Орон орны албан газрын соёлын онцлогууд

Улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг. Энэхүү дүрэм журам нь албан газарт ч гэсэн байдаг бөгөөд тэр нь бидний дасаж сурснаас тэс өөр зүйл байдаг гэнэ. Ингээд тэдгээр хачирхалтай зарчмуудтай танилцья.

Орон орны албан газрын соёлын онцлогууд

1 АНУ

  • АНУ -ын иргэд тоонд маш их дуртай. Тиймээс хэрвээ та бусдад ямар нэгэн бизнес санаа танилцуулах гэж байвал хэд хэдэн тоо баримт, статистикийг өөрийн санаандаа тусгаарай.
  • Америкчуудын хувьд нэрийн хуудас гэдэг нь зүгээр л ёс төдий зүйл учир хэрвээ танилцаад хэсэг хугацааны дараа таны нэрийн хуудас нөгөө хүний тань өмдний ард талын халаасанд байвал битгий бухимдаарай.
  • Хурал, уулзалт ихэнхдээ албан бус орчинд болдог учир идэвхгүй ажилтан болохгүйн тулд харилцан ярианд сайн оролцоорой.
  • Гольф бол ажил хэрэгч уулзалтын нэг хэлбэр юм. Гольфын талбайд төрөл бүрийн гэрээ, хэлэлцээр байгуулагдах нь бий.
  • Америкийн зарим албан газарт шар айрагтай автомат байдаг бөгөөд энэ нь ажилчдыг хооронд нь  нөхөрлүүлэх, уялдаа холбоог сайжруулахад чиглэгдсэн байдаг аж. 

АНУ

2 Герман

  • Герман ажилчдын хувьд ажлын байрны өрөөний температур нэлээд асуудалтай байдаг гэнэ. Учир нь эрчүүд үргэлж костюм өмсөх хэрэгтэй байдаг болохоор кондишн асаахыг хүсдэг. Харин бүсгүйчүүд илүү хөнгөн хувцасласан байдаг учир кондишн асаахаас татгалзаж, заримдаа энэ нь хэрүүл маргаан болж хувирдаг аж.
  • Германчууд хөгжилдөх дуртай бөгөөд тэд "Фашинг" хэмээх хаврын баяр зохион байгуулдаг. Энэ баярын үеэр тэд зангиагаа хайчилж, утгаар нь баярладаг учир хувцаслалтандаа их  анхаарах хэрэгтэй болдог.
  • Компьютерынхаа ард хооллосны төлөө, ажлын байранд хоолны үнэр гаргасных нь төлөө ажилчдыг ажлаас халах магадлалтай. Албан газарт  хагас нүцгэлсэн модель бүсгүйчүүдийн зурагтай хуанли өлгөхийг хориглодог.

Герман

3 Хятад

  • Хятадад өдрийн цай 2 цаг үргэлжилдэг учир тэд цайныхаа цагаар унтах нь энгийн үзэгдэл байдаг. Ажилчид нь хурдан хоолоо идэж, их унтахыг эрмэлздэг. Тэд ажил дээрээ эвхдэг ор авчирж тавьдаг байна. 
  • Хятадад "Гуаньси" хэмээх ойлголт байдаг бөгөөд энэ нь нийгмийн нэг түвшний хүмүүстэй харилцаа холбоо тогтоох явдал юм. Энэ нь албан болон албан бус харилцаанд ч хэрэглэгддэг. 

Хятад

4 Нидерланд

  • Нидерландын албан байгууллага нь амралтыг чухалчилж үздэг. Тиймээс ч жилд нэг удаа 2 долоо хоногийн турш амрахад зориулж урамшуулал олгодог бөгөөд сард нэг удаа байгууллагаараа гадуур зугаалдаг байна.
  • Гэхдээ ажлын цагийн хувьд маш нарийн тооцоололтой аж. Таны хийх ёстой ажлыг тухай бүрд нь зааж өгсөн байдаг.
  • Ажилчдын хувьд үйлчлэгч гэх мэт арын албаны ажлын байр байдаггүй бөгөөд цалинг нягтлан бодогч бус харин нарийн мэргэшсэн хүмүүс боддог байна. 

