Улс орнуудад хооллох үедээ юу анхаарах ёстой вэ?

2016-07-13, 16:04
20,528

Улс орон бүрийн хооллох соёл, зоогийн ширээний ард баримтлах ёс жаяг харилцан адилгүй, зарим нь бүр тэнгэр газар шиг ялгаатай байхыг ч үгүйсгэхгүй. Хэрвээ та дэлхийн зах зээлд хүчээ авч буй дараах улс орнуудад бизнесийн уулзалт хийж, зоог барих шаардлагатай болвол эдгээр зүйлсийг хэзээ ч бүү мартаарай. 

Улс орнуудад хооллох үедээ юу анхаарах ёстой вэ?

1 ОХУ

Оросууд хоолны үеэр архи уухгүй байна гэж ер нь л байхгүй. Ядаж ёс болгоод нэг амсдаг. Тиймээс огт уухгүй биш, эсвэл бүр согтохоос сэргийл. Хоолоо нэмүүлэхээс аль болох татгалзах хэрэгтэй. 

ОХУ

2 Энэтхэг

Хэрвээ үйлчлэгч болон гэрийн эзэн танд цай уухыг санал болговол битгий татгалзаарай. Татгалзах юм бол тэд таны тухай маш таагүй сэтгэгдэлтэй үлдэх болно. Таны дургүй хоол, уушийг санал болгосон ч шуудхан "Үгүй" гэж битгий хэл. Түүний оронд жаахан азнаж байгаад хэлье гэх мэтээр эвтэйхэн татгалзаарай. 

Энэтхэг

3 Бразил

Бразил улсад бизнесийн уулзалт болон хүндтэй зочдоо ихэд дээдэлдэг. Бизнес уулзалтууд нь дунджаар хоёр цаг болдог байна. Хоолны үеэр хэн нэгний яриаг хэзээ ч бүү тасалдуулаарай. 

Бразил

4 Япон

Зоогт уригдсан хамгийн хүндтэй хүн хоолондоо ам хүрэхээс нааш идэж болохгүй. Түүнчлэн тавгандаа ширхэг будаа ч үлдээхийг цээрлэдэг. Савхаа будаандаа зоож тавьж огтхон ч болохгүй. Энэ нь зөвхөн оршуулгын ёслолын үед л хийгддэг үйлдэл юм. 

Япон

5 Канад

Зоогийн өмнөхөн уулзахдаа хэн ч бай, заавал гар барьж мэндчлэх хэрэгтэй. Түүнчлэн тэд ихэнхдээ жимс, ногоо ихтэй хоол хоол идэхээс гадна хүндэтгэлийн зоогийн үеэр огт архи хэрэглэдэггүй. 

Канад

6 Герман

Анхлан уулзаж байгаа хүмүүстээ заавал бяцхан гарын бэлэг барьдаг. Энэ нь уулзалтыг амжилттай болгоход тун чухал нөлөөтэй. Зоогийн үеэр биеийн хэлээ анхаарч байвал зохино. Халаасандаа гараа хийж зогсох, нуруугаа үүрэх гэх мэт үйлдлийг огтхон ч гаргаж болохгүй.

Герман

7 Франц

Мөн л зоогийн өмнө гар барьж мэндчилж байгаарай. Анхны сэтгэгдэлд гадаад үзэмж маш чухал нөлөөтэй байдаг ч Францад бүр ч илүү чухал юм. Хэрвээ уулзалтаас хоцорсон тохиолдолд маш том алдаа хийлээ гэж ойлгох хэрэгтэй. 

Франц

8 Хятад

Зочид нас намба, эрх мэдлийнхээ дарааллаар суудаг бөгөөд хамгийн хүндтэй зочин өрөөний зүүн хэсгээр суудаг. Мэдээж савхаар идэх тухай хичээлд суралцсан байх шаардлагатай. Хоолноосоо бага зэргийг үлдээж байгаарай. 

Хятад

9 Англи

Англи улсад оройн хоол хэмээг үг нь үндсэн утгаасаа гадна үдийн зоог ч гэсэн утгыг агуулдаг. Тиймээс энэ хоёрыг ялгаж салгаарай. Түүнчлэн махан хоолны ардаас алкохолны төрлийн ундааг түгээмэл хэрэглэдэг учир бүү гайхаарай. 

Англи

10 Америк

Дааж байгаа хүн нь тооцоогоо 100% төлдөг бичигдээгүй хуультай. Тэд зөвхөн оройн зоог ч биш, өглөөний цай, өдрийн хоолны үеэр ч бизнес уулзалт төлөвлөх нь бий.

Америк

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()