Камерт өртсөн сүнсний аймшигт түүхүүд

Олон зуун жилийн турш хүн төрөлхтөн сүнс байдаг, байдаггүй хэмээн 2 тал болон маргалдсаар ирсэн билээ. Харин шинжээчид сүнс гэж байдаг хэмээн баримт нотолгоотой баталснаар хүмүүсийн эцэс төгсгөлгүй маргааныг дуусгавар болгосон юм. Харин өнөөдөр бид камерт бичигдэн үлдсэн, айдаст автуулж, жихүүдэс төрүүлэм сүнснүүдийн зургыг танилцуулахаар бэлтгэлээ.

Камерт өртсөн сүнсний аймшигт түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чарлестоны сүнстэй зураг

Өмнөд Каролина мужын Чарлестон хотод байрлах эртний нэгэн оршуулгын газарт авсан тус зураг нь маш алдартай. Чарлесон хотын оршин суугч Сүе Ховард (Sue Howard) нь нялх хүүгээ өвчний улмаас алдаж, уйтгар гуниг, зовлонд автжээ. Харин бүсгүй хүүгээ нас барснаас ердөө 8 хоногийн дараа үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан байна. Тус хотын оршин суугчид бүсгүйн сүнсийг хүүдээ хорогдсон тул булшин дээр нь сууж байдаг хэмээн ам дамжин ярилцдаг байв. Харин энэ бүхнийг үнэн эсэхийг мэдэхээр нэгэн эр хүүгийн булшны зургийг авахад үл мэдэх дүрс налан сууж байгаа нь камерын хальснаа буужээ. 

Чарлестоны сүнстэй зураг

2 Оршуулгын газар дахь бяцхан хүү

Эндрюс (Andrews) гэх бүсгүй нас барсан охиныхоо булшан дээр ирж, зургийг нь дарж, хадгалахаар шийджээ. Тэрээр хожим зургаа харахад бяцхан хүүхдийн дүрс тод харагдаж байв. Бүсгүй балмагдаж, хүүхдийн сүнс хэнийх болохыг тодруулахаар судлаач болон цагдаа нарын тусламжыг хүсчээ. Багагүй хугацаа зарцуулсны дараа тухайн сүнсний нууц тодорхой болсон бөгөөд Эндрюс бүсгүйн охины булшны дэргэд галд шатаж нас барсан хүүгийн шарил байсан аж. Тус сүнс оршуулгын газраар тэнүүлчилж явдаг болохыг манаач эр ч мөн дурдсан байдаг. 

Оршуулгын газар дахь бяцхан хүү

3 Эмэгтэй сүнс

"Bachelor’s Grove" оршуулгын газар нь сүнстэй гэдгээрээ алдартай. Харин тэнд нэгэн бүсгүйн сүнс байдаг болохыг манаач болон ойр орчмын хүмүүс харсан байдаг. Тиймдээ ч хэсэг бүлэг залуус үнэхээр сүнс байдаг эсэхийг шалгахаар камераа аван, оршуулгын газрыг зорьжээ. Тэднийг очиход сүнстэй хэмээдэг суудал дээр хэн ч, юу ч харагдахгүй байсан боловч залуус зургийг авч, харахад уйтгарлан суугаа бүсгүйн дүрс тодоос тод харагдаж байв. Тус зургийг 1991 оны 8-р сарын 10-ны өдөр авсан гэдэг билээ.

Эмэгтэй сүнс

4 Нүүр

Сахилгагүй хэдэн залуус шөнө оройн цагаар Хойд Каролина дахь Чарлестон хотын сүнстэй гэдгээрээ алдартай оршуулгын газарт очсон байна. Тэд ердөө л өөрсдийгөө эр зоригтойг батлах гэсэндээ оршуулгын газарт очиж, тэндээ хэсэг байсан аж. Харин залуусын нэг нь гар утсаа гаргаж ирэн, гэрэл асаах гэж байгаад санамсаргүй зураг дарчихсан аж. Залуу ч юм бодолгүй утсаа хартал үл мэдэх нэгэн нүүр түүний өөдөөс харан зогсож байжээ.

Нүүр

5 Колфакс оршуулгын газар

Колфакс хэмээх нэгэн оршуулгын газарт хүмүүс үдэш оройн цагаар очих, хажуугаар нь өнгөрөхөөс эмээдэг аж. Учир нь тэнд сүнснүүд тэнэж явдаг тухай яриа байдаг юм. Үүнийг батлав уу гэлтэй тус нуруугаар хүйт даалгам зураг нь хүмүүсийг айлгах болжээ. Энэхүү зургийг хэн хэзээ дарсан болох тодорхойгүй хэдий ч маш алдартай аж.

Колфакс оршуулгын газар

6 "St. Bartholomew"-ын сүм

1841 онд баригдсан "St. Bartholomew"-ын сүм нь 1989 онд учир битүүлэг шалтгаанаар шатаж байсан удаатай. Хүмүүс үүнийг нь сүмтэй ойр байрлах оршуулгын газрын сүнстэй холбон тайлбарладаг юм. Мөн тус оршуулгын газар жижгэвтэр биетэй хүн дүрст зүйл цааш харан зугтаж байгаа зураг олон нийтэд тархаснаар тэдний таамаглалыг баталж өгсөн билээ. 

"St. Bartholomew"-ын сүм

7 Сүнстэй хот

АНУ-ын Сан Диего хотод байрлах нэгэн нууцлаг эртний оршуулгын газар нь сүнс, буг чөтгөртэй гэдгээрээ алдартай билээ. Тэнд очсон хүн бүхэн ямар нэгэн байдлаар сүнс харж мэдэрсэн гэдэг. Харин нэгэн эр  оршуулгын газарт очоод юу ч хараагүй, мэдрээгүй тул зураг авч, харахад цагаан хувцастай бүсгүй түүнээс холгүйхэн зогсож байв.

