1
Белла Хадид (Bella Hadid)
Алдарт загвар өмсөгч Жижигийн дүү Белла Хадид нь алдарт загвар өмсөгч Ёланда Хадид, үл хөдлөхийн хөрөнгийн худалдаачин Мухаммед Хадид нарын охин бөгөөд одоогоор дэлхийн хамгийн нэр хүндтэй яваа загвар өмсөгчдийн нэг билээ. Муурны юм шиг нүд, өндөр хэрнээ галбирлаг биеэрээ загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирэхдээ тэрээр дөнгөж 21 настай байсан юм. Тэрээр энэхүү Роберто Каваллигын даашинзыг Нью Йоркд болсон Булгари брэндийн дэлгүүрийн нээлтийн ёслолд өмссөн бөгөөд түүний үс засалтыг алдартнуудын үсчин Жет Аткин, нүүр будалтыг Нина Парк нар хариуцан ажиллажээ. Гуталны хувьд Стуарт Вэйтзмэний “Sohot Sandals”-ыг сонгосон бөгөөд энэхүү гутал нь 455 ам.долларын үнэтэй аж.
Түүний инстаграм хаяг: bellahadid
2
Дуа Лифа (Dua Lipa)
Дуа Лифа бол алдартай дуучин, ая зохиолч, загвар өмсөгч юм. Түүний энэ нэр нь тайзны нэр биш бөгөөд тэрээр 1995 онд Лондон хотод төрсөн байна. Дуучин бүсгүйг 13 настай байхад нь буюу 2008 онд гэр бүлийнхэн нь Косово хот руу нүүсэн ч, Дуа Лифа дуучины кареераа хөгжүүлэхийн тулд 2 жилийн дараа буцаад Лондон руу иржээ. 14 настайдаа бусад дуучдын дууг дуулсан бичлэгээ "Youtube" хуудаснаа байрлуулснаар, түүний карьер эхэлсэн бөгөөд хэсэг хугацаанд загвар өмсөж байгаад 2015 онд "Warner Music Group"-тэй гэрээ байгуулсан байна. Өнгөрсөн жил гаргасан “New Rules” дуу нь олон хүмүүст таалагдаж, одоо тэрээр өсвөр насныхан болон залуучуудын шүтээн болжээ. Түүний Инстаграм дахь зурганд Фатризиа Пэпэгийн "ВANG BANG" 17,18 оны хавар намрын загваруудын амилуулж байгаа нь харагдаж байна.
Түүний инстаграм хаяг: dualipa
3
Никола Фелтз (Nicola Peltz)
Энэ халуухан бүсгүй бол Америкийн жүжигчин, загвар өмсөгч Никола Фелтз юм. Хэрвээ та түүнийг загвар өмсөгч болон Белла Хадидын дүү Анварын найз бүсгүй гэдгээр нь мэддэггүй бол түүний тоглосон "Transformers: Age Of Extinction" киноны бяцхан охины дүрийг нь санаж магадгүй. Тэрээр 1995 онд загвар өмсөгч Клаудиа Фелтз болон тэрбумтан Нелсон Фелтз нарын охин болж мэндэлсэн бөгөөд түүний ах Вилл Фелтз нь мөн загвар өмсөгч, дуучин билээ. Зурган дээрх бие барьсан цэнхэр даашинз нь Ацуко Кудогын бүтээл бөгөөд нүүр будалтыг Андре Сармиенто, үсний засалтыг Сасча Брьюр нар гүйцэтгэжээ. Хэрвээ та түүний Инстаграм хуудсаар зочлох юм бол шинэ содон, загварлаг хувцаснуудыг харах болно.
Түүний инстаграм хаяг: nicolaannepeltz
4
Элизабет Чамберс Хаммер (Elizabeth Chambers Hammer)
Тэр бол амжилттай яваа Техас дахь нарийн боовны газрын эзэн, телевизийн сэтгүүлч, сурвалжлагч, жүжигчин юм. 2010 онд жүжигчин Армие Хаммер (Armie Hammer)-тай гэрлэж, 2014 онд Харпер охиноо төрүүлсэн бол 2017 онд хүү төрүүлж Форд хэмээн нэрлэжээ. Түүний загварын чиг хандлага нь хуучны Холливудын тансаг байдлыг уусгаж өгсөн байдгаараа онцгой бөгөөд дээрх зурган дээр тэрээр "Giambattista Valli"-ийн гар цүнх, даашинзаар гоёж, "Jimmy Choo"-ийн өндөр өсгийн өмсжээ. Элизабет Чамберс Хаммерын Инстаграм хуудсыг үзэж байхдаа та 1960-аад оны үед амьдарч байсан ч болоосой гэж хүсэх вий.
