2 жил шампунь хэрэглээгүй бүсгүй өөрт нь гарсан үр дүнгээ хуваалцжээ

2019-07-28, 13:09
27,505

Бид амьдралынхаа турш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгодог билээ. Гар утас, түрийвчээс авахуулаад саван шампунь нь орчин үеийн хүн төрөлхтний амьдралаас салгаж ойлгож болохгүй зүйлс юм. Харин 24 настай Иирис Хэйкиннен гэх финланд бүсгүй 2 жилийн турш шампунь хэрэглээгүй байна. 

2 жил шампунь хэрэглээгүй бүсгүй өөрт нь гарсан үр дүнгээ хуваалцжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өмнө нь тэрбээр өдөр бүр үсээ шампунь, ангижруулагч ашиглан угаадаг байсан бөгөөд аль болох органик бүтээгдэхүүн сонгодог байжээ. 

Хэдий органик бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан ч түүний хуйх байнга загатнадаг байсан бөгөөд 2017 оноос үс угаах өөр төрлийн арга хайж эхэлсэн байна. 

"Анх би Гүүглээс үсээ хэрхэн шампуньгүйгээр угааж болох аргыг хайж байгаад "No Poo Method"  гэх фэйсбүүкийн групп олсон. Тэгээд  сода, алимны цуу гэх мэт олон төрлийн зүйл ашиглан үс угаах аргуудыг олсон" гэжээ.

"Эхэндээ би цуу, сода ашиглаж байсан хэдий ч хуйх загатнасан хэвээр байсан. Тиймээс би үсээ зүгээр л усаар угааж эхэлсэн. Үс маань бохир юм шиг харагдаж байсан ч тэр үед би эмнэлэгт хэвтэж байсан болохоор тэр тухай бодох шаардлага байгаагүй"

"Яг хэдий хэр хугацаанд үс маань бохир байсныг мэдээгүй, харин дараа жилийн нэгдүгээр сар гэхэд миний үс, хуйх хэвийн болсныг анзаарсан" гэжээ.

Тэрээр усанд орохдоо үсээ зөвхөн усаар угаадаг бөгөөд заримдаа кокосны тос, гааны навч зэргийг ашигладаг байна. 

Найзууд нь түүний энэ өөрчлөлтийг огт анзаараагүй бөгөөд Иирисийн санаа зовж байсан ганц зүйл нь түүний үсний үнэр байжээ. "Миний үс яаж үнэртэж байгаа бол гэж санаа зовдог байлаа. Надад болохоор үс маань саармаг, байгалийн үнэртэй болсон юм шиг санагддаг" гэсэн байна. 

 

Тэрбээр зөвхөн шампунь биш, үсний сэнс, индүүг ч ашиглахаа больжээ.

Энэ бүгдийн дараа түүний үс илүү өтгөн, хөвсгөр тод өнгөтэй, буржгар болсныг Иирис анзаарсан байна.

Шампуниас татгалзсан нь түүнд хэдийгээр гайхалтай эерэг өөрчлөлтийг авчирсан ч энэ арга нь хүн бүрт тохирохгүй байж магадгүй хэмээн тэр үздэг.

"Хүн бүрийн үс болон арьс өөр өөр байдаг. Их хэмжээний дасгал сургуулилт хийдэг, халуун дулаан оронд байдаг хүмүүст энэ арга зохимжгүй бөгөөд их хэмжээний хөлс нь үсний тослогийг нэмэгдүүлэх магадлалтай" гэж Иирис өгүүлжээ.

Гэхдээ Иирис хүн бүр энэ аргыг туршаад үзэхэд алдах юм огт байхгүй гэж үзэж байна. "Сонирхож байгаа хүмүүст 'Яагаад болохгүй гэж, туршаад үз л дээ' гэж би хэлдэг юм".

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()