Макдональдсын тухай сонирхолтой 20 баримт

2015-03-03, 21:18
16,054
Ихэнхи хүмүүс хамгийн анх түргэн хоолны газар орж байсан мөчөө санаж байгаа биз ээ. МакДональдс хамгийн анх нээгдэхэд нэлээд урт дараалал үүсэж, хүн бүр өөрийн ээлж ирэх мөчийг тэсэн ядан хүлээж байсан болов уу. Одоо та МакДональдсийн талаар хэр мэдлэгтэй болсон бэ?...
Макдональдсын тухай сонирхолтой 20 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. МакДональдст хоол хүлээх хугацаа - 90 секунд
Гэхдээ энэ тоо нь байршил болон хэр их хүнтэй байгаагаасаа хамаарч өөрчлөгдөнө.

www.caak.mn

2. 1989 онд МакДональдс пицца зарж байсан.
Харин пиццаг хоолны жороос хасах болсон шалтгаан нь түүний бэлэн болох үйл явц байсан юм. Пицца бэлэн болоход 11 минут шаардагддаг байсан бөгөөд тэд түргэн хоол гэсэн нэрээ алдахыг хүсэхгүй байжээ.

www.caak.mn

3. Макдональдст элсэх саналыг Харвардаас илүү их тавьдаг байна.
Харвардад 6,2%, МакДональдст 7% хүн элсэх саналаа тавьдаг ажээ.

www.caak.mn

4. Америкт Макдональдсын салбарууд хоорондоо хамгийн холдоо 107 милийн зайтай байрладаг.

Хамгийн хол салбар нь Өмнөд Дакотад байрладаг.

www.caak.mn

5. АНУ-д Макдональдсаас илүү Хятад ресторан байдаг байна.

Америкчууд Хятад хоолонд илүү дуртай юм байна. Харин та?...

www.caak.mn

6. Макдональдс болон НАСА хамтдаа "Гамбург 449" гэж нэрлэсэн гариг руу нисэх төлөвлөгөөтэй байсан ажээ. Гэхдээ нислэгийг хийгээгүй.

Хэрвээ бүх зүйл сайнаар эргэсэн бол түргэн хоол нэлээд газар авах байсан болов уу? хэхэ...

www.caak.mn

7. Зөвхөн кино болон сурталчилгааны зураг авалтанд зориулсан хуурамч Макдональдсийн ресторан бий.

Энэ ресторанд нь ажилчдын хувцас, тавилга гээд бүх зүйл бий бөгөөд Калифорнид байдаг.

www.caak.mn

8. Макдональдс 100 тэрбум орчим бургерийг зарсан байна.

Харин та хэдийг нь идсэн бэ?

www.caak.mn

9. Зөвхөн франчайзаас олсон орлого нь 8.7 тэрбум болжээ.

Энэ нь аюултай болохыг та гадарлаж байна уу?

www.caak.mn

10. Макдональдст 761,000 хүн ажилладаг байна. Энэ нь Люксембургийн нийт хүн амаас ч их аж.

Харин Макдональдст ажиллахыг хүссэн иргэдийн тоо үүнээс 10 дахин их.

www.caak.mn

11. Макдональдс 4 цаг тутам шинэ салбараа нээдэг.

www.caak.mn

12. АНУ-ын найман байгууллага тутмын нэгэнд ажилладаг хүн өмнө нь Макдональдст ажилладаг байсан гэнэ.

Олон Холливудын одод болон алдартай жүжигчид Макдональдст ажилладаг байсан байна.

www.caak.mn

13. Хамгийн жижиг Макдональдсын ресторан Токиод байдаг бөгөөд ердөө 46 кв.м гэнэ.

Харин хамгийн том нь Хятад улсад байдаг бөгөөд 2600 кв.м талбайг эзэлдэг ажээ.

www.caak.mn

14. Жил бүр Макдональдс 1,3 тэрбум кг төмс худалдан авдаг.

Хамгийн их төмс хэрэглэдэг байгууллага нь Макдональдс гэнэ.

www.caak.mn

15. Макдональдсын хоолны зөвхөн 7 нь элсэн чихэр агуулаагүй байдаг.

Жишээлбэл: шарсан төмс.

www.caak.mn

16. Макдональдсын “Цезарь” салат нь гамбургераас илүү илчлэг.

Та дандаа Цезарь салатыг сонгож байсан уу? Буруу сонголт хийжээ.

www.caak.mn

17. Хамгийн хойд зүгт байдаг МакДональдсын салбар нь Финляндын Рованийд байрладаг.

Хүмүүсийн яриагаар, уг салбарын гамбургер нь их муухай амттай байдаг гэнэ.

www.caak.mn

18. Түргэн хоолыг маш ихээр хэрэглэдэг хүмүүсийг МакДональдсынхан “heavy users” хэмээн нэрлэдэг байна.

Гэхдээ үүнийг зүгээр л хошигнол гэж ойлгосон нь дээр болов уу.

www.caak.mn

19. Японд Рональд МакДональд нэрийг Дональд Макдональд гэж өөрчилсөн байна. Учир нь хэлэхэд илүү хялбар байдаг аж.

Рональд, Дональд… Ялгаа байна гэж үү?

www.caak.mn

20. 1968 онд Францад болсон Олимпийн үеэр Макдональдсынхан нисдэг тэргээр гамбургер цацжээ.

Хүн бүр л өөр өөрийн гэсэн бодолтой байсан биз.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()