Түүний инстаграм хаяг: elizabethchambersww
5
Дий Девлин (Dee Devlin)
Дий Девлин бол ММА-ийн супер од Конор МакГрегор (Conor McGregor)-ын эхнэр бөгөөд тэдний хүү Конор Жүниорийн гайхалтай ээж билээ. Тэр бас л загварын хатан хаан төдийгүй өөрийн Инстаграм хуудсаа тансаг загварын хувцас, машин, өхөөрдөм хүүгийнхээ зургуудаар дүүргэжээ. 2016 онд "VIP Style Awards"-аас "Шинэ шилдэг загварлаг эрхэм" шагнал хүртсэнээр олон нийт түүний загварын чиг хандлагыг анхаарах болсон. Дээрх зурган дээр тэрээр "Givenchy"-ийн торон эмжээртэй, 1900 ам.долларын даашинзыг "Gucci"-ийн цүнхтэй хослуулан өмсжээ.
Түүний инстаграм хаяг: deedevlin1
6
Луфита Нёоно (Lupita Nyong’o)
Оскарын шагналт жүжигчин маань тусгайлан захиалгаар хийлгэсэн үзмэн ягаан өнгийн "Versace" брендийн даашинз, гар цүнхийг "Belador Jewelry"-ийн гоёл чимэглэл, "Giuseppe Zanotti"-ийн гуталтай хослуулан өмссөн нь гайхалтай сайхан харагдаж байна. Мексикт төрсөн Кениэс гаралтай жүжигчин маань 5 ах эгчтэй бөгөөд анх кино ертөнцөд кино багийн туслагчаар ажиллаж гараагаа эхэлжээ. Хэд хэдэн богино хэмжээний кинонд дүр бүтээж, Хамфшайр Коллежид кино урлагаар магистрийн зэрэг хамгаалаад амжсан байна. "12 Years A Slave" киноны Фатсигын дүрийг сэтгэл эмзэглүүлэм сэдвийн дор маш чадварлагаар амьлуулж Оскарын шагнал хүртсэн билээ.
Түүний инстаграм хаяг: lupitanyongo
7
Лили-Роүз Дэпп (Lily-Rose Depp)
Францын дуучин, дуу зохиогч Ванесса Фарадис болон жүжигчин Жонни Депп нарын охин Лили-Роүз Депп нь жүжигчин, загвар өмсөгч юм. Хосуудын дундаас дахин нэг хүү мэндэлсэн нь Жон Кристофер Депп билээ. Лили-Роүз 1999 онд Парист төрсөн бөгөөд Франц, Америкийн хооронд аж төрдөг гэнэ. Тэрээр 2014 онд найзынхаа аавын бүтээсэн кинонд туслах дүр бүтээж, 2015 онд Австралийн нэгэн сэтгүүлийн зураг авалтанд оролцож, тухайн жилийнхээ 9 сард Шанел брэндийн шинэ нүдний будагны нүүр царай болохоор сонгогджээ. Өнгөрсөн жил хэд хэдэн кинонд туслах дүр бүтээгээд амжсан тэрээр одоо Шанелын шинэ сүрчигний дүр төрх болж, жүжигчин, загвар өмсөгчийнхөө карьерыг хослуулан ажиллаж байна.
Түүний инстаграм хаяг: lilyrose_depp
8
Эмма Ватсон (Emma Watson)
Төрөлхийн гоо үзэсгэлэнгээрээ алдартай Эмма Ватсонтой бид хамт өссөн мэт санагдана. Жүжигчин гэдгээс гадна загвар өмсөгч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч гэдгээрээ тэр маш алдартай. 2011-2014 оныг хүртэл жүжигчний амьдралаа түр орхиж, Оксфордын "Brown University" болон "Worcester College" -д суралцан, Английн уран зохиол мэргэжлээр бакалаврын зэрэг хүртсэн юм. Тэрээр "Burberry", "Cosmopolitan", "Teen Vogue", "People magazine" зэрэг брэнд болон сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байна.
Түүний инстаграм хаяг: emmawatson
9
Соланж Новлес (Solange Knowles)
Биёонсегын дүү гэдгээр нь ихэнх хүмүүс түүнийг мэддэг ч тэр бол маш авъяаслаг дуучин, ая зохиогч, хөгжимчин билээ. Тина болон Матев Новлес нарын гэр бүлд төрсөн тэрээр айлын бага нь бөгөөд 16 настайдаа өөрийн гэсэн цомгоо гаргаж байв. Мөн Биёонсед зориулан дуу зохиож өгч байсан төдийгүй кино урлагийн салбарт хүчээ сориод амжжээ. 2008 онд дахин дуу бичиж эхлээд хоёр дахь цомог болох "Sol-Angel And The Hadley St. Dreams"-ээ гаргаж, 2017 онд Грамми шагнал гардуулах ёслолоос "Шилдэг R&B үзүүлбэр" номинацид шагнал хүртсэн юм.
Түүний инстаграм хаяг: solangeknowles___
10
Викториа Бэкхэм (Victoria Beckham)
"Spice Girl" хамтлагийн гишүүн, алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэмийн эхнэр Викториа Бэкхэм сүүлийн жилүүдэд загварын ертөнц рүү хүч төрөн орж ирээд байгаа билээ. Өсвөр наснаасаа эхлэн дуучны карьераа эхлүүлсэн тэрээр 1994-2000 оны хооронд дэлхий дахинаа нэр алдар нь цуурайтсан хамтлагийн гишүүн болсон юм. Хэдийгээр хамтлаг тарж, өөр өөрсдийн замаар явсан ч Викториа дуу хөгжмөө хаялгүй ганцаарчилсан уран бүтээлээ гаргасаар байжээ. Харин 2008 онд өөрийн нэрийн хувцасны брэндээ гаргасан нь маш амжилттай болсон тул одоо хүүхдийн хувцасны брэндээ гаргахаар зэхэж байна. Дээрх зурган дээр тэрээр өөрийн брэндийн хувцсаар гангарчээ.
