Хөлд нь чулуу оосорлоод усанд живүүлсэн нохойг буянтай эмэгтэй аварч, эзэнтэй болгожээ

2022-09-30, 09:38
1,242

Хорвоо ертөнц эрээнтэй бараантай гэдэг шиг асарч хайрлана гэж авсан амьтнаа гэр бүлийн гишүүн мэт хүлээн авч, цагийг хамтдаа өнгөрүүлэн, тоглож нааддаг эзэн байхад амьтны амийг эрсдүүлж, хөөрхийлөлтэй байдалд орхидог хүйтэн сэтгэлт эзэн ч байх аж. Английн Лестерширийн оршин суугч эмэгтэй өөрийн нохойгоо салхилуулж яваад, Трент голын уснаас хачин зүйл анзаарсан нь хөлдөж үхэх дөхсөн нохой байв. Хамгийн аймшигтай нь хэн нэгэн нохойн биед хэргээр хүнд чулуу бэхэлж, усанд живүүлэхээр төлөвлөсөн байж таарчээ. 

Хөлд нь чулуу оосорлоод усанд живүүлсэн нохойг буянтай эмэгтэй аварч, эзэнтэй болгожээ

Жейн Харпер хэмээх англи эмэгтэй Трент голын ойролцоо нохойтойгоо зугаалж яваад усанд ямар нэгэн хачин зүйл байгааг анзаарчээ. Ийнхүү тэрээр ус руу дөхөж очтол амь тэмцэх немц овчаркийг олж харсан байна. Нохойн биед уяагаар хүнд чулуу бэхэлснээс харахад нохойг живүүлэх зорилгоор гол руу оруулсан нь тодорхой байв. Эмэгтэй хүмүүсээс тусламж гуйгаад, нохойг голын уснаас гаргасан аж.

Нохой мөстсөн усанд удсан тул эцэж туйлдсан байсан бөгөөд малын эмчид үзүүлснээр хүнд өвчтэй байсан нь тодорхой болжээ. Амьтан аврах төвийн ажилтан Элла Карпентерийн хэлснээр нохойг хэн нэгэн шөнийн цагаар голын усанд шидсэн байсан гэв. Хөлдөх шахсан хөөрхий нохойг өглөөний 8 цагийн үед уснаас гаргасан учир немц овчарк цэв хүйтэн усанд хэдэн цагийг өнгөрүүлсэн байв.

Хожим нь амьтны эрх хамгаалах ажилтнууд нохойны мэдээллийг олж тогтоосон байна. Усанд живж үхэх дөхсөн нохойг Белла гэдэг бөгөөд 11 настай байсан аж. Улмаар түүний эзэн гэх 32 настай Шарлин Латхэмтэй холбоо барьж, байцаалт хийсний дараа уг эмэгтэйн хамтран амьдрагч нохойг санаатайгаар живүүлснээ хүлээн зөвшөөрсөн байна. Шарлин өөрөө хамтрагчаа болиулахыг оролдсон гэж мэдүүлсэн ч түүнийг буруутайд тооцож, албадан ажил хийх шийтгэл оноосон бөгөөд 300 фунт стерлингээр торгожээ. 

Белла нохойг тэнхрүүлж, өвчнийг нь эдгээхийн тулд амьтан хамгаалах байгууллагынхан 15 сар асарсан байна. Өвдөж зовсон нохой хүнээс айж цэрвэдэг болсон байсан ч сайхан сэтгэлт ажилтнуудын хичээл зүтгэлээр эдгэрч, тоглож нааддаг болсон гэнэ. Тиймээс Беллад шинэ гэр бүл хайж эхэлсэн бөгөөд Мэгги, Чарли Дуглас хэмээх ахимаг насны хос түүнийг өргөж авахаар шийдсэн байна.

Нохойд урьд өмнө нь юу тохиолдсоныг мэдээд хосууд маш их цочирдсон ч Беллаг асарч хамгаална гэж амлаад, гэр бүлийнхээ шинэ гишүүн болгон авч явжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()