Зөвхөн Энэтхэгт л харж болох зүйлс

Энэтхэг бол дэлхийн хамгийн сонирхол татам орнуудын нэг яахын аргагүй мөн билээ. Дуу, хөгжим, соёл урлаг, зан заншлаараа биднийг үргэлж гайхшруулж байдаг энэ улс нь гадаадын иргэдийн хувьд нууцлагдмал оньсого хэвээрээ л байгаа юм. За ингээд тус улсыг огт өөр өнцгөөс олж харсан сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе. 

Зөвхөн Энэтхэгт л харж болох зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зургаан улиралтай

Энэтхэг улс нь уламжлалт хуанли ёсоор зун, намар, өвөл, хавар, борооны улирал болон өвлийн өмнөх гээд нийт 6 улиралтай ажээ. 

Зургаан улиралтай

2 Зөвшөөрч байгаагийн илрэл

Энэтхэгчүүд юмсыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэх үедээ бидэн шиг толгойгоо дохидоггүй харин толгойгоо хоёр тийш нь сэгсэрдэг байна. 

Зөвшөөрч байгаагийн илрэл

3 Дэлхийн хамгийн олон цагаан хоолтонтой улс

Хиндуйзмын гол онцлог нь цагаан хоол идэх байдаг учраас Энэтхэгийн нийт хүн амын 60% нь цагаан хоолтон байдаг бөгөөд нэг хүнд ноогдох махны хэрэглээ нь дэлхий дээр хамгийн багад тооцогддог байна. 

Дэлхийн хамгийн олон цагаан хоолтонтой улс

4 Англи хэлээр яригч хамгийн том улс

Энэтхэг улс нь Хинди болон Англи гэсэн албан ёсны хоёр хэлтэй юм. Засгийн газар нь нийт 17 хэлийг хүлээн зөвшөөрдөг ба улсын хэмжээнд 1650 нутгийн аялгуутай гэсэн судалгаа бий. 

Англи хэлээр яригч хамгийн том улс

5 Агаарын бохирдол ихтэй

Энэтхэгийн томоохон хотууд асар их хэмжээний агаарын бохирдолтой бөгөөд аяллаар очсон гадаадын жуулчид арай л гэж амьсгалдаг байна. Дели болон Мумбай хотод нэг өдөр байх нь 100 ширхэг янжуур татсантай тэнцдэг ажээ. 

Агаарын бохирдол ихтэй

6 Дэлхийн голлох шашнууд энд бий

Энэтхэгийн нийт хүн амын 80% нь Хинду шашнаа шүтдэг бол үлдсэн хувь нь Христийн шашин, Жүд, Бурханы шашин, Жайнизм, Сикизм болон бусад шашнуудыг шүдэг байна. 

Дэлхийн голлох шашнууд энд бий

7 Хамгийн өнөр гэр бүл Энэтхэгийнх

Дэлхийн хамгийн өнөр гэр бүл Энэтхэгт байдаг. Тэрбээр 39 эхнэр, 94 хүүхэдтэй ажээ. 

Хамгийн өнөр гэр бүл Энэтхэгийнх

8 Хүүхдийн баяр

Энэтхэгийн Хүүхдийн баярын өдөр Хосуудын хайрын баярын өдрөөс даруй 9 сарын дараа буюу 11 сарын 14-ний өдөр тохиодог байна. 

Хүүхдийн баяр

9 Цалин авдаг сахал

Энэтхэгийн сахалтай цагдаагийн ажилтнууд арай өндөр хэмжээний цалин авдаг гэвэл та итгэх үү? Тэд сахалтай эр хүнийг эрэгтэйлэг бас нэр хүндтэй хэмээн үздэг юм байна. 

Цалин авдаг сахал

10 Энэтхэгийн мөнгөн тэмдэгт

Гадаадын иргэд Энэтхэгээс явахдаа рупиг авч явах нь хориотой. 

Энэтхэгийн мөнгөн тэмдэгт

11 Үнээнүүд паспорттой байдаг

Энэтхэгийн Баруун Бенгал мужид үнээ бүр өөрийнхөө зураг бүхий паспорттой байдаг ажээ. 

Үнээнүүд паспорттой байдаг

12 Халуун ногооны нутаг

Дэлхийн нийт хүн амын хэрэглэдэг халуун ногооны хэрэглээний 70%-ийг Энэтхэг улс дангаараа бүрдүүлдэг байна. 

Халуун ногооны нутаг

13 Хүн ам

Өнөөгийн байдлаар Энэтхэгийн хүн амын тоо хэдийнэ 1,5 тэрбумд хүрээд байгаа бөгөөд НҮБ-ын тооцоогоор нийт хүн амын тоогоороо БНХАУ-ыг тун удахгүй ардаа орхих гэнэ шүү. 

Хүн ам

14 Гэр бүлээ цуцлуулдаггүй

100 гэр бүлээс ердөө нэг нь л салалтаар дуусдаг учраас дэлхий дээрх гэр бүл салалтаараа хамгийн бага хувьтай оронд тооцогдож байна. 

Гэр бүлээ цуцлуулдаггүй

15 “Love Commandos”

Энэхүү бүлгэм нь нийгмийн хоёр өөр давхаргаас төрөн гарсан гэр бүлийн хоёрыг хамгаалж ажилладаг байна. Өөрөөр хэлбэл бусдын эсэргүүцлээс тэднийг хамгаална гэсэн үг юм. 

“Love Commandos”

16 Ундааг ингэж ашигладаг болжээ

Тэд хортон шавьжийг устгахдаа Coca Cola ундааг ашиглах болжээ. 

Ундааг ингэж ашигладаг болжээ

17 Баян эмэгтэйчүүд

Дэлхийн нийт алтны 11%-ийг Энэтхэгийн баян эмэгтэйчүүд эзэмшдэг байна. Энэ нь АНУ, Швейцар, Герман болон ОУ-ын Валютын сангийн эзэмшдэг хөрөнгөөс ч их хэмжээний мөнгө гэсэн үг юм шүү дээ. 

Баян эмэгтэйчүүд

18 Соёл иргэншилгүй хэсэг ч бий

Энэтхэгийн удирдлаганд байдаг Сентинелийн арлын хүмүүс орчин үеийн соёл иргэншлээс нэн хол. 

Соёл иргэншилгүй хэсэг ч бий

19 Шатрын эх орон

Энэтхэг шатрын эх орон билээ. Шатрыг анх "Чатуранга" хэмээн нэрлэдэг байсан бөгөөд энэ нь "Армийн дөрвөн дивиз" гэсэн утгатай үг ажээ. 

Шатрын эх орон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()