Биеийнхээ эд эрхтнийг хамгийн өндөр үнээр даатгуулсан одууд

Бидний сайн мэдэх олны танил хүмүүс өөрийн биеийн хамгийн эрхэм хэсгүүдийг өндөр үнээр даатгуулсан байдаг ажээ. Энэ нь тэдэнд тулгарч болзошгүй гэнэтийн осол болон аюулаас хамгаалах, цаашлаад даатгуулсан эрхтэн нь гэмтсэн нөхцөлд 100 хувь төлбөрөө нэхэмжлэн, эмчлүүлэх боломжтой байдаг байна. Бид энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ биеийнхээ эд эрхтнийг өндөр үнээр даатгуулсан оддын тухай өгүүлэх болно.

Биеийнхээ эд эрхтнийг хамгийн өндөр үнээр даатгуулсан одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Долли Партон (Dolly Parton) - Цээж

Кантри дууны домог болсон дуучин бүсгүй нь өөрийн цээжийг 600 мянган доллар, хөхийг 300 мянган доллараар тус тус даатгуулсан аж. Даатгалын компаниас эдгээрийг илүү өндрөөр үнэлэх боломж байсан, дэндүү хиймэл байна хэмээх шалтгаанаар үнээ буулгасан гэдэг.

Долли Партон (Dolly Parton) - Цээж

14 Рианна (Rihanna) - Хөл

Барбадосын чадварлаг, үзэсгэлэнтэй дуучин бүсгүйг өдгөө мэдэхгүй, дууг нь сонсдоггүй залуус гэж үгүй билээ. Тэрээр дуучид дундаа хамгийн сайхан хөлтэй бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгддэг бөгөөд өөрийн хөлийг 1 сая ам.доллараар даатгуулсан аж. Түүнчлэн Рианнаг бусад дуучдын ижил өөрийн дуу хоолойг даатгуулсан хэмээх яриа байдаг.

Рианна (Rihanna) - Хөл

13 Майли Сайрус (Miley Cyrus) - Хэл

Олны танил алдартай уран бүтээлчид дундаас хэлээ даатгуулсан нь даанч цөөхөн билээ. Үргэлж этгээд хэв маягаараа олны харцыг эзэмдэж чаддаг дуучин бүсгүй нь томоожоод багагүй хугацааг ардаа үдлээ. Тэрээр 2013 онд өөрийн хэлийг 1 сая ам.доллараар үнэлүүлсэн бөгөөд  алдарт "Kiss" хамтлагийн дуучин Жин Симмон (Gene Simmon) ч мөн хэлээ даатгуулж байсан түүхтэй.

Майли Сайрус (Miley Cyrus) - Хэл

12 Жин Симмон (Gene Simmon) - Хэл

Дээр дурдсанчлан алдарт "Kiss" хамтлагийн дуучин Жин Симмон (Gene Simmon) өөрийн нэрийн тэмдэг болсон хэлийг мөн ижил 1 сая ам.доллараар даатгуулж байжээ. Хэрвээ та түүний зургуудыг харвал, үргэлж хэлээ гаргадаг  нь хүмүүст  хэдийнээ танил болжээ.

Жин Симмон (Gene Simmon) - Хэл

11 Холли Мэдисон (Holly Madison) - Цээжин бие

Плейбойн хуучин модель, реалити шоуны од Холли Мэдисон цээжин биеэ сая 1 сая ам.доллараар даатгуулсан. Тэр Плейбой сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж нэр алдарт хүрснийхээ дараа биеийнхээ хэсгийг даатгуулсан ба үүнд нээх гайхаад байх зүйлгүй. Пиопл сэтгүүлд мэдээлснээр, Мэдисон 2011 онд “Lloyd’s of London” даатгалын компанид даатгуулжээ.

Холли Мэдисон (Holly Madison) - Цээжин бие

10 Кит Ричардс (Keith Richards) - Гар

“Роулинг Стоунс” хамтлагийн гитарчин Кейт Ричардс дэлхийн хөгжмийн ертөнц дэх хамгийн шилдэг гитарчдын нэг. Гэхдээ түүнийг од болгосон гар нь эзэн шигээ нэр алдарт хүрээгүй. Тэрээр байнга шахуу дунд хуруугаа гозойлгосон зураг авахуулдаг байсан бөгөөд үүгээрээ өөрийнхөө хурууг олны танил болгож чадсан билээ. Кейт Ричардсыг хурууны үений үрэвсэлтэй гэдэг ч тэрээр гараа 1.6 сая ам.доллараар даатгуулсан юм.

Кит Ричардс (Keith Richards) - Гар

9 Хайди Клум (Heidi Klum) - Хөл

Герман гаралтай Америкийн алдарт модель бүсгүй нь зууны хамгийн сайхан бүсгүйчүүдээр нэрлэгддэг билээ. Нөгөөтэйгүүр түүний насан дээр биеэ ингэж байсан авч явна гэдэг хүн бүрийн хүсээд, хийж чадах зүйл биш юм. Модель бүсгүй алдарт "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би Лондонд байхдаа хөлөө даатгуулсан. Миний зүүн хөлөнд хүүхэд байхдаа олсон жижигхэн сорви байдаг. Тиймээс миний баруун хөлийг 1.2 сая ам.доллар, зүүнийг нь 1 сая ам.доллараар үнэлсэн" хэмээжээ.

