Зүүдэндээ хийсэн аймшигт үйлдлүүд

Зүүдний өвчний үеэр хүмүүс унтаж байх үедээ ямар нэг үйлдэл хийдэг. Энэ үед тухайн хүн яг л сэрүүн байгаа мэт зорилготой, идэвхтэй байдаг бөгөөд зүүдэлж байгаа зүйлээ биелүүлэхийг зорьдог. Зүүдний өвчтэй хүмүүсийг хамаагүй сэрээж болдоггүй. Тиймээс болгоомжтойгоор буцаагаад хэвтүүлэх хэрэгтэй. Ийнхүү зүүдэлж байх үедээ тэд өөрсдийн юу хийж байгааг ч мэдэхгүй, зөвхөн зүүдэндээ л захирагддаг. Ингээд зүүдний өвчний аймшигтай үр дагавруудын талаар мэдээлэл хүргэе.

Зүүдэндээ хийсэн аймшигт үйлдлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүүдэндээ гэмт хэрэг үйдсэн нь

Kenneth Parks - 20 гаруй наснаасаа эхлэн нойргүйдэх өвчнөөр өвчилж, шаналж эхэлсэн байна. Энэ бүхэн нь түүний амьдралын хар зурвасуудтай холбоотой бөгөөд тэрээр ажлаа алдаж, мөрийтэй тоглож их хэмжээний өрөнд орсноор эхэлжээ. 1987 оны тавдугаар сарын 23-нд тэрээр 10 км гаруй замыг туулж эхнэрийнхээ гэрт очиж, хадам эхийнхээ амийг хөнөөж, хадам эцгээ гэмтээсэн байна. Үүний дараа өөрөө цагдаагийн байгууллагад очиж хэргээ хүлээжээ. Сонирхолтой нь энэ бүгдийг тэрээр зүүдэндээ хийсэн учир түүнийг буруугүй хэмээн үзсэн байна. 

Зүүдэндээ гэмт хэрэг үйдсэн нь

2 Австрали эмэгтэй

Австралийн нэгэн эмэгтэй зүүдний өвчтэй байжээ. Хэдийгээр тэрээр найз залуутай байсан ч шөнө босож, гадагшаа гарч, танихгүй эрчүүдтэй секс хийдэг байсан байна. Энэ үйл явдал хэдэн сарын туршид үргэлжилсэн бөгөөд нэгэн өдөр найз залуу нь шөнө сэрээд хайртай бүсгүйгээ олж чадсангүй. Ингээд тэрээр гайхан гадаа гартал найз бүсгүй нь өөр залуутай байжээ. Азаар бүсгүйг эмчилж, дахин шөнө босож гардаггүй болгосон гэнэ.

Австрали эмэгтэй

3 Хөлдөж үхсэн нь

Timothy Brueggeman Вискинсон мужид амьдардаг бөгөөд зүүдний өвчингүй, харин нойргүйдэх өвчинтэй нэгэн аж. Нэг удаа тэрээр өөрийн машинтай явж байгаад мод мөргөсөн бөгөөд үүний дараа шууд л унтчихсан байна. Эмч нар түүнд Ambien хэмээх тайвшруулах, нойрсуулах эм бичиж өгчээ. 2009 оны нэгдүгээр сард залуу энэ эмийг хэрэглэсний дараа гүн нойронд автсан бөгөөд зүүдэндээ өвлийн хүйтэнд гадаа нүцгэн гарсан аж. Ингээд маргааш өглөө нь түүнийг цасан дунд, хөлдсөн байхад нь олсон харамсалтай хэрэг болсон байна. 

Хөлдөж үхсэн нь

4 Матарт идүүлэх шахжээ

James Currens олон жилийн турш зүүдний өвчтэй байсан бөгөөд хамгийн аймшигтай зүйл нь түүнийг 77 настай байхад тохиолджээ. 1998 онд тэрээр зүүдэндээ гэрээсээ гарч явахдаа саваа мод авч гарсан байна. Ингээд гэрээсээ гараад тэрээр цөөрмийн зүг рүү явсан бөгөөд сэрээд хартал түүний эргэн тойронд дүүрэн матрууд байсан байна. Тэрээр маш чангаар орилж, саваа модтой байсны ачаар цагдаа нарын анхаарлыг татаж амьд гарч чаджээ. 

Матарт идүүлэх шахжээ

5 Аавыгаа зодож алжээ

2003 онд Эдвард Лоу гэрийнхээ ойролцоо нас барсан байжээ. 83 настай өвөөгийн үхэл хэт их зодуулснаас болж үүссэн байна. Хөрш нь өвгөний цогцсыг олсон бөгөөд цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр түүний хүү Жулс Лоу (Jules Lowe)-ийг баривчилсан аж. Урд өдөр нь хүү, эцэг хоёр бага зэрэг уусан бөгөөд үхлийн шалтгаан нь согтууруулах ундаа бус харин зүүдний өвчин болсон байна. Лоугийн гэр бүлийнхэн ер нь л зүүдний өвчтэй байсан бөгөөд архи уусны дараа энэ өвчин нь илүү илэрдэг байжээ. Ингээд Жулсыг мөн л буруугүй хэмээн үзсэн байна. 

