Өвлийн улиралд хэрхэн сэтгэл санаагаа сэргээх вэ?

2016-01-07, 01:38
9,870
Яалтачгүй улирал нь таарчихлаа гэдэг шиг сүүлийн үед таны сэтгэл санаа тогтворгүй, нэг л тааламжгүй байна уу? Иймэрхүү үед заримдаа юу хийхээ мэдэхгүй, дэмий л ажлын бүтээмжээ алдан өдрийг уйтгарлаж өнгөрүүлдэг. Тэгвэл танд хэрэг болохуйц 7 зөвлөгөөг бид хүргэж байна.
Өвлийн улиралд хэрхэн сэтгэл санаагаа сэргээх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


"Өвлийн сэтгэл гутрал" гэдэг нь та бидний мэдэх хаврын синдромоос өөр юм. Өөрөөр "Улирлын чанартай сэтгэл гутрал" хэмээн сэтгэл судлаачид ч нэрлэдэг байна. Энэ нь зүгээр нэг гутрахаас ч илүү ноцтой бөгөөд сэтгэцийн хүнд өвчний шалтгаан болж ч мэднэ. Намрын сүүл үеэс өвөл дуустал та нэг л гунигтай, эмзэг мөн юм л бол гутраад амьдрал утгагүй санагдаж байвал өөрийгөө анхаарах цаг болжээ. Сэтгэл гутрал бол биднийг дотроос нь бага багаар иддэг аймшигтай зүйл бөгөөд үхлийн шалтгаан ч болдог. Тиймээс доорх зөвлөгөөг та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

1. Нарны гэрэлд гарч, агаар амьсгалаарай
Хүн байгальтайгаа ойр байх тусам илүү их эрч хүчтэй, амьдрах урам зориг дүүрэн байдаг. Интернэтийн хэтэрхий их хэрэглээ нь биднийг гадаах ертөнцөөс тусгаарлаж, бүхий л өдрийг компьютерийн ард сууж өнгөрүүлдэг. Хэрвээ таны бие нэг л тааламжгүй, сэтгэл санаа тогтворгүй байвал гадаа гарч, өдрийн нарны гэрлээс эрч хүчийг аваарай. Ийнхүү гадаа гарч, цээж дүүрэн амьсгал авснаар таны бие сэтгэл асар их эрчим энергийг хуримтлуулах болно.



2. Цоглог хэмнэлтэй доргио дуу сонсох
Хааяа уйтгарласан үедээ дуртай дуугаа, цангинатал чанга сонсох үнэхээр кайфтай байдаг тийм үү? Ялангуяа цоглог, түргэн хэмнэлттэй дуунуудыг сонсох нь таныг хормын дотор хангалттай сэргээх болно. Гэхдээ иймэрхүү дуунуудыг удаан сонсох нь харин ч эсрэгээрээ толгой өвдүүлэх талтай гэнэ шүү. Тиймээс тохируулж сонсох хэрэгтэй.



3. Хөнгөн дасгал хөдөлгөөнийг хийгээрэй
Бие тань хөшөөд л, нэг л тавгүй байгаа бол яг одоо суудлаасаа босоод дуртай хөгжмийнхөө аянд хөнгөхөөн дасгалыг хийж биеийнхээ чилээг гаргаарай. Эсвэл бүжиглэж ч болно шүү дээ. Түүнчлэн гадаа агаарт алхаж болох юм. Энэ нь бүр ч үр дүнтэй байх болно.



4. Өөртөө цаг гарга
Нэг л стресстэй, тааламжгүй үеүүд байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд тэдний нүүрэн дээр гарсан ганцхан батга тэднийг шаналгах хангалттай хүчин зүйл болдог байна. Тиймээс угаалгын өрөө рүүгээ ороод нүүрээ гүн цэвэрлэн, маск тавьж, эсвэл үсээ янзлан нүүрээ будаж болно шүү дээ. Бидний амьдрал маш олон сэтгэл сэргээх гайхалтай зүйлсүүдээр дүүрэн байдаг юм шүү. Харин залуучуудын хувьд сахлаа авсны дараах мэдрэмж ихэвчлэн сайхан байдаг гэнэ.



5. Цэвэрлэгээ хийгээд үзвэл ямар вэ?
Сэтгэл тань тавгүй, тэрчлэн гэрт жижиг сажиг зүйлс хөглөрөх нь хүртэл тодорхой хэмжээнд хүмүүсийг стресстүүлдэг байна. Хэрвээ ажил дээрээ байгаа бол та ширээгээ цэмбийтэл нь цэгцлээд үзээрэй. Тэгсний дараа сэтгэл санаа дээрдсэн байх болно. Учир нь цэвэрлэгээ хийх нь сэтгэл санаа засах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.



6. Дуртай зүйлээ хий
Та юуг хамгийн ихээр хийх дуртай вэ? Түүнчлэн юунаас амар амгалан, тайвшрал таашаалыг мэдэрдэг вэ. Сайн бодоод үзээрэй. Магадгүй хөгжим сонсох дуртай бол дуртай хөгжмөө сонс. Хэрвээ дэлгүүр хэсэх дуртай бол дэлгүүр хэс. Эсвэл оройн хоолондоо хэрэглэх хүнсүүдийг цуглуулж болох юм. Тиймээс уйтгарлаж суухынхаа оронд цагийг үр бүтээлтэй, уйдаалгүй өнгрүүлээрэй.



7. Эрүүл хооллолт таны биеийг амраах болно
Үргэлж хуурсан хайрсан, хэт их амталсан хүнсний зүйлүүд нь ходоодыг хямрааж, улмаар сэтгэл санаа ч тавгүйрхдэг байна. Хоол хүнсийг зүгээр идэх биш, таны бие өвдсөн гэвэл хоолоороо дамжуулан түүнийг эмчлээрэй. Жишээ нь: Уургаар баялаг хоол хүнс, илчлэг сайтай хоол хүнс, шим тэжээл сайтай хоол хүнс гэх мэт зүйлүүдээс сонгоод илүү тэжээллэг эрүүл хооллолтыг сонгоорой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()