Англи ээж хүүхдийнхээ эмчилгээнд цуглуулж байсан мөнгөөрөө өөртөө хөх хийлгэжээ

29 настай Натали Вэбстер (Natalie Webster) олон нийтийн сүлжээнд өөрийн бага хүүхдийн зүрхний мэс засалд зориулсан хандивыг өрнүүлсэн. Уг хандивт оролцсон хүмүүс хүүхдийн эмчилгээний мөнгө хүрэлцэхгүй байгаад санаа зовж эхлэхдээ түүний ээжийг өөртөө гоо сайхны мэс засал хийлгэж шинэ машин авч унасныг олж мэдсэн аж. 

Англи ээж хүүхдийнхээ эмчилгээнд цуглуулж байсан мөнгөөрөө өөртөө хөх хийлгэжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Английн Саффолк дахь Соули Грин гэх газраас 29 настай Натали Вебстерийг цагдаа нар баривчилсан. Тэрбээр хүүхдийнхээ эмчилгээнд зориулж босгосон хандивын мөнгөө үрсэн гэх хэргээр саатуулагдаад байгаа юм. 

Наталигийн зүрхний өвчтэй хүүхэд олон нийтийн сүлжээнээс маш олон хүмүүсийн дэмжлэг туслалцааг авч чадсан. Нийтдээ 10 мянган фунт буюу ойролцоогоор 40 сая төгрөг цугласан аж. Сарын өмнө Наталигийн хамтрагч хүүхдийн эцэг Райан Пойнтон хандив өгсөн хүмүүст талархсанаа илэрхийлж хандив үргэлжилж байгаа тухай мэдэгдсэн.

"Бид дахиад хэд хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай", хэмээн Райан хэлсэн байна.

Гэвч хандив өгсөн хүмүүс цугласан мөнгөний талаас бага хувь буюу 4 мянган фунт л хүүхдийн эмчилгээнд зориулагдсан болохыг олж мэдэн цагдаагийн байгууллагад хандсан.

Наталигийн хөрш болох Билли Феррис 135 фунт хандивласан бөгөөд одоо буцаан авмаар байгаагаа мэдэгдсэн. 

"Хандивын мөнгө цугласны дараа тэр яаж өөртөө хиймэл хөх хийлгэж шинэ машин авсныг би гайхаж байна. Үүнээс өмнө тэдний гэр бүл арай ядан хоолны мөнгөтэйгөө золгодог байсан", гэж Билли дургүйцсэн байна.

Хууртсан хандивлагчид Наталигийн гэрийн гадаа үймээн дэгдээсэн аж. 

"Энэ үнэхээр аймшигтай байсан. Тэд хаалга эвдлэх гэж оролдон Наталиг гарч ирэхийг шаардаж байсан. Түүнийг баривчилсан нь сайн хэрэг болсон тэгээгүй бол үүнээс ч муу юм болох боломжтой байсан", гэж Наталигийн хөршүүдийн нэг хэлсэн байна.

 

Эх сурвалж: bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()