Эмэгтэйчүүдэд үргэлж тулгардаг нийгмийн тэгш бус 10 хандлага

Хүйсийн эрх тэгш байдал ''ус, агаар'' мэт хэрэгтэй. Хэн ч эсрэг хүйстнээсээ дутуу мэт үнэлэгдэж, хүмүүсийн шүүмжлэлийг хүлээх ёсгүй. Эмэгтэй хүмүүс эр хүнээс ''дутуудаа'' хүүхэд гаргаад, гэртээ суудаг юм биш. Судалгаагаар хүйсийн ялгаанаас үүдэн эрчүүд эмэгтэйчүүдээс илүү их давуу эрх эдэлдэг болох нь тогтоогдсон байна. Цаг хугацаа өнгөрсөн ч, хүмүүс хэвшмэл буруу ойлголтоосоо салах болоогүй л бололтой. Саак.мн энэ удаа эмэгтэйчүүдэд тулгардаг хүйсийн тэгш бус асуудлуудын талаар өгүүлье.

Эмэгтэйчүүдэд үргэлж тулгардаг нийгмийн тэгш бус 10 хандлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2. Эмэгтэйчүүд гэртээ суувал ''гэрийн авгай'', ажил хийж гадуур дотуур явбал ''гэр бүлдээ анхаардаггүй'' нэгэн болно.

3. ''Зугаа цэнгэл хөөсөн'', ''үдэшлэг цэнгээнд дуртай'' гэгддэг бүсгүй сургуулийнхаа шилдэг сурагч байж болно. 

1. Хэрэв эмэгтэй хүн нүүрээ хичээнгүйлэн будсан байвал тэр эмэгтэй ''завтай'', ''хөнгөмсөг'', ''хиймэл'', ''хямд'' нэгэн хэмээн шүүмжлэгдэнэ. Харин будахгүй байвал ''залхуу'', ''бусдыг хүндэлдэггүй'', ''өөртөө анхаардаггүй'', ''арчаагүй'' нэгэн болж таарна. 

4. Хоол хийх маш дуртай эмэгтэй байхад огт дургүй эмэгтэй ч байдаг. Энэ бүсгүйчүүдийг ижил хэмжээнд л хүндлэх хэрэгтэй. Өөрийнхөө дуртай зүйлд цагаа зарцуулж байгаа тэдэнд ''Хоол хийхдээ муу'', ''муу эхнэр'' гэсэн шүүмжлэл огт хэрэггүй л болов уу.

5. Дээр үеийн эрчүүд инженер, программер, эмэгтэйчүүд дизайнер, утга зохиолчид болдог гэсэн ойлголт одоо үед ''хүчингүй болсон''. Эмэгтэйчүүд харин ч эрчүүдээс илүү ухаалаг байх нь элбэг.

6. Гуалиг бие, шар үс, цэнхэр нүдтэй бүсгүйчүүд ямар ч үед, юу ч хийж байсан хөөрхөн харагдах бол тус шаардлагад нийцээгүй хэн бүхнийг зөв сайхан төрхтэй гэж хүлээж авахаа больжээ.

7. Хүний гадаад төрхөнд бид ихээхэн анхаарал хандуулдаг. Муур тэжээдэг залуу бүсгүй амьтанд хайртай бол, хижээл насны эмэгтэйд мууртай зууралдахын оронд нөхөрт гарахыг зөвлөдөг.

8. Хөхөө гаргасан цамц өмсвөл хүмүүсийн нүдийг татах бол олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх нь зохисгүй хэрэг болно.

9. Сайхан даашинз худалдаж авах уу? Эсвэл аялалаар явах уу? Алинд нь ч зориулж мөнгөө цуглуулсан бай хүмүүс шүүмжлэх л болно.

10. Цэцэрлэгт хүүхдээ харах завгүй эцэг эхчүүд ханддаг. Гэвч нөхцөл байдлаасаа шалтгаалан хүүхдээ өөрөө өсгөх тохиолдол ч байна. Эхний тохиолдолд ''хүүхдэдээ цаг гаргахыг хүсдэггүй''- гээрээ дуудуулдаг бол хоёр дахь тохиолдолд ''хүүхдийнхээ ирээдүйд анхаарахгүй байгаа нэгэн'' болдог.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()