Дэлхийн хамгийн жижигхэн биетэй нярай хүүхдүүд

2012-02-02, 22:59
21,873

Эхийнхээ хэвлийд бүрэн тээгдэлгүй, энэ хорвоод хэт яаран мэндэлсэн буюу “дутуу төрсөн” гэгддэг хүүхдүүд бол хүн төрөлхний дундах хамгийн эмзэг бодгалиуд гэдэгтэй та маргахгүй байх. Тэд хугацаанаасаа түрүүлж төрсөн болохоор жирийн хүүхдүүдийг бодоход харьцангуй жижиг биетэй, бас эд эрхтнүүд нь бүрэн боожиж амжаагүй байдаг тул зарим эрхтнүүд нь шаардлагатай хэмжээндээ хүртэл хөгжөөгүй байдаг. Тиймээс дутуу төрсөн хэдий ч аав, ээждээ амьд мэнд хүрч ирсэн бяцхан “зочид” нь маш онцгой анхаарал шаардаж, эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг билээ. Ямартай ч ийм байдалтай мэндэлсэн хүүхдүүд өсч том болохоороо ямар хүн болдог, бүрэн эрүүлждэг эсэх нь хүүхэд хүүхдээс шалтгаалдаг байна. Ингээд бүгдээрээ ирээдүйг нь, бас амьдрах эсэхийг нь урьдчилан таахын аргагүй боловч хүний биеийн хагасын хагасыг олж, хорвоод мэндэлсэн хамгийн бяцхан биетэй, дутуу тээлттэй нярай хүүхдүүдийн бяцхан түүхтэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн жижигхэн биетэй нярай хүүхдүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (18 фото)

Хүн болж төрсөн хамгийн жаахан биетэй хоёр хүүхэд өнөөдрийн байдлаар ямартай ч эрүүл, чийрэг бол, эсэн мэнд өсч боожиж байгаа ажээ. Эхнийх хүүхэд болох Румаиса Рахман нь одоо бүр нэгдүгээр ангид сурч байгаа бол хоёр дахь хүүхэд болох Медилин Мэнн охин нь коллежийн оюутан юм байна. Түүнчлэн дэлхий дээр хүн болж төрөөд, эсэн мэнд боожсон хамгийн жаахан биетэй гурав дахь хүүхэд болох Мелинда Стар Гвидо нь саяхан бусда нярайчуудтай адилхан болтлоо эрүүлжиж, эмнэлгээр гараад байгаа ажээ.


www.caak.mn (18 фото)

Румаиса нь 2004 оны 9 сарын 19-нд АНУ-ын Иллинойс мужийн Лойола Их Сургуулийн эмнэлэгт мэндэлжээ. Тэрээр анх төрөхдөө 9,2 унц буюу 260 грамм жинтэй байсан аж. Өнөөдрийн байдлаар тэрээр дэлхийн хамгийн жижигхэн биетэй төрөөд, амьд үлдсэн хүүхдээр тооцогдож байгаа.


www.caak.mn (18 фото)

Румаиса нь ихрийн өрөөсөн юм байна. Түүний ихэр нь Хиба гэдэгт нэртэй байсан бөгөөд төрөхдөө 4 унц буюу 600 грамм байжээ.


www.caak.mn (18 фото)

Румаиса, Хиба хоёр, 2004 оны 12 сарын 21-нд.


www.caak.mn (18 фото)

Румаиса нь хугацаанаасаа сар гарангийн өмнө хийсвэрийн аргаар гарчээ. Ээжийнх нь даралт ихсэж эхэлсэн тул хүүхдийг хугацаанаас нь өмнө төрүүлэхээс өөр аргагүй болсон байна. Охиныг гарсных нь дараа шууд л уушигны хиймэл амисгалын аппарат залгажээ. Хамарлуу шургуулсан хүчилтөрөгчний гуурсны өргөн нь шпагеттиний гоймонгоос ч нарийхан байсан аж.


www.caak.mn (18 фото)

Доктор Уильям МакМиллан (зүүнээс) болон  доктор Жонатан Мураскас нар хэвлэлийн бага хурлын үеэр Румаиса-г хүмүүс харуулж байна. Мураскас эмч 1989 онд өөр нэгэн дутуу төрсөн нярай хүүхэд болох Мэделин-ийг яг ингэж танилцуулж байсан юм.


