цэвэр усаар чийгшүүл
  • Нүүрээ угаахад хангалттай хэмжээний бүтээгдэхүүнийг гартаа аваад нүүрээ угаагаарай
  • Маш болгоомжтойгоор нүүрэндээ бүтээгдэхүүнээ түрхээрэй
  • Чигчий хуруугаараа массаж хийж нүүрээ угаана. (Чигчий хурууны арьсанд үзүүлэх даралт бага байдаг).
  • Нүүрээ цэвэрхэн усаар зайлахдаа үрэх хэрэггүй. Үүний оронд гартаа хангалттай хэмжээний ус аваад сайн зайлах шаардлагатай.
  • Гараа арчаад хуурай гараараа нүүрээ тогших нь нүүрний арьсыг хатаах шилдэг арга болно
  • Нүүрээ чийгтэй байх үед нь чийгшүүлэгч түрхээрэй

Зөөлөн угаах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()