Ханиадыг нам дарах хялбар аргууд

Өдөр ирэх тусам цаг агаар хүйтэрч, өвөл ойртож буйг илтгэнэ. Үүнтэй уялдан ханиад томуу ихсэж, хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа юм. Харин та ханиадтай тэмцэх гэж хүчтэй эм ууж бие эрхтэн, мөнгөө үрэхээсээ өмнө анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ ханиадыг гэрийн нөхцөлд гар доорх материалаар хэрхэн эмчлэх аргыг хүргэх гэж байна.

Ханиадыг нам дарах хялбар аргууд

1 Хоолойгоо зайлах

Давстай усаар хоолойгоо зайлах нь ханиадыг намдааж, хоолойг эмчилдэг шалгарсан аргуудыг нэг билээ. Хэдийгээр эрдэмтэд одоо болтол яагаад гэдэг учир шалтгааныг тогтоож чадаагүй ч давстай усаар хоолойгоо зайлах нь хоолой дээр байгаа цэрийг маш сайн гадагшлуулдаг нь амьдрал дээр нотлогдсон юм. Нэг аяга усанд 1/2 халбага давс нэмж хутгаад давстай усаа бэлдэнэ. Ханиадтай үед нь өдөртөө 3-4 удаа хоолойгоо нь зайлах шаардлагатай.

Хоолойгоо зайлах

2 Битүү шөл

Заавал эм тариа гэлгүй амтат шөлөөр ханиадыг нам дарж болно. Энэхүү шөл нь өн эртнээс уламжилж ирсэн бөгөөд ганц аягыг уух төдийд хамаг хөлс гарч, ядаргаа тайлагдан, ханиад томуу эдгэрдэг аж.

Орц:

  • Үхрийн мах- 300 гр
  • Лууван- 1 ширхэг
  • Төмс- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Өндөг- 3 ширхэг
  • Ногоон сонгино
  • Давс, хар перец-амталгаагаар
  • Ус- 150-200 гр
  • Гурил- 2 аяга

Хийх арга:

Махаа хэрчиж, гурван аяганд тэнцүү хувааж хийнэ. Төмс, луувангаа үрж, сонгино, сармисаа хэрчиж, тус тус гурван аягандаа хийх аж. Үүндээ давс болон хар перецээ ч мөн тааруулж хийхээс гадна усаа хийх аж. Ингэхдээ усаа хэт дүүргэхгүй байх тал дээр анхаар. Гурилаа зуурч, зузаавтар элдэж, аягаа бүтээж тавиарай. Үүнийгээ жигнүүр тавин 20-30 минут буцалгахад хангалттай юм. 

Битүү шөл

3 Зөгийн балтай сүү

Ханиад хүрч халуурсан үед зөгийн балтай сүү хамгийн ихээр ач тусаа үзүүлж таны өвчнийг анагааж өгнө. Та халаасан сүүнд зөгийн бал хийж уух бөгөөд энэ нь бие эрхтэний үйл ажиллагааг тайвшруулж, хэвийн байдалд оруулах аж. Мөн зөгийн балтай буцалсан усыг өглөө бүр ууж хэвших нь бие эртхэнд онцгой сайн нөлөөтэй болохыг та хэлүүлэлтгүй мэдэх бизээ. 

Зөгийн балтай сүү

4 Халуун усанд орох

Халуун уур нь таны амьсгалаар дамжин, уушигт хүрэн, цаашлаад хамрын хөндийг цэвэрлэж, битүүрлийг үлдэн хөөдөг юм. Хэрэв та шүршүүрт орох боломжгүй, хээр хөдөө яваа бол халуун бүлээн алчуураар нүүрээ арчаад үзээрэй. Ингэснээр бие тань сэргэж, ханиад томуу, хамрын битүүрлийг бага ч атугай эмчилж буй хэрэг болно. 

Халуун усанд орох

5 Хамраа цэвэрлэх

Ханиад хүрсэн үед хамгийн хэцүү асуудал бол хамар битүүрэх байдаг. Хамар битүүрч үнэрлэж, амьсгалж чадахаа болих төдийгүй цаашлаад чих, толгой өвдөх нь бий. Харин та ханиадтай үедээ хамраа тогтмол цэвэрлэх хэрэгтэй бөгөөд энэ нь нэг төрлийн эмчилгээ болж өгөх юм. Хэрэв хамар тань битүүрч ямар ч арга хэрэглээд нэмэргүй бол халуун ууранд утаад үзээрэй. Энэ нь хамрын битүүг арилгахаас гадна хоолойг эмчлэх нөлөөтэй. 

Хамраа цэвэрлэх

6 Толгойгоо дээш байлга

Мэдээж өвдсөн үед дулаан хөнжилдөө орж хэвтэх нь хамгийн зөв арга. Гэвч та хэвтэхдээ толгойгоо аль болох дээр байрлуулаарай. Ингэснээр биед тань тухтай байхаас гадна амьсгалахад илүү чөлөөтэй байх болно. Мөн толгой өвдөх, манарах зэрэг асуудал толгойгоо дээш өргөж, хэвтэснээр мартагдах аж. Ингэхдээ та дэрээ давхарлаж тавихад л хангалттай юм.