Сүнстэй хот

8 Бяцхан сүнс

Та зүгээр нэг камераа шалгаж зураг автал сүнс камерт бичигдэж үлдсэн бол яах вэ? Яг үүнтэй ижил явдал олон жилийн өмнө болж өнгөрчээ. Нэгэн эр найзынхаа булшин дээр ирж, буцахдаа камераа шалгаж зураг автал булшны цаана бяцхан хүү түүний өөдөөс харан зогсож байв. Мэдээж энэ явдал залууг цочролд оруулж, хэзээ ч мартаж чадамгүй аймшигт дурсамж болж үлдсэн гэдэг. 

Бяцхан сүнс

9 Нөмрөгтэй сүнс

Харахад л айдаст автуулж, хамаг биеийн шар үс босгом энэхүү зургийг хэн, хэзээ авсан тухай баттай мэдээлэл байдаггүй. Ямартай ч булшны өмнө зогсох аймшигт дүрсийг сүнс хэмээн үзэх хүмүүс байхад зүгээр л хүн гэх хүмүүс ч цөөнгүй. Чухам юу болохыг тааж мэдэхэд бэрх хэдий ч айдас төрүүлэм дүр төрхийг бодитоор харахыг хүсэх хүн үгүй болов уу?. 

Нөмрөгтэй сүнс

10 Бунхан доторх сүнс

Франц улсын Парис хотод байрлах "Pere Lachaise" оршуулгын газрын бунхнаас гарч ирж байгаа үл танигдам сүнсний зургийг аялагчид гэрэл зургийн хальснаа буулгаж амжжээ. Бунхан дотроос хүн гарч ирэхгүй нь тодорхой тул энэхүү эгэл бус биетийг сүнс хэмээхэд буруудахгүй юм. 

Бунхан доторх сүнс

11 Ууртай сүнс

Оршуулгын газарт ирээд зураг авах шиг утгагүй, бодлогогүй алхам үгүй аж. Канад улсын "Fairview Lawn" оршуулгын газарт тус зургийг авсан хүү сүүлд зургаа үзэж, сүнсийг олж харан ухаан алдаж унасан байдаг. Энэхүү зурагт бүүдгэр харагдах сүнс нь ууртай царайг гаргаж, энэ миний газар гэж хэлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хүмүүс сүнс байдаг эсэхэд үргэлж эргэлзэж байдаг тул энэхүү зургийг харсан хэсэг залуус итгэж ядан, оршуулгын газрыг зорьж элдэв дуу чимээг сонсоод тэр дороо зугтаасан гэдэг.

Ууртай сүнс

12 Хэнийг хүлээж сууна вэ?

Залуухан сүнс бүсгүй хэн нэгнийг хүлээж байна уу гэлтэй булшны дэргэд суугаа нь зурагнаас тод харагдана. Зарим хүмүүс үүнийг зүгээр л нэг фотошоп хэмээн үзэж байсан боловч олон жилийн өмнө ингэж фотошоп төгс гаргаж, эвлүүлнэ гэдэг бүтэхгүй зүйл болохыг батласан нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж эхлэв. Гүн бодолд автан суугаа энэхүү бүсгүй үнэхээр сүнс гэж үү? 

Хэнийг хүлээж сууна вэ?

13 Алсаас ажих сүнс

Таны харж байгаачлан цонхны цаанаас харагдах сүнсийг хүмүүс янз бүрээр тайлбарлахыг оролддог. Гэвч үүнийг сүнс гэж үзэх хүмүүс олон бөгөөд оршуулгын газрын хажууханд байрлах эзэнгүй байшинд хүн байна гэдэг утгагүй хэрэг юм. Энэхүү зургийг нэгэн бүсгүй санамсаргүй байдлаар камерт буулгаж чадсан төдийгүй үүнээс хойш тэрээр ямар нэгэн зүйлээс үргэлж айж, хий зүйлстэй ярих болсон хэмээн ойр дотны хүмүүс нь мэдэгдсэн байдаг. 

Алсаас ажих сүнс

14 Хойд Каролина дахь сүнс

Хойд Каролинагийн бас нэгэн оршуулгын газар дахь нууцлаг сүнсний зураг олон нийтийг цочролд оруулж байжээ. Клей гэх залуу ахынхаа булшин дээр ирж, цэцэг тавиад буцах гэтэл нүдэнд нь ямар нэгэн зүйл зурсхийн өнгөрсөн аж. Залуу эргэн тойрныг сайтар ажтал нүдэнд нь үзэгдэх зүйл байсангүй. Харин тэрээр камераа гаргаж ирэн сониуч зандаа хөтлөгдөн хэд хэдэн зураг дарсан нь сүнсийг ил болгосон юм. 

Хойд Каролина дахь сүнс

15 Нисдэг сүнс

2008 онд 17 настай Жесси гэх охин Жеоржи мужын Саванна хот дахь  "Colonial Park" оршуулгын газарт очсон байна. Гэтэл тэнд итгэмгүй зүйл болж нэгэн бяцхан хүү агаар дээр хөвж явсан аж. Охин ч гайхан балмагдаж байснаа тэр дор нь камераа гаргаж, зургийг нь авч чадсан байна. Харин үүнийг бодит амьдрал дээр байж боломгүй зүйл хэмээн итгэх хүмүүс ховор байдаг.

Нисдэг сүнс

Та урьд нь сүнстэй тааралдаж байсан уу? Тийм бол бидэнд түүхээсээ хуваалцаач?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()