55 кг турсан бүсгүйн сэтгэл хөдөлгөм түүх

2015-09-19, 01:31
34,865

“55 кг жин хэрхэн хаясан тухай миний түүх” нэртэй номын зохиолч, блоггер Татьяна Рыбакова төгс бие галбирт хэрхэн хүрсэн талаарх өөрийн туулсан амаргүй туршлагаасаа хуваалцсан байна. Ингээд элдэв зүйл нуршилгүйгээр дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.

55 кг турсан бүсгүйн сэтгэл хөдөлгөм түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
1. Би угийн унаган мяраатай хүүхэд байлаа. Сургууль дээр ялангуяа биеийн тамирын хичээл дээр их хүндрэлтэй байсан. Дасгал хөдөлгөөн, гүйлт зэрэг нь надад жинхэнэ хүнд сорилт болж байв. Хэдийгээр би энэ байдалдаа ерөнхийдөө дасч, бусдад төдийлөн анзаарагдахгүй явж болоод байсан ч 9 дүгээр анги төгсөх жил ийм явдал боллоо. Ангийнхан маань надаас дөлөх болж, намайг тэдэн рүү дөхөж очиход тэд бараг зугтаах шахам зүс буруулдаг болов. Ийм явдал хэд хэдэн удаа тохиолдсоны дараа би хэрэг бишдсэнийг ойлгосон юм.
 
Чухам тэр үед л би жингээ хасахаар шийдсэнээс гадна сэтгэл судлалын ном уншиж эхэлсэн юм. Энэ талаар товчхон дурдсан нь дээр байх: Ингээд 10 дугаар ангид орохдоо бага зэрэг өөрчлөгдөж, харин 11 дүгээр анги гэхэд хэдийн хөгжилтэй, нийтэч Таня болсон байв. Бүх зүйл нэг дор сайнаар эргэнэ гэж юу байх вэ... Гэхдээ хэн ч тоодоггүй, тарган, болхи охин илүү нээлттэй, олон найз нөхөдтэй болсон байлаа.
 
Цаашид ийм байж болохгүй, дэлхий ертөнцийг гомдол, шаналлын байр сууринаас хандаж болохгүй гэдгийг ойлгосонд хамаг учир оршиж байсан юм. Би одоо ч ангийнхантайгаа холбоотой, найзалж нөхөрлөсөөр байгаа. Угийн илүүдэл жинтэй байсан би энэ байдалдаа хэдийн дасч, хэвийн зүйл шиг хандаж байв. Жин маань 100 кг давах хүртэл. Дараа нь бас нэг асуудал урган гарсан нь сургуулийн 4 давхар руу шатаар өгсөж гарахад хэцүү болж ирсэн. Энэ бүхэн дахиад л надад хүндээр туссан нь ойлгомжтой. Хүмүүс миний энэ байдлыг ойлгож байсан уу?... Үгүй.


 
2.Бүгд намайг шоолж байснаас биш турах хэрэгтэй талаар минь зөвлөдөггүй байв. Энэ нь надад маш хэцүү санагддаг байсан. Турахад би 3.5 жилийг зарцуулсан юм. Ингэхдээ жингээ хасах маш олон зүйлийг туршсан. Улаан лооль, ногоон майлз, перецтэй ямар ч амтгүй аймшигтай шөлөөр хэдэн өдрийг ардаа хийн долоо хоногт найман кг хасна гэж зүтгэсэн минь хамгийн тэнэг арга байсан байж магадгүй. Энэ оролдлого маань намайг туршилтын  гурав бил үү дөрөв дэх өдрөөс орноосоо өндийж, ажилдаа явах тэнхэлгүй болгож дөнгөсөн юм.
 
17 настайдаа би өдөр нь ажил хийж, оройгоор их сургуульд сурдаг байлаа. Өөрөөр хэлбэл надад ийм шахуу графикаар амьдрах хүч хэрэгтэй байсан юм. Гэтэл би “турах” гээд тэр шөлийг идэж л байдаг. Хоол сойх замаар турах гэж хичээж байхдаа би байнга бухимддаг байв. Харин хэсэг хугацаанд хоол сойх нь эрүүл мэндэд хортой гэдгийг ойлгосны дараа энэ бүхэнд арай өөр өнцгөөс хандаж эхэлсэн юм.


 
3. Одоо би тайван амгалан байж, дуртай зүйлээ, магадгүй эрүүл мэндэд тийм ч сайнаар нөлөөлөхгүй хоол хүнсийг хорилгүй идэх болсон. Жишээ нь: үдээс хойш хоол тэжээлээр авах нүүрс усаа багасгахын тулд өглөөгүүр ямар нэгэн амттай зүйл идэх гэх мэт. Хоол тэжээлийг дасгал хөдөлгөөнтэй зөв, тэнцвэртэй хослуулах нь үр дүнд хурдан хүргэхгүй ч эргэж таргалахгүйгээр, эрүүлээр жин хаяхад хүргэнэ.
 