Түүний инстаграм хаяг: victoriabeckham
11
Рианна (Rihanna)
Загварлаг оддын жагсаалтанд Рианнаг оруулахгүй бол алдас болох биз ээ. Орчин үеийн загварын чиг хандлагыг ядах юмгүй тодорхойлж байгаа тэрээр 1988 онд Барбадост төрсөн бөгөөд Америкийн дуучин, дуу зохиогч, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, бизнес эрхлэгч билээ. 2011 оноос эхлэн загварын салбар руу шилжиж, нэрийн сүрчигээ гаргаж, "Armani" брэндтэй хамтран ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа өөрийн анхны коллекцоо Лондонгийн загварын долоо хоногийн тайзнаа танилцуулсан юм. Мөн тэрээр "Dior"-ын нүүр царай болсон анхны өнгөт арьст эмэгтэй төдийгүй "Puma"-ын загвар зохиогчоор хүртэл ажиллаж байсан түүхтэй. Харин өнгөрсөн жил "Fenty Beauty" нэртэй нүүр будгийн брэндээ гаргасан байна.
Түүний инстаграм хаяг: badgalriri
12
Блейк Лайвли (Blake Lively)
"Gossip Girl"-ийн дүрээр алдаршсан Блэйк Лайвли гайхалтай загварын мэдрэмжтэй төдийгүй жирэмсэн байхдаа ч бусдаас дэгжин харагддаг. Түүний тоглосон "The Shallows", "Age Of Adaline", "Green Lantern" зэрэг кинонуудыг нь үзэж амжаагүй бол хөгжилтэй жүжигчин Раян Рэйнолдсийн эхнэр гэдгээр нь мэдэж магадгүй. Гайхалтай хосууд маань 3 настай Жэймс болон 1 настай Инэс гэсэн 2 охинтой. Инстаграм хуудсандаа маш олон зурагтай түүний зургуудаас сонгох хэцүү байсан ч "Ralph & Russo"-ийн даашинз, "Louboutin"-ий өндөр өсгийт, "Lorraine Schwartz"-ийн гоёл чимэглэлээр чимсэн энэхүү зургийг нь бид сонголоо.
Түүний инстаграм хаяг: blakelively
13
Николь Ричие (Nicole Richie)
2010 онд рок дуучин Жоел Маддэн (Joel Madden)-тэй гэрлэж охин Харлов, хүү Спарров нараа төрүүлсэн тэрээр загварын ертөнцөд чамалхааргүй амжилттай яваа билээ. 2008 онд өөрийн гэсэн гоёл чимэглэлийн "House Of Harlow 1960" буюу охиныхоо нэрээр нэрлэсэн цуглуулгаа гаргаж, "Revolve" нэртэй спортын хувцас, хэрэглэлийн брэндээ нээн өргөжүүлсээр яваа юм. Зурган дээр "House of Harlow 1960" брэндийнхээ хувцсыг өмссөн байна.
Түүний инстаграм хаяг: nicolerichie
14
Биёонсе (Beyoncé)
"Destiny’s Child" хамтлагт байсан үеэсээ өдийг хүртэл загварын ертөнцийн хатан хаан байсаар ирсэн түүнийг энэ жагсаалтанд оруулахгүй гээд яах билээ. Түүний загварын чиг хандлага Рианнатай төстэй ч бага зэрэг өхөөрдөм байдаг. Инстаграм хаягаар нь зочилвол та лав түүнийг 3 хүүхдийн 36 настай ээж гэж итгэхгүй дээ. Дээрх зургийг 2016 онд "CMA Awards"-ийн үеэр авхуулсан бөгөөд даашинз нь "Zuhair Murad"-ын 2016 оны хаврын коллекцынх ажээ.
Түүний инстаграм хаяг: beyonce
15
Винние Харлов (Winnie Harlow)
Канадын загвар өмсөгч, уран илтгэгч, идэвхитэн тэрээр "Витилиго" буюу арьсны зарим хэсэгт цайралт үүсгэдэг өвчтэй юм. Түүнийг 2014 онд Тайра Банкс гаргаж ирсэн бөгөөд Винние 1994 онд төрсөн аж. Хэдийгээр тэмцээнд ялж чадаагүй ч энэ нь түүний кареерт маш том боломжийг нээн өгч, "Diesel", "Cosmopolitan", "Vogue Italia" зэрэг сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байна. "Julien Macdonald"-ийн даашинз, "Louboutin"-ны өндөр өсгийт, "Cartier"-ийн гоёл зүүж авхуулсан дээрх зурган дээр тэр гайхалтай үзэсгэлэнтэй харагдаж байгааг хэлэх нь зүйтэй.
Түүний инстаграм хаяг: winnieharlow