Судас руу агаар орвол юу болох вэ?

2019-10-15, 16:50
58,964

Судас тариа хийх үед артер руу хий /агаар/ орсноор тэр дороо амь насаа алдах үзэгдэл адал явдалт кинонд их гардаг. Эмчийн халаад өмсөж, маск зүүсэн хорон санаатнууд нүдээ бүлтийлгэж, тариураа өргөх эгзэгтэй мөчид үзэгчид чив чимээгүй болж, хөшиж орхидог билээ. Тэгвэл артерийн судас руу агаар орвол яаг юу болдгийг мэдэж авцгаая. 

Судас руу агаар орвол юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Анагаах ухаанд судсан дахь цусны урсгалд агаар нэвтэрч, тархи болон зүрх рүү очих урсгалыг тасалдуулахыг "агаарын эмболизм" гэж нэрлэдэг. 

Хэрвээ тариа хийх явцад судас руу бага хэмжээний агаар орвол ноцтой аюул учрахгүй. Үсрээд л тариа хийсэн хэсэгт бага хэмжээний хөхрөлт ажиглагдана. Харин судас руу орсон агаарын хэмжээ харьцангуй их байвал толгой эргэх, бие сулрах, мэдээ алдах зэрэг шинж тэмдэг илрэх ба цаашлаад ухаан алдах ч боломжтой. Тэгвэл судас руу орсон агаарын хэмжээ 200 мл-ээс их байвал судасны бөглөрөл үүсэж цусны эргэлтийг доголдуулдаг байна. 

Тарианд орсон агаарыг хэрхэн гаргах вэ?

Хийх гэж байгаа тариагаа сайтар харвал түүний дотор жижиг жижиг хийн бөмбөлөг үүссэн байгаа нь ажиглагдана. Энэ бол тухайн тарианд орсон агаар юм. Тариураас агаарыг гаргахын тулд нүдэнд харагдах жижиг бөмбөлгүүдийг зөөлхөн тогшиж, эсвэл хөнгөхөн дарж нэг тийш нь шахна. Бүх бөмбөлгөн хийг нэг дор авчирсны дараа тариураа бага зэрэг шахаж гаргах хэрэгтэй. Өвчтөнд дусал залгахад ч сувилагчид дээрх байдлаар тарианд орсон агаарыг шахаж гардаг. Гэхдээ ихэнх эмнэлгүүдэд агаарыг автоматаар гадагшлуулдаг тусгай хэрэгсэл байдаг. 

Тарианд орсон агаарыг хэрхэн гаргах вэ?

Судас тарианы үед гарах эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?

Судас тариа хийлгэхдээ дараах зөвлөмжийг дагаарай: 

  • Зохих ёсны эмнэлгийн байгууллагад хандах
  • Өөрөө дур мэдэн тариа хийхгүй байх
  • Мэргэжлийн бус хүмүүсээр тариа хийлгэхээс зайлсхий
  • Хэрвээ гэрийн нөхцөлд тариа хийхээс өөр аргагүй байдалд орсон бол түүн дэх агаар буюу жижиг хийн бөмбөлгүүдийг сайтар шахаж гаргаарай. 

Судас тарианы үед гарах эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()