Богино хугацаанд өндөр үр дүн авч ирэх хоолны дэглэм (жишээ нь уургийн) байдаг ч энэ бүхэн түр зуурынх. “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэгчлэн алгуур боловч сайн үр дүнд хүрэх нь зөв гэдгийг ойлгосон. Тиймээс одоо би өөртөө тохирсон цэс боловсруулж, түүн дээрээ тулгуурлан бусад хүмүүст ч зөвлөгөө өгч байгаа. Дасгал хөдөлгөөний хувьд өдөр бүр биш ч, боломжийнхоо хэрээр хийх болсон.
 
Эцэст нь би гарсан үр дүнд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Өмнө нь би тарган, өөртөө итгэлгүй нэгэн байсан. Өөрөө өөрийгөө толинд хараад голдог байлаа. Учир нь би сургуулийнхаа бүх хүнээс хамгийн бүдүүн нь байсан юм. Өөрт таалагдсан, гоё хувцас өмсөх нь битгий хэл ядаж таарах хувцас олох тухай боддог байлаа. Мэдээж энэ нь намайг наснаасаа хөгшин хувцаслахад хүргэж байсан юм.


 
4. Би өдөр бүр доромжлол амсч байсан тул энэ аймшигтай байдлаас гарахыг л хамгийн ихээр хүсдэг байлаа. Асуудлын гол нь илүүдэл жин гэж бодож байсан надад эхлээд өөрийгөө өөрчлөх амаргүй байсан. Олон зүйл дээр алдаж бүтэлгүйтсэн ч, эхлээд дотор “би“-гээ өөрчилж, дараа нь гаднах төрхөө өөрчилж чадсан билээ.


 
5. Жин хаях үйл явцын дундуур надад жингээ барих нь гол зорилго болсон. Дашрамд өгүүлэхэд үүнийг мөрдөөд дөрвөн жил гаруй болж байна. Энэ нь жин хасахаас ч хүнд. Учир нь нэг дэглэмээ бүхий л амьдралынхаа туршид мөрдөнө гэдэг хэн бүхний чадах зүйл биш.


 
6. Амьдралын идэвхитэй хэв маяг, зөв хооллолт амжилтанд хүргэж чадна. Би хоолондоо бараг хориг тавьдаггүй. Бүр гоймон хүртэл шүү. Гэхдээ бүхэл үрийн гурилаар хийснийг нь. Ер нь бол хүний эрүүл мэндэд хортой гэгдэх бүхий л бүтээгдэхүүнийг ашигтайгаар орлуулах бүтээгдэхүүн бий. Хамгийн гол нь ургуулан бодох чадвартай байх хэрэгтэй. Чухам энэ л амттай, ашигтай, олон төрлийн хоол хүнс хэрэглэх боломжийг олгодог.


 
7. Заал болон гэртээ бэлтгэл хийх, дугуй, ролик унах, явган алхах, усанд сэлэх зэргийг амьдралынхаа хэв маяг болгох нь сайн хэрэг. Гэхдээ үүнээс залхаалт биш сэтгэл хангалуун байдлыг олж авах нь чухал. Зарчмын хувьд зөв хооллох нь жингээ барихад туслах ч спорт биеийг зөв галбиртай болгодог. Мэдээж би энэ бүхнийг орхиж, идэж эхлэвэл эргээд таргална. Жин хасах гэдэг бол энгийн математик гаргалгаа. Хэмжээнээсээ илүү идвэл таргална. Харин бага идвэл турна.


 
8. Би одоо олон хүмүүст амьдралаа өөрчлөхөд нь тусалж, туршлагаасаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Би илүүдэл жинтэйгээ тэмцэж чадсан төдийгүй блогоо амжилттай хөтөлж, ном бичиж, өөрийн онлайн дамжааг бий болгосон. Мөн телевизийн олон ч нэвтрүүлэгт оролцож, миний бичсэн нийтлэлүүд сэтгүүлүүдэд тавигдаж байлаа. Заримдаа бүхнийг эргээд бодоход, өөртөө итгэдэггүй би 100 гаруй кг жинтэй байхдаа боломж байдаг гэдгийг  төсөөлөө ч үгүй байсан.



9. Болгоно, чадна гэдэгтээ итгэ. Хэрэв өөртөө итгэлгүй байгаа бол миний болон бусад хүмүүсийн амжилтанд хүрсэнийг үлгэр жишээ болго. Энэ танд сэдэл тэмүүлэл, урам өгнө.



10. Энэ бүгд зөвхөн турах биш бусад бүхий л хүсэл зорилгод тань нийцэж байна уу?.. гэдэгийг бодолцох хэрэгтэй.



11. Зорилгоо үнэн зөв, товч тодорхой болго.



12. Эцсийн зорилгоо хэд хэдэн үе шатанд хуваа. Учир нь зорилгодоо хүрэхэд багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр орох бөгөөд шат бүрийн төгсгөлд өөрийгөө урамшуулж, шагнаж байх хэрэгтэй. Энэ нь бууж өгөх, шантрахгүй байхад тусална.



13. Заримдаа би хэтэрхий их бэлдэж, хэтэрхий удаан хугацаанд мэдээлэл цуглуулж, хүмүүсийн сэтгэгдэл, үзэл бодлыг сонсдог. Гэхдээ бүхнийг хойш тавин, зүгээр л хийж эхлэх нь хамгийн чухал.




 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()