Филиппиний эрдэмтэн шар айрагтай хамт ууж болдог коронавирусийн вакцин гаргаж авчээ

Ойрын хэдэн саруудад дэлхийн бүхий л суут эрдэмтэд коронавирусийн эсрэг төрөл бүрийн вакцин бүтээхээр ажиллаж байна. Мэдээж хэрэг вакцин бүр янз бүрийн түвшинд дархлаа тогтоож байгаа. Тэгвэл Филиппиний молекул биологич өөрийн арга барилаар вакцин бүтээсэн нь заавал зүү хэрэглэх шаардлагагүй гэдгээрээ бусад төрлийн вакцинаас онцлог гэнэ.

Филиппиний эрдэмтэн шар айрагтай хамт ууж болдог коронавирусийн вакцин гаргаж авчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрдэмтэн, судлаач Никанор Австрияко шингэн төрлийн шууд ууж болох вакцин бүтээхээр ажиллаж байна. Сонирхолтой нь, үүнийг бүх төрлийн шингэн буюу ус, сүү, тэр ч байтугай шар айрагтай хольж ууж болох аж.

Вакциныг тэрээр докторын зэрэг горилон хийсэн судалгааны ажлынхаа сэдэв болох Saccharomyces boulardii мөөгөнцөр дээр суурилан бүтээж байгаа гэнэ. Никанор Массачусетсийн Технологийн Дээд Сургуульд 25 жилийн турш мөөгөнцрийн хүний ​​биед үзүүлэх нөлөөллийн талаар судалж байгаа юм. Эрдэмтэн эр генетикийн инженерчлэлийн тусламжтайгаар тус мөөгөнцөрийг өөрчилснөөр баяжуулалтын уургийг нэгтгэж, улмаар коронавирусын дархлааг бий болгоно гэжээ.

Мөөгөнцрийн вакцины өвөрмөц чанар нь шар айраганд ч уусах боломжтой төдийгүй, тусгай хөргөгчинд хадгалах шаардлагагүй юм. Ингэснээр вакциныг Филиппиний хамгийн алслагдсан нутагт ч хүргэх боломжтой гэсэн үг. Одоогоор вакциныг хулгана дээр туршиж байгаа бөгөөд оны эцэс гэхэд бэлэн болно гэж судалгааны багаас мэдэгдэл хийсэн байна. Биологичийн хэлснээр вакцин нь вирусын эсрэг бүрэн дархлаа үүсгэх баталгаа өгөхгүй боловч дархлааг эрс дэмжиж, өвчин хүндрэхээс хамгаалж чадах аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()