Аавыгаа зодож алжээ

6 Зүүдэндээ хүчингийн хэрэг үйлджээ

Торонтогийн иргэн Jan Luedecke үдэшлэгт явсан байжээ. Үдэшлэгийн дараа ядарсан тэрээр буйдан дээр унтаад өгчихсөн аж. Харин хэдэн цагийн дараа түүнийг үл таних нэгэн залуу сэрээжээ. Залуу Янд хандаж, чи хүн хүчиндчихлээ гэхэд Ян огт итгэхгүй байсан бөгөөд угаалгын өрөөнд орж бэлгэвч харснаар итгэсэн байна. Харин шүүх болон шүүх эмнэлгийнхээ Яны талд байгаагүй боловч Яны найз бүсгүйн өгсөн мэдүүлгийн ачаар түүнийг буруугүй хэмээн нотолжээ. Бүсгүй хэлэхдээ: "Согтууруулах ундаа уусны дараа Яны зүүдний өвчин сэрдэг бөгөөд тэрээр сексийн донтон болдог юм” -гэсэн байна. 

Зүүдэндээ хүчингийн хэрэг үйлджээ

7 Кран дээр унтаж байсан охин

Английн Далвич хотод нэгэн залуу шөнийн хоёр цагийн үед гэр рүүгээ явж байжээ. Ийнхүү явж байхдаа тэрээр унтлагын хувцастай, кран дээр унтаж буй охиныг олж харсан байна. Тэрээр галынхан болон түргэн тусламжийн байгууллагыг дуудсан бөгөөд охины эцэг эх аль хэдийн охиноо эрэн сурвалжилж байсан аж. Азаар охиныг кранаас буулгаж чадсан бөгөөд 40 метрийн өндөрт хэрхэн гарсан талаар таамаглах л үлдэж байна. 

Кран дээр унтаж байсан охин

8 Зүүдэндээ хоол хийж иддэг

 

Лесли Кьюсак 55 настай эмэгтэй бөгөөд оройн 6 цагаас хойш болон шөнө дунд хоол идэх дуртай нэгэн аж. Тэрээр энэ бүхнийг зүүдэндээ хийдэг бөгөөд өөрөө босож, хоол хийж, маш их хэмжээгээр идчихээд эргээд унтдаг байна. Анхандаа тэрээр яагаад жин нэмээд байгаагаа ойлгохгүй байсан боловч бүх зүйлийн учир ийнхүү тайлагджээ. Одоо тэрээр эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.

Зүүдэндээ хоол хийж иддэг

9 Дөрвөн давхраас үсэрсэн нь

Зүүдний өвчин хүүхдэд илүү тохиолддог. 4-8 настай хүүхдийн 17% орчим нь зүүдний өвчинтэй байдаг. Стюарт Миллер (Stuart Miller) 8 настай байсан бөгөөд 1993 оны 9 сард унтлагын өрөөнийхөө цонхоор буюу 4 давхраас үсэрчихсэн аж. Шүүх энэ байшинг барьсан барилгын компанид 2 сая долларын торгууль оноосон байна. Учир нь байрны цонхнууд ямар ч хамгаалалтгүй байжээ. Ингээд Стюарт амьд гарсан ч, насан туршдаа тэргэнцэртэй явах болсон байна. 

Дөрвөн давхраас үсэрсэн нь

10 Мөрдөгч өөрөө гэмт хэрэгтэн болжээ

Роберт Ледрю (Robert Ledru) 19-р зууны хамгийн шилдэг мөрдөгчдийн нэг бөгөөд Парист амьдардаг байв. Нэгэн өглөө түүнийг Андре Монегийн аллагын хэргийг мөрдүүлэхээр дуудсан байна. Хэргийн газар очиход алуурчин нь мэргэжлийн буудагч гэдэг нь тогтоогдсон бөгөөд бүүр өөрийнх нь бууны сумтай ижил сум олджээ. Хамгийн хачирхалтай нь Роберт өглөө сэрэхдээ цустай гуталтай, нэг хуруугүй сэрсэн бөгөөд бууных нь сум дутуу байжээ. Мөрдөгч өөрөө хэргээ хүлээж цагдаагийн байгууллагад хандан, зүүдэндээ энэ бүгдийг хийсэн тухай ярихад түүнд итгэхийг хүсээгүй аж. 

Цагдаагийн байгууллагынхан туршилт хийхээр болж Робертийг шилэн хоргонд хийсэн байна. Эхний өдрөөс эхлэн Роберт зүүдэндээ явж эхэлсэн бөгөөд маргааш нь хажууд нь буу тавин үлдээхэд тэрээр буудаж эхэлэсэн аж. Ингээд түүнийг хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж чадахгүй хэмээн үзсэн боловч эргэн тойрныхоо хүмүүст аюултай гэж үзээд тосгон руу явуулсан байна. Тосгонд тэрээр эмч болон хамгаалагч нарын хяналтан дор амьдралынхаа сүүлийн 50 жилийг өнгөрүүлжээ. 

Мөрдөгч өөрөө гэмт хэрэгтэн болжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()