Бидний буруу хийдэг зүйлс

Та бидний өдөр тутмын амьдралд ялихгүй хэрнээ маш их бухимдал төрүүлдэг жижиг асуудлууд олон байдаг. Тэр бүхнийг эвээр шийдэж болох ч, яах учраа олохгүй төөрч будилах үе бий. Тэгвэл бид та бүхэндээ хүмүүсийн буруу хийдэг зүйлсийг танилцуулж, эдгээрийг хэрхэн амар хялбараар хийх аргыг дуулгахаар бэлтгэлээ. 

Бидний буруу хийдэг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чипс идэх

Ууттай чипсийг задалж идэхдээ, та уутны амсарыг доош нугалж, эргүүлээрэй. Ингэснээр та чипс идэх гэж, гараа уут руу хийж, бохирдуулах шаардлагагүй болох юм. Мөн ширээн дээр тавьж идэхэд ч хялбар байх болно.  

Чипс идэх

2 Хундагатай дарс барих

Хундагатай дарсыг үргэлж, бариул буюу доод хэсгээс нь барьж байгаарай. Хэрвээ хундганы дээд хэсгээс барьж уувал, таны дарс амархан халж, амт нь таатай бус болно. 

Хундагатай дарс барих

3 Талх зүсэх

Хэрвээ таны зүссэн талх үйрч бутраад байвал, эргүүлж байрлуулаад зүсээрэй. 

Талх зүсэх

4 Шарх шүүгээг ашиглах

Та шарах шүүгээнийхээ доод талыг хэрхэн ашигладаг болохгыг мэдэх үү? Тэгвэл шарах шүүгээ ажиллаж байх үед доод тал нь ч мөн халж байдаг байна. Тиймээс түрүүлж хийсэн хоолоо халуун, бүлээнээр нь байлгахад ашиглах зориулалтай юм. 

Шарх шүүгээг ашиглах

5 Соруултай ундаа уух

Соруултай ундааг уухдаа хоёр талын нугалаасыг дээш татаарай. Ингэснээр хүүхэд ундаа уухдаа гадуур нь асгаж, хувцсаа бохирдуулахгүй уухад илүү хялбар байх болно. 

Соруултай ундаа уух

6 Хиам зүсч, талхан дээр тавих

Хачиртай талх бэлтгэхэд танд 2 зүсэм хиам шаардлагатай. Хиамыг голоор нь зүсч, зурагт үзүүлсэнтэй ижил байдлаар талхан дээр тавиарай.

Хиам зүсч, талхан дээр тавих

7 Шил ашиглаж, утасны дууг чангалах

Та утасныхаа дууг чангалахыг хүсвэл, хоосон шилэн аяганд хийхэд дуу нь хэд дахин чанга дуугарах болно. 

Шил ашиглаж, утасны дууг чангалах

8 Ариун цэврийн цаасыг байрлуулах

Ариун цэврийн цаасыг өлгөхдөө таслагчийг нааш нь харуулж өлгөж байгаарай. Энэ нь цаасыг авч хэрэглэхэд амар байхаас гадна, хананд наалдсан элдэв нян бактериас сэргийлж байгаа хэрэг юм. 

Ариун цэврийн цаасыг байрлуулах

9 Сүрчиг түрхэх

Сүрчигийг чих болон хүзүүндээ түрхэхэд тохиромжтой. Энэ нь үнэрээ илүү удаан хадгалдаг байна.  

Сүрчиг түрхэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()