Нидерланд

5 Израиль

  • "Эрүүл мэндийн өдөр" буюу "Ем кейф" нь  Израилийн бүх компанид зохион байгуулагддаг өдөрлөгүүдийн нэг юм. Байгууллагын удирдлагууд гоо сайхан, спа түрээсэлж ажилчид бүтэн өдрийн турш алжаалаа тайлдаг байна.
  • Израилийн албан газруудад бүх төрлийн хүнс байдаг бөгөөд үүнд цай, кофеноос гадна сүү, жимс, самар, йогурт, пицца гэх мэт зүйлс багтана.  Ийнхүү тэд ажилчдаа хоолоор татдаг аж.

Израиль

6 Турк

  • Туркт гэр бүлийн бизнес элбэг байдаг хэдий ч байгууллагын ажилчид нь ихэнхдээ хамаатан садан байдаг учир тэд ажил дээрээ цаг өнгөрүүлэх гэж л ирдэг байна.
  • Байгууллагын ажилтан хурим хийвэл бүх ажилчдаа дууддаг. Хэрвээ том байгууллага бол ядаж өөрийн хэлтсийн хүмүүсийг дуудах хэрэгтэй байдаг. 
  • Ажил хэргийн уулзалтын өмнө хамтрагчдаа бэлэг дурсгалын зүйл  өгөх хэрэгтэй.

Турк

7 Япон

  • Хэрвээ ажил багатай байвал тэд ажлын цагаа боломжоороо уртасгадаг. Захидал илгээх, эсвэл илтгэл бэлдэхэд долоо хоног хүртэл хугацаа зарцуулах нь энгийн үзэгдэл юм. Учир нь Японд ажилласан цагаар нь цалин өгдөг байна.
  • Ээлжийн амралтын оронд нэмэлт амралтын хоёр өдөр өгдөг хэдий ч эхний 2 жилд залуу ажилтнуудад олддоггүй.
  • Мөн ажилчид бөөнөөрөө гадуур гарч, шар айраг уудаг бөгөөд үүнийг "Номикай" гэдэг байна.

Япон

8 Франц

  • Францчууд уулзалтыг чухалчилдаг. Хөрш айлынхаа хүнд зурвас илгээхийн оронд нүүр тулж уулзахыг илүүд үздэг..
  • Албан газарт ажилладаг Францчууд өдөрт кофег маш их хэмжээний уудаг.
  • Захирлаасаа хийж байгаа зүйлээ нууж, цахим хуудсаа хаадаггүй. Ажлаа хугацаанд нь зөв хийж чадаж байвал бусад үед юу хийх нь хамаагүй байдаг аж.

Франц

9 Ирланд

  • Ирландчууд албаны хувцаслалтан дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй бөгөөд уулзалтын үеэр богино өмд өмсөж ирэх нь ч бий.
  • Тэд шар айраг ууж суунгаа гэрээ хэлэлцээр байгуулдаг. 
  • Ирландад цаг барина гэсэн ойлголт бараг байдаггүй бөгөөд цагаа барь гэж хэлсэн тохиолдолд та бүдүүлэг нэгэн болно.

Ирланд

10 Англи

  • Англичууд бүх зүйлд анхаарал хандуулдаг бөгөөд хэн нэгний ажлын компьютер эвдрэх, утас ажиллахгүй болох зэргийг байгууллагынхан бүхэлдээ мэдэж байдаг.
  • "Баярлалаа", "Уучлаарай", "Гуйж байна" гэсэн үг  нь Английн албан хэллэгт энгийн хэрэглээнээс 3 дахин илүү ашиглагддаг. Хамтрагчдаа захидал илгээхдээ өгүүлбэр бүрт 1-2 эелдэг үг хэллэгийг хэрэглэдэг байна. 

Англи

11 Энэтхэг

  • Энэтхэг ажилчид ажлаа маш тайван хийдэг учир ажиллах хугацаа нь ихээр уртасдаг байна. Тиймээс хэт тайван байдлыг "Indian Stretchable Time" хэмээн нэрлэдэг аж.
  • Энэтхэгчүүд дэлхийг нэг гэр бүл хэмээн хүлээж авдаг учир ажил хийж байхдаа дэлхийн бүх зүйлийг  хамж ярьж нэг нэгэндээ зөвлөгөө өгөх нь энгийн үзэгдэл. Үл таних Энэтхэг хүнээс та ойр дотнын хүндээ өгч байгаа мэт зөвлөгөөг сонсох боломжтой. 

Энэтхэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()