Сэтгэл санаа тавгүй, онцгүй өдрийг эерэг болгож өөрчлөх 5 арга

Бидний олонх амьдралынхаа туршид онцгүй өдөртэй нүүр тулж үзсэн билээ. Тодорхой нэг нөхцөл байдлаас үүдэж санаа зовних асуудал бидэнд олон тохиолддог. Юу ч болоогүй эсвэл яагаад байгаагаа ойлгохгүй цухалдаж бухимдах мөчүүд ч цөөнгүй бий. Үүнээс болж тухайн өдөр тэр чигтээ үр бүтээлгүй өнгөрч, эргэн тойрондоо байгаа хүмүүс эсвэл хамт олондоо таагүй энерги цацах сөрөг үр дагаврууд гарах нь элбэг шүү дээ. Тэгвэл онцгүй өдрийг эергээр өөрчлөх арга байдаг юм болов уу? 

Сэтгэл санаа тавгүй, онцгүй өдрийг эерэг болгож өөрчлөх 5 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэдрэмжүүдээ хүлээн авах

Сэтгэл санаа тань авах юмгүй гунигтай, урам хугарсан, уурлаж цухалдсан зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдийг албан хүчээр дарж болохгүй. Асуудлыг шууд мартахын тулд хүчээр өөдрөг байх гэж хичээх шаардлага огтоос байхгүй. Тиймээс оронд нь бясалгал хийх, тэмдэглэл хөтлөх, дуртай хөгжмөө сонсох, найздаа сэтгэлээ уудлах эсвэл өөртэйгөө ярилцах зэргээр бодит байдлыг хүлээн авахаар хичээх нь тохиромжтой. 

Бид бэрхшээлүүдээ үл тоомсорлосноор амьдралын урсгалаар болоод өнгөрөх байсан зүйлсийг дотроо хуримтлуулж, ачаа болгон хадгалж орхидог. 

Мэдрэмжүүдээ хүлээн авах

2 Сүүдрээ ч мөн хүлээн зөвшөөрөх

Энд сүүдэр гэдэг үг та бидний дотор орших харанхуй, хэлмэгдсэн, шүүгдсэн, хүлээн зөвшөөрөгдөөгүй хэсгүүдийг төлөөлнө. Бид дотоод сэтгэлийн гүн дэх шинж чанаруудаа судалж үзсэнээр өөрсдийн хамгийн их айдаг айдас, чухалчилдаг зүйл гэхчлэн өөрсдийн мөн чанарын талаар асар их зүйлийг сурч мэдэх боломжтой.

Харин үүний тулд сэтгэл хөдлөлөө мэдрэх боломжийг өөртөө олгох нь хамгийн чухал. Энэ бол бидний эхлүүлэх анхны алхам юм. Дотоод сэтгэлийнхээ нөхцөл байдлаас хамаараад та цурхиран уйлж,  хашхирч ч болно. Гэхдээ орчноо зөв сонгох хэрэгтэй. Эцэст нь бид сэтгэл хөдлөлөө урсгаж, өөрөөр хэлбэл гадагшлуулж байх ёстой. Уйлмаар байвал уйлж, хашхирмаар байвал хашхир!

Хэрэв та тэмдэглэл хөтөлж, бодлуудаа үг болгон буулгаж байж тайвширдаг төрлийн хүн бол санааг тань зовоогоод байгаа зүйлсээ дуртай хэлбэрээрээ буулгаарай. (Ярьж тайвширдаг хүн дуу хураагуурт бичиж болно). Өөрийгөө буруутгаж шүүмжлэлгүйгээр хар бараан талуудаа хүлээн авч, уучилж сурах нь хэн бүхэнд зайлшгүй хэрэгтэй чанар юм шүү.

Сүүдрээ ч мөн хүлээн зөвшөөрөх

3 Шинэ зүйл турших

Төвөг болоод байсан зүйлсийнхээ тодорхой хэсгийг ч болов гадагшлуулчихсан хүний сэтгэл зүй шинэ соргог зүйл туршиж үзэх зоригтой болно. Хар бараан зүйлсийг даван туулж чадсан хүн шагнал хүртэх эрхтэй. Тиймээс урьд өмнө хийж байгаагүй зүйлээ оролдоод үзэж яагаад болохгүй гэж? 

Уран зургийн хичээлд суух, оёдол нэхмэл сурах, ганцаараа ууланд авирч хүмүүстэй яриа өдөх, Тикток бүжиг сурах эсвэл шүлэг зохиох гээд юу ч байж болно.

Шинэ зүйл турших

4 Хүнд туслах

Та хэзээ нэгэн цагт хэрэгтэй хүнд нь тус хүргээд сайхан мэдрэмж авч байсан удаатай л биз дээ? Бусдад туслах үед ямар ч хүнд аз жаргалтай холбоотой таатай мэдрэмж төрдөг болохыг баталсан хэд хэдэн нотолгоо бий. 

Хүнд туслах

5 Урмын үгс олж унших

Урам зориг өгөх эшлэл сэтгэл санааг дээрдүүлнэ гэхэд бүтэшгүй санагдаж болох юм. Гэвч таны сонсохыг хүссэн тэр үгс чухам эшлэл, онч үгс дундаас олдох боломжтой. Хэрэгтэй үед хэрэгтэй үг сэтгэлийн эм болдгоос хойш өөрөө өөрийгөө эмнэж яагаад болохгүй гэж.

Урмын үгс олж унших

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()