Дэлхийн хамгийн царайлаг ламтантай танилц! (20 фото)

Тааламжтай бүхнээс аль болох ихээр татгалзаж, өөрийгөө сайн үйлсийн төлөө аль болох ихээр золиослох винайн ёсыг сахил хүртсэн хүн бүр чандлан мөрдөх ёстой билээ. Тэгвэл нэгэн буддын ламтны зургууд цахим сүлжээнд тархсаны дараа бүсгүйчүүд тийм ёс байхгүй байсан ч болоосой гэж хүсэх болсон гэнэ. 

Дэлхийн хамгийн царайлаг ламтантай танилц! (20 фото)

Сэтгэл татам энэхүү мьянмар хуврагийн зургууд зүүн өмнөд Азийн цахим сүлжээнд ихээр түгжээ. Түүнийг харсан бүсгүйчүүд Бурханы шашинд идэвхтэй сүсэглэж эхлэхээр шийдлээ хэмээн сэтгэгдэл үлдээцгээж байв. 

Үнэндээ энэ залуу Мьянмарын алдартай модель, дуучин, жүжигчин бөгөөд бүр мөсөн лам болоогүй гэнэ. Паинг Тахон (Paing Takhon) нэртэй тэрбээр насанд хүрсэн эр хүн бүр хэсэг хугацааны турш хийдэд шавилан суух заншлыг дагаж 10 хоногийн турш ном үзсэн нь энэ ажээ.

Зөвхөн Мьянмар гэлтгүй теравадын буддист шашинтай зүүн өмнөд Азийн орнуудад эрэгтэй хүүхдийг бага насанд нь болон насанд хүрснийх нь дараа хийд рүү илгээж 1-2 долоо хоног шавилан суулгах ёс бий. Ингэснээрээ Бурхан багшийн хүүхдүүд гэдгээ баталж, эцэг эхдээ хэмжээлшгүй их буян авчирсанд тооцогддог байна.

1996 онд төрсөн Паинг Тахон нь Мьянмартаа үндэсний хэмжээний од бөгөөд 2019 онд тус улсын шилдэг 10 эрэгтэй жүжигчний нэг болжээ. 

2014 онд тэрээр загвар өмсөгч болон энтертайнмент ертөнцийн карьераа эхлүүлж байсан бол 2017 онд анхны кинондоо тогложээ. Мөн тэр ондоо "Chit Thu" нэртэй өөрийн дебют цомгоо гаргаж, дуучны замналаа мөн эхлүүлсэн байна.

Паинг Тахон нь мөн Мьянмар дахь "Oppo", "Sunkist", "Telenor" зэрэг томоохон брэндүүдийн албан ёсны нүүр царай юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • Зочин 202.179.21.197 2021-01-17, 12:34 ×
    Манайхны сүм хийд хүмүүст нээлттэй болж хүмүүс очиж болдгоор байвал зүгээр. Ингээд хэд хоног байж болдгоор бавал бүр зүгээр. Жоохон морал бясалгал заавал боломжтойнууд нь хандив өгнө.
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 64.119.20.50 2021-01-17, 07:30 ×
    Tsarai biy baina. Hamgiin gol ni ih tseverhen tsemtsger yum. Saihan haragdah hamgiin suuri undes bol yoroosoo l tseverhen tsemtsger baidal. Tseverhen tungalag aris, zohison us zasalttai baihad heeen ch ter huniig tsarai muutai gej helehgui.
    1 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 139.5.218.43 2021-01-14, 18:13 ×
    валиар царайлаг идда вэ. атаархуу би хүртэл царайлагийг нь хүлээн зөвшөөрчихлөө
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 58.123.56.14 2021-01-14, 16:48 ×
    Их царайлаг юм байна
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Susegten 192.82.70.193 2021-01-13, 22:52 ×
    Хамгийн царайлаг хувраг гэмээнэ тэр нь энэ мэт баян хүн бус хамгаас ихийг уншигч умийн номд нэвтэрсэн Шижээ гавж ажгуу
    1 Хариулах (1)
    /1000
    • 37.172.55.88 2021-01-17, 02:44 ×
      Шижээ гавж чинь гомо ш дээ
      2
    • Бусад сэтгэгдэл (1)
  • Зочин 202.21.100.164 2021-01-13, 21:23 ×
    омо омо
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 176.55.74.25 2021-01-13, 20:07 ×
    Tiim bailgvi dee. Lambugai shiveestei bj boloh yum bh da gej bodoj blaa hehe
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 103.229.122.126 2021-01-13, 17:58 ×
    Сайхан залуу юм аа
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 211.36.142.126 2021-01-13, 15:24 ×
    Чи одоо гомо байхаа
    11 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)