Түүхэн дэх хамгийн аймшигтай сэтгэхүйн туршилтууд

2017-12-26, 15:14
14,637

XIX-XX зуунд сэтгэл судлал хүчтэй хөгжиж, ялангуяа эдгээр он жилүүдэд идэвхтэй явагдсан сэтгэхүйн туршилтуудын тусламжтайгаар бид хүний сэтгэл хөдлөл, зан авир, хариу үйлдэл зэрэг тархины биологийн үйл ажиллагааг судлах боломжтой болсон билээ. Энэхүү мэдээлэл бидэнд хүмүүсийн үйл хөдлөлийнхөө суурь ойлголтыг мэдэхэд тусалж, амьдралыг илүү хялбар болгон, амжилттай ажиллахад нөлөөлнө гэдэгт итгэж байна. 

Түүхэн дэх хамгийн аймшигтай сэтгэхүйн туршилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Карлсбергийн туршилт: "Жаахан хүүхэд ч ардаа хутга нуусан байж мэднэ"

Туршилтын гол санаа: Бие дүүрэн шивээстэй 148 залуу суусан кино театрд голын 2-хон суудал хоосон байна. Та суух уу? Яг л энэ туршилтыг Карлсберг явуулсан юм.

Үр дүн: Хоосон сандал дээр суусан хүмүүст залуус алга ташин, баяр хүргэж, мэдээж бас пиво өгсөн байна. Энэ туршилтаар номыг хавтсаар нь бүү дүгнэ гэдгийг харуулсан байна. 

Карлсбергийн туршилт: "Жаахан хүүхэд ч ардаа хутга нуусан байж мэднэ"

9 Соломон Ашийн зохицлын нөлөөлөл: "Би бүгдтэй нь санал нийлж байна. Хар хурга болохыг хүсэхгүй байна"

Цуврал туршилтууд: Соломон Аш бүлэг хүмүүсийн нөлөө буюу бусдын дарамтанд хүний зан ааш өөрчлөгддөг, эндүү ташаа бодол ч өөрчлөгддөг гэдгийг харуулахыг зорьж энэ туршилтаа явуулжээ. Туршилтанд оролцогчид нь картан дээрх шугамны уртыг олох, ижил хэмжээтэй зураасуудыг олох, пирамидын өнгийг таах, бүр өөрийнхөө нэрийг хүртэл хэлэх даалгавартай байжээ. Туршилт бүрт нэгээс бусад бүх оролцогчид бүдэрсэн бол зөв хариулсан ганц хүн нь хамгийн сүүлд хариулсан нэгэн байв.

Үр дүн: Хүмүүсийн 75% нь буруу хариулт гэдгийг мэдэж байгаа ч олонхийг дагадаг. Өөрсдийн бодлоо илэрхийлсэн оролцогчдод таагүй санагдаж байжээ.

Соломон Ашийн зохицлын нөлөөлөл: "Би бүгдтэй нь санал нийлж байна. Хар хурга болохыг хүсэхгүй байна"

8 "Чи өөрөөр бодож байвал, чиний бодол буруу"

Станфордын их сургуулийн профессор Ли Росс 2 хариултаас сонгох боломжтой тестийг оюутнуудаасаа авчээ. Тэрээр аль нэг хувилбарыг сонгоод бусад оюутнууд юу гэж хариулахыг таалгах болон алийг нь сонгосныг тайлбарлуулжээ. 

Үр дүн: Туршилтаар хүмүүсийн ихэнх нь өөрийн сонголтыг бусад нь сонгосон гэж үзэж өөр хариулт сонгосон оролцогчийн эсрэг байр суурьтай байлаа. 

"Чи өөрөөр бодож байвал, чиний бодол буруу"

7 Гэрчийн үр нөлөө, үүрэг хариуцлагын хуваарилалт: "Миний оршуулга дээр хэн ирэх вэ?"

Туршилтын гол санаа: Китти Женовисийн аллагын үеэр нэг ч гэрч түүнд очиж туслаагүй учраас шинжлэх ухааны судлаач Жон Дарли, Биб Латань нар хүний хариу үйлдлийг судлах зорилготой цуврал туршилтуудыг явуулсан юм.

Үр дүн: Хүмүүс яаралтай нөхцөл байдалд эсвэл ганцаараа байгаа хүнд туслахыг илүү зорьдог гэдгийг баталжээ. Хүн их байвал тэднээс хэн нэг нь туслах болно гэдэгт найдаж, орхидог байна. 

Гэрчийн үр нөлөө, үүрэг хариуцлагын хуваарилалт: "Миний оршуулга дээр хэн ирэх вэ?"

6 Утас, техникгүй 8 цаг: "Миний хүүхэд муу байж болохгүй, хамгийн мууг бод"

Туршилтын нөлөөлөл: Гэр бүлийн сэтгэл судлаач Катерина Мушарова одоогийн хүүхдүүд техник технологийн хэрэгслээс хэт хамааралтай болж, ганцаараа цагийг өнгөрөөхөөс айдаг болсон гэж үзээд туршилтанд хамрагдсан хүүхдүүдийг утас, телевиз, компьютер хэрэглэлгүй 8 цагийн турш зураг зурах, унших, алхах зэрэг өөр зүйл хийлгэжээ. 