Хайди Клум (Heidi Klum) - Хөл

8 Тина Тернер (Tina Turner) - Хөл

Өдгөө 80 шүргэж яваа гэхэд түүн шиг эрч хүч, сайхан бие галбир, гоо үзэсгэлэнтэй хүн даан ч цөөхөн билээ. Тэрээр урлаг нэгт найз нөхөд, үеийн бүсгүйчүүдээс гоо үзэсгэлэн, хүчирхэг хоолойгоор эрхгүй ялгардаг юм. Түүний нэрийн тэмдэг болсон хөлийг даатгалын компаниас 3.2 сая ам.доллараар даатгасан байдаг.

Тина Тернер (Tina Turner) - Хөл

7 Кайли Миноуг (Kylie Minogue) - Өгзөг

Австралийн нэрт дуучин Кайли Миноуг барууны оддын адилаар өгзгөө өндөр үнээр даатгуулсан билээ. Тэрээр өгзгөө 5 сая ам.доллараар даатгуулсан бөгөөд 2014 онд “Best Butt In The UK” буюу Их Британийн шилдэг өгзөг шалгаруулах санал асуулгад түрүүлж байсан юм. Дашрамд дурдахад, Австрали нь бие даасан улс ч Их Британийн нэгдсэн вант улсын харьяанд явдаг.

Кайли Миноуг (Kylie Minogue) - Өгзөг

6 Том Жонс (Tom Jones) - Цээжний үс

Уэльсийн дуучин Том Жонес биеийнхээ хачирхалтай хэсгийг даатгуулсан хүмүүсийн жагсаалтанд багтдаг. Том Жонес цээжнийхээ үсээр энэ хэсэгтээ үстэй бусад одоос эрхгүй ялгардаг бөгөөд өөрийн энэ бахархлаа 7 сая ам.доллараар даатгуулжээ. Түүнийг цээжнийхээ үсийг даатгуулсныг 2006 онд “New York Daily News” анх олон нийтэд мэдээллэсэн бөгөөд алдартан маань ч үүнийг баталсан юм.

Том Жонс (Tom Jones) - Цээжний үс

5 Америка Феррера (America Ferrera) - Инээмсэглэл

Америкийн алдарт инээдмийн жүжигчин бүсгүй нь хаа явсан газраа үнэхээр сайхан инээмсэглэж явдаг. Тиймдээ ч тэр үү түүний инээмсэлийг 10 сая ам.доллараар үнэлжээ. Өдгөө түүний танан цагаан шүд, инээмсэглэл нь олон реклам сурталчилгааны нүүр царай болсон бөгөөд Америкчуудад хэдийний танил болжээ.

Америка Феррера (America Ferrera) - Инээмсэглэл

4 Женнифер Лопез (Jennifer Lopez) - Өгзөг

Мөнхийн залуу тодотголтой авъяаслаг дуучин, жүжигчин бүсгүй нь гоолиг бие тэр дундаараа өгзгөөрөө алдартай. Хэдийгээр өгзгөөрөө алдаршсан олон алдартан байдаг ч, түүний өгзөг гадны биет, силикон шахуулаагүй гэдгээрээ онцлогтой юм. Тиймээс ч даатгалын компани түүний өгзгийг 27 сая ам.доллараар үнэлж, даатгасан аж.

Женнифер Лопез (Jennifer Lopez) - Өгзөг

3 Жулия Роберт (Julia Robert) - Инээмсэглэл

Холливудын жүжигчин Жулиа Робертс сайхан инээмсэглэдэгтэй хүмүүс маргахгүй байх. Тэр энэхүү инээмсэглэлээ 30 сая ам.доллараар даатгуулсан бөгөөд зөв хэлбэртэй цагаан шүдээ төгс хэвээр нь байлгахын тулд маш их анхаарал хандуулж, урьд нь хүнсний содаар угааж байснаа ярьжээ. Жулиа өөрийн гайхамшигтай инээмсэглэлээрээ зар сурталчилгаанаас багагүй мөнгө олдог аж. Тэдгээрээс хамгийн өндөртэй дүнтэйг нь Италийн алдарт кофены бизнесийн “Lavazza” компанитай байгуулж байв.

Жулия Роберт (Julia Robert) - Инээмсэглэл

2 Мэрайя Кэри (Mariah Carey) - Хөл

Хүчирхэг хоолойтой дуучин бүсгүй нь, үргэлж л хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж байдаг билээ. Хүмүүс түүнийг өөрийн дуу хоолойг даатгуулсан хэмээдэг ч, үнэндээ үгүй аж. Дуучин бүсгүй хоолойноосоо илүү хөлөндөө маш их ач холбогдол өгдөг бөгөөд 70 мянган доллараар даатгуулжээ. Харин хожим буюу 2016 онд сая хоолойгоо 35 сая ам.доллараар даатгуулсан байна. 

Мэрайя Кэри (Mariah Carey) - Хөл

1 Тэйлор Свифт (Taylor Swift) - Хөл

Мэргэжлийн загвар өмсөгч бүсгүйчүүдээс дутахааргүй гоо үзэсгэлэн, бие галбиртай дуучин бүсгүй нь маш олон төрлийн авъяастай. Тэрээр зөвхөн дуулахаас гадна, хөгжим зохиох, шүлэг бичих, жүжиглэх чадвартай. Үүнийгээ ч баталж, хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхлөөд амжсаныг та бүхэн мэдэх болов уу. Дуучин бүсгүйн хувьд тэрээр өөрийн хөлийг 40 сая ам.доллараар даатгуулжээ.

Тэйлор Свифт (Taylor Swift) - Хөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()