Мэргэжлийн түвшинд хэрхэн массаж хийж сурах вэ?

Бие хөшиж, хөндүүрлэх нь суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд хамгийн том асуудал байдаг. Хуян хөөрч, хамаг бие өвдөж, нуруу чилсэн тохиолдолд хэн нэгнээр сайхан бариулчихсан юмсан гэж бодох хэдий ч мэргэжлийн бариа засалч нар дээр очиж, мөнгө төлөхөөс өөр аргагүйд хүрдэг. Харин та мэргэжлийн хүмүүс, эмнэлэг дээр очиж бариулах боломжгүй байгаа нөхцөлд бидний зааж өгөх массажийг бусдаар хийлгэж болох юм. Энэ нь таны биеийн алжаал ядаргааг тайлж, аз жаргал бэлэглэх болно. 

Мэргэжлийн түвшинд хэрхэн массаж хийж сурах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөр

Таны мөр тань чилж өвдөх болсон бол дараах байдлаар массаж хийгээрэй. 

Мөр

Энэхүү массаж нь таны мөр болон цээжийн хуянг тарааж, алжаал ядаргааг тайлах аж. Мөн гар, хүзүүний хөшөөг гаргаж, биеийг амраах юм. 

2 Нуруу

Нуруу бол биеийн хамгийн чухал, суурь хэсэг юм. Тэгэхээр нуруу нугасны өвчтэй болохоос сэргийлж байх хэрэгтэйг мартаж болохгүй. Хүмүүс суухдаа буруу байрлал авч суудаг нь нуруунд ачаалал өгч, доош суулт өгөхөд хүргэдэг байна. Тиймээс доорх зурган дээрх зааврын дагуу нуруундаа тогтмол массаж хийж хэвшээрэй. 

Нуруу

Нурууны үе хэсэг буюу нугас орчим сайтар массаж хийх ёстой бөгөөд үүний тулд тохойгоо ашиглан, дарж өгөх хэрэгтэй.

3 Хүзүү

Оффисын суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд удаан сууснаас болж, хүзүү нь чилж, хөших нь элбэг тохиолддог билээ. Тийм учраас хүзүүндээ тогтмол массаж хийж, амрааж байх нь чухал юм.

Хүзүү

Мөн доорх зурган дээрх шиг массаж хийвэл хүзүү тань амарч, алжаал ядаргаа тайлагддаг ажээ.

4 Хөл

Хүний хөл бусад эрхтнүүдийг бодоход хамгийн их ачаалалтай байдаг. Тиймээс шилбэний арын булчин болон хөлийн уланд дараах байдлаар массаж хийж байгаарай.

Хөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()