Алдартай хүүхэлдэйн киноны 15 хөгжилтэй алдаа

Заримдаа хүүхэлдэйн киног бүтээгчид нууцлаг зүйлсийг бүтээлдээ тусгасан байдаг бөгөөд энэ нь асуудлын утга учрыг олж мэдэх хүсэл сонирхолтой хүмүүст ихээхэн таалагддаг. Мөн тэдэнд санамсаргүй байдлаар алдаа гаргах үе бишгүй дээ нэг тохиолддог байна. Өнөөдөр бид танд дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн кинонууд дээрх тэр бүр анзаарч байгаагүй алдаануудыг хүргэхээр бэлтгэлээ. Та анхаарлаа сайтар төвлөрүүлж, хаана алдаа байгааг нь эхлээд олох гэж хичээгээрэй.

Алдартай хүүхэлдэйн киноны 15 хөгжилтэй алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Ratatouille"

Эхний зурган дээр тогоон доторх шөл бараан өнгөтэй байсан бол, хоёр дахь зурган дээр шаргал өнгөтэй болсон байна. Мөн уг хүүхэлдэйн киноны гол дүр болох "Remy" харх буцалж буй шөлөн дээр хүнсний ногоо нэмэх үед хоол илүү амттай харагддаг байна.

"Ratatouille"

2 "Home"

"Oh" хөргөгчинд орж, хаалгыг хаах үед түүний дээхэн талд байгаа урт цагаан цаасан дээр бичигдсэн тоонуудыг сайтар ажиглаарай. Эхлээд 2.00/3.75/7.65 байсан бол, дүрс солигдсоны дараа харахад 1.99/1.99/1.50 болж өөрчлөгджээ.

"Home"

3 "Frozen"

Шатаар дээш өгсөж эхлэхэд охины хажууд "Olaf" хамт явж байсан ч, дүрс солигдоход тэр гэнэт алга болсон байв. 

"Frozen"

4 "Shrek"

Хэрвээ та маш анхааралтай анзаарах юм бол, иштэй чихэр идэж буй хүүгийн ард ягаан өнгийн даашинз өмссөн бүсгүй зогсож байгаа нь харагдана. Гэвч хоёр дахь зурган дээр хүүгийн ард тэс өөр өнгийн даашинз харагдаж байгаа биз? 

"Shrek"

5 "Monsters University"

Үдэшлэг болж буй байшин руу орохоор явж байх үед цонхоор ягаан гэрэл харагдах боловч, байшингийн дотор ороход ямар ч цонхгүй байдаг нь хачирхалтай.

"Monsters University"

6 "Trolls"

Хүүхэлдэйн киноны гол дүрүүд хулганы хавхаар дүүрэн нүхэн дотор байгааг эхний зурган дээрээс харж болно. Гэвч хоёр дахь зурган дээр хавхнаас өөр зүйл гэнэт гараад иржээ. 

"Trolls"

7 "Ice Age"

"Manny" aрслан зааны соёоны хоорондын зайг доорх хоёр зургаас сайтар ажиглаж хараарай. Их, бага хэмжээтэй, хоёр өөр байгаа нь танд анзаарагдах болно.

"Ice Age"

8 "Despicable Me 2"

Эхний зурган дээр хашаан дотор хүүхдийн бяцхан байшин байгааг та харж байгаа биз ээ. Харин хоёр дахь зурган дээр "Lucy" гарч ирэх үед бяцхан байшин сандал, ширээгээр солигджээ.

"Despicable Me 2"

Мөн уг хүүхэлдэйн кинон дээр гардаг нисэх онгоцон доторх хэсэгт жүүснүүдийн оронд халуун сав тавиур дээр тавигдсан байгааг сайн анзаарч хараарай.

9 "The Secret Life of Pets"

Эзнээ ирэхийг хүлээж буй нохой хаалга руу хараад сууж байх үед ханан дээр ямар нэгэн агааржуулалтын хоолой байхгүй байдаг. Харин амьтад цугларч, уулздаг хэсэг дээр агааржуулалтын хоолой гэнэт гараад ирнэ гэж хэн санах билээ.

"The Secret Life of Pets"

Мөн энэхүү сонирхолтой хүүхэлдэйн киноны гол дүрүүдийн нэг болох "Max"-ийн хүзүүвчний оосор эхлээд ясны хэлбэртэй зүүлтний баруун талд байсан бол, сүүлд харахад зүүн талд нь байж байв.

10 "Zootopia"

Үнэг, туулай хоёр хонин дээр очих үед тэрээр компьютэр дээр ямар нэгэн зүйл хийж байдаг билээ. Харин дүрс солигдох үед компьютр алга болж, ердөө "keyboard" нь үлдсэн байдаг байна.

"Zootopia"

Туулай, хирс хоёр гардаг хэсэг дээр ширээн дээр цэнхэр өнгийн аяга байдаг. Харин хирс туулайг орхиж явах үед ширээн дээрх аяганы өнгө саарал болсон байдаг ажээ.

Мөн "Judy" цемент дотор хөлөө хөдөлгөж чадахгүй зогсож байгаа хэсэг солигдох үед аль хэдийнэ хөдөлсөн болох нь түүний өөрчлөгдсөн байрлалаас харагдах болно.

11 "Moana"

"Moana" дунг буцаан далайд тавих үед түүний эргэн тойронд далбагар навч байдаг. Харин хэсэг хугацааны дараа хажууд нь байсан далбагар навч алга болсон байв.

"Moana"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()