Хоригдлууд цамц нэхэж, ялаасаа хасуулж байна

2013-08-07, 00:59
17,498
Бразилийн нэгэн засан хүмүүжүүлэх газар хоригдлууд чөлөөлөгдөх замаа “нэхмэлийн зүүгээр” засаж байна. Тэд экспортонд гаргах сүлжмэл эдлэлийг бэлтгэх хүрээнд зохиож буй «Бадам лянхуан цэцэг» төсөлд хамрагдаж байгаа ажээ.
Хоригдлууд цамц нэхэж, ялаасаа хасуулж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нутгийн хувцас загварын компаний дизайнер Ракель Гимарайнш (Raquel Guimaraes) тэдэнд ийм боломж олгожээ. Тэр эмэгтэй хувцас үйлдвэрлэлтээ нэмэгдүүлэх хэрэгтэй байсан ч ажиллах хүч хүрэлцэхгүй байжээ. 2009 онд хоригдлуудыг нэхэж сурган, тэдэнд ажил санал болгох анхны санааг Нийгмийн хамгаалалын яам нь зөвлөсөн байна. Эхлээд төсөлд 20 хүн сайн дураараа оролцжээ.



«Энэ бол ажиллах хүч, хөдөлмөрийн маш их нөөц, надад засан хүмүүжүүлэх газарт ханд гэсэн санал маш их таалагдсан.» - хэмээн хувцасны загвар зохион бүтээгч эмэгтэй Ракель Гимарайнш ярьсан байна.



Одоо хоригдлууд мянган хувцас үйлдвэрлээд байгаа бөгөөд тэдгээрийн 70% нь экспортонд гарах ажээ. Ракель хоригдлуудыг нэхмэлийн болон дэгээ зүүгээр нэхэх урлагт сургаж, харин тэд суллагдсаны дараа тэдэнд хэрэг болох үнэлж баршгүй ур чадвар, ажлын туршлагатай болж байгаа юм.



Тэр ч бүү хэл тэдэнд цалин өгдөг байна. Сард ойролцоогоор 340 доллар, энэ нь Бразилийн хамгийн бага цалингийн 75%-тай тэнцэх ажээ. Хоригдол хэр хэмжээний ажил хийхээс хамаарч түүний цалин нэмэгдэж болно.



Энэ мөнгөний дөрөвний нэг хувь нь суллагдсаны дараа л авахаар дансанд хуримлагдан үлддэг байна. Үлдсэн мөнгөө  хоригдлууд өөрсдийн дураар зарцуулж болно. Үүнээс гадна энэ компанид ажилласан гурван хоног тутам нэг өдрөөр хоригдлуудын шоронгийн хугацаа багасаж байдаг байна.



Шийтгүүлж байх хугацаандаа нэмэлт мөнгө олох боломж олгосонд Ракельд маш их талархаж байгаагаа төсөлд оролцсон хүмүүжигчид хэлж байлаа. Шоронгын хугацаа нь одоо түр чөлөөгөөр солигдсон Селио Тавареш санхүүгийн хэлтэст ажиллаад зогсохгүй, их сургуульд сурч байгаа ажээ.



“Энэ ажил өөртөө итгэх итгэл өгч байгаа бөгөөд энэ нь хоригдлуудыг жирийн амьдралд эргэж ирэхэд гарцаагүй, маш их тус дөхөм болно”- гэж тэрээр хэлсэн юм.



«Энэ хөтөлбөр хоригдлуудын өөрийнхөө үнэ цэнийг өсгөн бэхжүүлэх, ажил олоход тусалж байна.»

 Ракелийн хэлсэнээр нийтдээ төсөлд ойролцоогоор 100 хоригдол оролцжээ. Компанид одоогоор шинэ нэхмэлчний 15 сул орон тоо байгаа ажээ. Учир нь одоо байгаа нь удалгүй суллагдах юм.

Селио Тавареш төсөлд оролцогч.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()