Толгойгоо дээш байлга

7 Кокосын тос

Кокосын тос нь олон гайхалтай ашигт шинж чанартай болохыг бид бүхэн сайн мэднэ. Харин энэ нь ханиадыг ч мөн намдаах тустай аж. Та нэг эсвэл хоёр халбага кокосын тосыг өдөр тутамдаа хэрэглэж байх нь ханиадын эх үүсвэр болсон вирусыг үгүй хийж, эрүүл саруул болоход тус хүргэдэг байна.

Кокосын тос

8 Хамрын дусаагуур

Ингэхдээ та эмийн сангаас хамрын дусаалга худалдан авах шаардлагагүй. Ердөө л давстай ус найруулж, үүнийгээ савлаж, хамартаа дусаагаарай. Та 1/4 халбага давс, 1/4 халбага хүнсний сода, 1 аяга бүлээн устай хольж хамартаа дусаах бөгөөд нэг хамрын нүхээ дарж, уусмалаа дусаахаа мартуузай. Энэ нь хамрын хөндийг цэвэрлэж, чөлөөтэй амьсгалахад тус болно. 

Хамрын дусаагуур

9 Хүйтэн жин тавих

Ханиад хүрсэн тохиолдолд халуурч, хамаг бие халуу шатдаг. Энэ тохиолдолд хүйтэн жин тавьж, халууныг буулгаж болох бөгөөд гэрийн нөхцөлд авч болох хамгийн энгийн арга юм. Ойр ойрхон хүйтэн жин тавьсан алчуураа сольж, халуурсан хүний дух хэсэгт тавьж өгөх нь өвчнийг нь намдааж, халуу шатах биеийг нь хэвийн байдалд оруулдаг билээ. 

Хүйтэн жин тавих

10 Цагаан гаа

Нэгэнт ханиад зооглосон л бол бид хамаг эрч хүчээ алдаж, эм тан хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг. Харин танай гэрт цагаан гаа байвал өвчнөөсөө хурдан ангижрах боломжтой. Ердөө аяга цагаан гаатай халуун цай уухад хангалттай. Ингэхдээ 2 халбага нунтаг цагаан гааг гурван аяга буцалсан усанд хийж дэвтээнэ. 10 минутын дараа уухад тохиромжтой бөгөөд ингэснээр таны хөлс гарч, ядаргаа тайлагдах аж. Хэрэв энэ нь үр дүнгээ муу үзүүлж байвал халуун усанд 20 минут сууж, зөгийн бал, нимбэгээр амталсан цагаан гаатай цайг уугаарай. 

Цагаан гаа

11 Гаатай тос

Хамрын тань битүү арилахгүй байх аваас хамрын нүхэндээ багахан хэмжээний гавар буюу гаатай тос түрхээрэй. Ингэснээр хэдхэн минутын дараа хамар тань онгойж, амьсгал авахад асуудалгүй болох аж. Учир нь гавар нь тун хүчтэй үнэртэй тул хамрын үйл ажиллагааг идэвхжүүлдэг юм.

Гаатай тос

12 Витамин С болон D

Витамин С болон D зэрэг нь ханиадтай хүчтэй тэмцэж чаддаг шидтэй. Энэ нь дархлааны системийг дэмжиж өгөхөөс гадна өвчинг намдаах аж. Та С витаминараа баялаг бүтээгдэхүүн болох гүзээлзгэнэ, жүрж, амтат чинжүү, броккли, киви зэргийг ханиадтай үедээ ихээр хэрэглэх нь үр дүнгээ сайтар үзүүлэх юм. Харин загасанд D витамин ихээр агуулагдах тул хэрэглэж заншвал зохимжтой.

Витамин С болон D

13 Зөв хүнсээ сонгох

Та ханиад хүрсэн бол витаминаар баялаг, биед хамгийн тустай хүнсийг сонгож ашиглах хэрэгтэй. Дээр дурдах бүтээгдэхүүнүүд нь ханиадтай гайхалтай тэмцэх тул ихээр хэрэглэж байх нь үр дүнг хурдан үзүүлж, таныг хормын дотор анагаах аж. 

Зөв хүнсээ сонгох

14 Цайр

Ханиад хүндэрсэн үед "глюконат" цайрын бэлдмэлийг амандаа хүлхэхийг эмч нар зөвлөдөг. Ингэснээр ханиадны үргэлжлэх явцыг багасгаж өгдөг хэмээдэг билээ. Харин та цайрын ид шидийг хүнснээс ч мэдрэх боломжтой. Заавал эм авч хэрэглэлгүй өндөг, бууцай, цагаан мөөг, элэг, авакода зэргээс хангалттай хэмжээний цайрыг авч, ханиадыг нам дарах юм. 

Цайр

15 Амрах

Хамгийн амархан арга бол амарч унтах билээ. Сайтар унтаж амарснаар ханиад намдах боломжтой бөгөөд таныг цоо шинэ нэгэн мэт болгох аж. Ялангуяа шөнийн цагаар хангалттай нойроо авснаар ханиад томуу, ядаргааг үлдэн хөөх юм. Иймд та халуун шоколадтай сүү ууж хөлсөө гаргаад тухтай гэгч нь унтаарай. 

Амрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()