1
Чипс идэх
Ууттай чипсийг задалж идэхдээ, та уутны амсарыг доош нугалж, эргүүлээрэй. Ингэснээр та чипс идэх гэж, гараа уут руу хийж, бохирдуулах шаардлагагүй болох юм. Мөн ширээн дээр тавьж идэхэд ч хялбар байх болно.
2
Хундагатай дарс барих
Хундагатай дарсыг үргэлж, бариул буюу доод хэсгээс нь барьж байгаарай. Хэрвээ хундганы дээд хэсгээс барьж уувал, таны дарс амархан халж, амт нь таатай бус болно.
3
Талх зүсэх
Хэрвээ таны зүссэн талх үйрч бутраад байвал, эргүүлж байрлуулаад зүсээрэй.
4
Шарх шүүгээг ашиглах
Та шарах шүүгээнийхээ доод талыг хэрхэн ашигладаг болохгыг мэдэх үү? Тэгвэл шарах шүүгээ ажиллаж байх үед доод тал нь ч мөн халж байдаг байна. Тиймээс түрүүлж хийсэн хоолоо халуун, бүлээнээр нь байлгахад ашиглах зориулалтай юм.
5
Соруултай ундаа уух
Соруултай ундааг уухдаа хоёр талын нугалаасыг дээш татаарай. Ингэснээр хүүхэд ундаа уухдаа гадуур нь асгаж, хувцсаа бохирдуулахгүй уухад илүү хялбар байх болно.
6
Хиам зүсч, талхан дээр тавих
Хачиртай талх бэлтгэхэд танд 2 зүсэм хиам шаардлагатай. Хиамыг голоор нь зүсч, зурагт үзүүлсэнтэй ижил байдлаар талхан дээр тавиарай.
7
Шил ашиглаж, утасны дууг чангалах
Та утасныхаа дууг чангалахыг хүсвэл, хоосон шилэн аяганд хийхэд дуу нь хэд дахин чанга дуугарах болно.
8
Ариун цэврийн цаасыг байрлуулах
Ариун цэврийн цаасыг өлгөхдөө таслагчийг нааш нь харуулж өлгөж байгаарай. Энэ нь цаасыг авч хэрэглэхэд амар байхаас гадна, хананд наалдсан элдэв нян бактериас сэргийлж байгаа хэрэг юм.
9
Сүрчиг түрхэх
Сүрчигийг чих болон хүзүүндээ түрхэхэд тохиромжтой. Энэ нь үнэрээ илүү удаан хадгалдаг байна.