5 хоногийн турш өргөст хэмх хэрэглэвэл бидний биед юу болох вэ?

Өргөст хэмх нь эрүүл мэнд болон гоо сайханд сайнаар нөлөөлдөг чухал хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Өргөст хэмхэнд их хэмжээний ус болон бусад тэжээллэг амин дэмүүд ихээр агуулагдсан байдаг. Хэрэв та өдрийн турш хангалттай хэмжээний ус ууж чадахгүй байвал өргөст хэмх идэхэд л хангалттай. Учир нь өргөст хэмхний 90 хувьд нь ус агуулагддаг учир таны алдсан шингэнийг нөхөж, биеийг тань чийгшүүлэнэ. Та өргөст хэмхийг 5 хоногийн турш  хэрэглэвэл таны биед  дараах өөрчлөлтүүд гарах болно.

5 хоногийн турш өргөст хэмх хэрэглэвэл бидний биед юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Усны хэвийн хэмжээ

Хэрвээ та өдөрт 8 аяга ус ууж чаддаггүй бол өдөрт 3 удаа өргөст хэмх идээрэй.  Мөн нүүр тань наранд түлэгдсэн бол нүүрэн дээрээ өргөст хэмхийн маск тавих хэрэгтэй.

2. Чихрийн шижин өвчинтэй тэмцэхэд тустай

Өргөст хэмх хэрэглэх нь нойр булчирхайнаас ялгарах инсулины хэмжээг нэмэгдүүлнэ.  Тиймээс чихрийн шижин өвчтэй хүмүүс өдөр бүр өргөст хэмх хэрэглэдэг.

3. Бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө

Шээсний хүчлийн хэмжээг багасгадаг учир бөөрөнд сайн.

4. Булчин болон үе мөчний өвчнийг арилгана

Өргөст хэмхэнд агуулагдах их хэмжээний амин дэм нь үе мөч болон булчингийн өвчнийг арилгана.

5. Үс хумсанд сайнаар нөлөөлнө

Өөрт агуулагдах цахиурын ачаар таны үс хумсыг гялалзсан сайхан өнгөтэй болно.

6. Амны эвгүй үнэрийг дарна

Өргөст хэмхэнд агуулагдах их хэмжээний шингэн нь таны ам болон буйлыг цэвэрлэнэ. Байнга өргөст хэмх хэрэглэснээр буйлны үрэвсэл намдаж, амнаас эвгүй үнэр гарахгүй болно.

7. Даралт тогтворжуулдаг

Цусны даралтыг багасгах үйлчилгээтэй.

8. Хавдартай тэмцэх шилдэг арга

Өргөст хэмхийг хэрэглэснээр хэд хэдэн төрлийн хавдраас урьдчилан сэргийлж чадна.

9. Нүдэнд тустай

Нэг зүсэм өргөст хэмхийг нүдэн дээрээ тавьснаар нүдний хар тойрог, үрчлээ зэргийг арилгах боломжтой.

10. Жин хасахад нөлөөлнө

Илүүдэл жингээ хасахыг хүсэж байвал өргөст хэмх хэрэглэх нь зүйтэй.

11. Амин дэмийн эх үүсвэр

А,В,С  амин дэм нь таны дархлааг сэргээж, үргэлж эрч хүчтэй байхад туслана. Лууван, өргөст хэмх ашиглаж шүүс хийж уугаарай.

12. Хорт бодисыг гадагшлуулна

 Биеэс хорт бодис гаргахад нэн тустай бөгөөд бөөрний чулууг ч гаргах чадвартай.

13. Холестирины хэмжээг багасгана

Стерол хэмээх бодис агуулагддаг учир биеийн холестирины хэмжээг буулгахад туслана.

Тиймээс та 5 хоногийн турш өргөст хэмхийг хэрэглээд үзээрэй. Танд үр дүнтэй санагдавал өдөр бүр үргэлжлүүлэн хэрэглэхийг зориорой. Мөн хайртай дотны хүндээ хуваалцахаа бүү мартаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()