Япончуудын таргалдаггүй 10 шалтгаан

Бусад оронтой харьцуулахад Япончуудын дундаж наслалт их буюу ойролцоогоор 87 байдаг байна. Үүнээс гадна Япон эмэгтэйчүүд дэлхийн хамгийн гоолиг эмэгтэйчүүдийн тоонд багтдаг. Ингээд тэдний таргалдаггүйн 10 шалтгааныг танд хүргэе.
Япончуудын таргалдаггүй 10 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Шалтгаан 1.

Хамгийн чухал шалтгаан нь тэдний хоол хүнсэнд байдаг байна. Япон хоолонд ихэвчлэн далайн гаралтай бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон ногоон цай багтдаг. Тэд илчлэг ихтэй болон эрүүл мэндэд хортой хоол бараг л хэрэглэдэггүй.



Шалтгаан 2.
Япон хоолны үндсэн цэсэнд шарсан загас, будаа, чанасан ногоо, мисо-шөл ногоон цай зэрэг багтана. Харин амттан нь жимс байдаг байна. Өдөр бүр загас хэрэглэх нь биед хангалттай хэмжээний Омега-3 амин дэмийг хуримтлуулдаг бөгөөд энэ нь эрүүл, залуу харагдахын чухал нууц юм. Үүнээс гадна тэд брокколи, байцаа, өнгөт байцаа, брюсселийн байцаа зэрэг олон төрлийн байцааг ихээр хэрэглэдэг.



Шалтгаан 3.
Тэд үргэлж шинэ бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд хадгалах хугацаа нь сар, жилээр бус цагаар байдаг байна.



Шалтгаан 4.
Япончууд хоолоо маш бага хэмжээгээр болон яаралгүй тайван зажлан иддэг байна. Хоолны таваг нь маш жижигхэн байдаг бөгөөд энэ нь амттангийн аяга мэт харагдана. Мөн дараах зарчмуудыг үргэлж баримталдаг.
-Хоол шинээрээ байх 
-Хоолыг бага зэрэг чимэглэх
-Байгалийнх нь амтыг алдагдуулахгүй байх
-Хоол бүр өөрийн гэсэн тавагтай байх
-Их хэмжээгээр хэзээ ч өгөхгүй
-Тавганд хоол дүүрэн байх ёсгүй



Шалтгаан 5.
Хоол хийх аргачлалаасаа хамааран Япон хоол маш амархан боловсордог. Япончууд хоолоо грилл дээр, жигнэж, эсвэл тусгай хайруулын тавган дээр шардаг. Хоолоо хийхийн тулд тогооч нар эрүүл мэндэд тустай тос, шинэхэн ногооны шөлийг ашигладаг. Энэ төрлийн хоолыг идэх үед ходоод гэдсэнд хүнд оргидоггүй ажээ.



Шалтгаан 6.
Будаа гэдэг бол Япончуудын хувьд талх гэсэн үг. Тусгай аргаар чанасан будааг хоолонд хэрэглэнэ. Энэ нь тэднийг жин нэмэхээс урьдчилан сэргийлдэг байна. Харин бусад орнуудад өдөр бүр талх, гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд энэ нь таргалалт үүсгэдэг ажээ.



Шалтгаан 7.
Япончууд өглөөний цайг хэзээ ч алгасдаггүй. Өглөөний цайнд өндөг, загас, чанасан будаа, дупү, далайн замаг,ногоон цай гэх мэт зүйлс багтана.



Шалтгаан 8.
Чихэрлэг зүйлсийг дессертэнд хэзээ ч өгдөггүй бөгөөд энэ нь ховор тохиолддог зүйл байна.



Шалтгаан 9.
Европчууд хоолны дэглэм барьж жингээ хасахыг эрмэлздэг бол Япончууд хоолныхоо цэсийг өдөр бүр шинэчилхийг зорьдог. Харин сүүлийн үед түргэн хоол гарах болсноор Японы залуу үеийнхэн таргалалтын өвчнөөр шаналж байгаа гэнэ.



Шалтгаан 10.
Япончууд эрүүл, зөв хооллолтыг дэмжихийг хичээж, өдөр бүр булчингийн дасгал хийдэг байна. Харин сүүлийн үед унадаг дугуйг ихээр сонирхох болсон. Энэ бүхнийг судлаж үзэхэд Япончуудын таргалдаггүй шалтгаан нь зөв хооллолт, дасгал хөдөлгөөн байдаг бололтой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()