Үр дүн: 12-18 насны 68 хүүхдээс 3 нь л туршилтыг бүрэн дуусгасан бол 7 хүүхэд 5 цагаас илүү хугацаанд байж чаджээ. Харин бусад нь дотор муухайрах, гар салгалах, гэдэс болон цээжээр өвдөх, халууцах, даарах зэргээс болж туршилтыг зогсоожээ. 3 хүүхэд бүр амиа хорлох талаар бодоод амжсан байна. 

Утас, техникгүй 8 цаг: "Миний хүүхэд муу байж болохгүй, хамгийн мууг бод"

5 Албадан гаргасан нүүр хувирал: "Би буруугүй, намайг хүчээр хийлгэсэн"

Туршилтын явц: Карини Ландисын энэхүү туршилт нь хүний нүүрний булчингийн үйл ажиллагааны ерөнхий загвар, хүчтэй сэтгэл хөдлөлийн үеийн илрэлийг харах зорилготой байжээ. Оролцогчдын нүүрэн дээр булчингийн хөдөлгөөнийг хянахад хялбар болгохын тулд зураас зуржээ. Тэгээд тэднээр аммиак үнэртүүлэх, мэлхийнд гарыг нь хүргэх, амьд оготоны толгой тасдуулах туршилт явуулсан байна. 

Үр дүн: Булчингийн ажиллагааны ерөнхий загварын талаар үр дүн гараагүй ч хүмүүс дарамт шахалтан дор ямар нэг зүйлийг хийхэд бэлэн байдаг гэдгийг харуулж чаджээ. 

Албадан гаргасан нүүр хувирал: "Би буруугүй, намайг хүчээр хийлгэсэн"

4 Рингелмэний нөлөө: "Би хажууд чинь зүгээр зогсч байх болно. Харин чи ялах гэж хичээнэ"

Туршилтын гол санаа: "Максимиллиан Рингелмэн нь хүний хувийн ур чадварыг бусадтай хамтран ажиллахад гарч буй ур чадвартай харьцуулан үзжээ. Энэхүү туршилтыг олс татах, хүндийг өргөх зэрэг тэмцээнээр явуулжээ.

Үр дүн: Багаар ажиллаж буй үеийнхээс хувиараа ажиллаж байхад илүү их хүч хөдөлмөр зарцуулсан нь харагдаж байв. Судлаачид үүн дээр хувийн хүсэл тэмүүлэлээ багийн ажиллагааны үеэр алдсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Рингелмэний нөлөө: "Би хажууд чинь зүгээр зогсч байх болно. Харин чи ялах гэж хичээнэ"

3 Нийгмийн дэмжлэг ба дарангуйлал: "Намайг ямар сайн байгааг хараач!"

Туршилтын нөлөө: Сэтгэл судлаач Норман Триплет ямарваа нэг хүнийг магтаж, урам өгөхөд ажиллах эрч хүч нэмэгдэж байгааг анзаарсан байдаг. Дугуйчидтай хийсэн туршилтын үеэр сонирхол багатай байсан үзэгчдийн нөлөөнд тамирчны идэвхи бас буурсан байна. Үүний дараа Роберт Зайонз энэхүү судалгааг үргэлжлүүлж, "Идэвхжүүлэх онол"-ыг танилцуулжээ. Эл онолоор хэрвээ хүн өмнө нь хийж байсан зүйлээ хянагчийн өмнө дахин хийвэл маш сайн хийх бөгөөд шинэ зүйл эрж хайх, шийдэл гаргах болбол эсрэг шинж чанар ажиглагдаж байсан байна.

Нийгмийн дэмжлэг ба дарангуйлал: "Намайг ямар сайн байгааг хараач!"

2 Хавторн нөлөөлөл: "Дарга надад дуртай"

Туршилтын нөлөөлөл: "Western Electric" компанийн ажилчдын бүтээмж мууджээ. Сэтгэл судлаач Элтон Маёо үйлвэрлэл явуулж буй байрны гэрэлтүүлэг ажилчдын бүтээмжинд нөлөөлж байгаа эсэхийг шинжлэх болсон байна. Судалгааны үеэр ажлын байрны нөхцөл байдал эмэгтэй ажилчдад ашигтай байгааг баталсан юм. 

Үр дүн: Ажилчид чухал зүйл хийж байна гэж бодохоос гадна, тушаалтнууд тэдний санааг зовоож илүү сайн ажиллахыг хичээх болжээ.

Хавторн нөлөөлөл: "Дарга надад дуртай"

1 "Уух ус өгөөч. Надад унтах газар алга"

Туршилтын санаа: Сэтгэл судлаач Жонатан Фрэдмэн болон Скотт Фрэсэр нар хүн өөрт хамаатай зүйлдээ хэрхэн хандах талаар судалгаа явуулжээ.

Үр дүн: Хорт хавдрын эсрэг тэмцэх зорилготой хандив цуглуулахад оролцогчдын 46% нь л зөвшөөрчээ. Харин байгууллагын байр байдлыг гутаахыг хүсэхэд 2 дахин илүү хүн оролцсон байна. 

"Уух ус өгөөч. Надад унтах газар алга"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()