www.caak.mn (18 фото)

Румаиса, Хиба хоёр эцэг, эхийн хамт. Эцэг нь Мухаммедом Абдул Рахман, эх нь Махажабин Шалк. Ээж нь охиныхоо дутуу бүрэлдсэн уушгийг хөгжүүлэхийн тулд их хэмжээний стероид хэрэглэж байжээ.


www.caak.mn (18 фото)

Румаиса гэдэг нэрийг энэтхэг хэлнээс орчуулбал «сүүнээс ч цагаан» гэсэн утгатай үг юм байна.


www.caak.mn (18 фото)

Румаиса нь 5 настайдаа 33 фунт буюу 14,9 кг жинтэй, 3,5 фут буюу 1,06 метр өндөртэй байжээ.


www.caak.mn (18 фото)

Мэделин Мэнн нь 1989 онд мөн ын Иллинойс мужийн Лойола Их Сургуулийн эмнэлэгт, 1989 онд мэндэлж байжээ. Түүний төрөлхийн хэл нь 9,9 унц байсан бөгөөд тархины даралтнаас өөр эмгэг, дутагдалгүй байсан аж.


www.caak.mn (18 фото)

Одоо Мэделин 22 настай бөгөөд сэтгэл судлалын ухаанд суралцаж байгаа. Бүсгүй астм өвчтэй бөгөөд ердөө 4,8 фут буюу 1,46 метр өндөртэй, 65 фунт буюу 29,4 кг жинтэй юм байна. Үүнээс гадна өөр онцлох гажиг, эрүүл мэндийн асуудал түүнд байхгүй ажээ. Мэделины эцэг Жим Мэнн нь эхлээд охиноо төрөхөд үнэхээр их айж байсан бол өнөөдөр түүгээрээ бахархдагаа хэлсэн байна. “Бид үнэхээр ер бусын азтай гэр бүл”-гэж тэр бахдан хэлдэг ажээ.


www.caak.mn (18 фото)

Харин Мелинда Стар Гвидо нь 2011 оны 8 сарын 30-ны өдөр 9,5 унц буюу 270 грамм жинтэй мэндэлжээ. Нэг стакан устай л ижилхэн жинтэй гэсэн үг. Охин Лос-Анжелесийн эмнэлэгт төрсөн байна.


www.caak.mn (18 фото)

Түүнийг эмчилж байсан Гангасами Раманатан эмч хэлэхдээ: “Ийм хүүхдүүдийн дийлэнх нь амьд үлддэггүй. Бид энхий хэдэн долоо хоногт охиныг амь гарна гэдэгт найдах ч үгүй байсан шүү, үнэндээ. Өмнө нь үргэлж амьгүй хүүхэд төрүүлдэг байсан түүний эх нь эмч нараас охиноо аврахыг чин сэтгэлээсээ гуйж байсан юм. Эмч нар Хайди Ибарр (оины ээж) болон эцэг, Жовании Гвидо нарт охиныг нь аварч чадахгүй байх магадлал өндөртэй гэдгээ урдчилан сануулж байсан бөгөөд аварлаа гэхэд эд эрхтнүүд нь цаашид хөгжихгүй, эсвэл төрөл бүрийн өвчинд туйлын өртөмхий байж мэдэхийг нь хэлж байжээ. Жишээлбэл ийм төрөлттэй хүүхдүүд явцын дунд сохорч, дүлийрэн, саажих магадлал өндөртэй байдаг аж.”


www.caak.mn (18 фото)

Мелинда мөн хийсвэрийн аргаа төрсөн бөгөөд шууд эрчимт эмчилгээний тасагт шилжиж, бүхэл бүтэн эмч, сувилагч нарын баг 24 цагаар түүний төлөө ажиллаж байжээ. Тэрхүү тасагт дутуу төрсөн гэх хүүхдүүд эмчлүүлдэг. Жирэмсний 37 дахь долоо хоногоос өмнө төрсөн хүүхдүүдийг дутуу төрсөнд тооцдог байна.


www.caak.mn (18 фото)

Мелинда-г инкубаторт байлгаж, уушгинд нь тусгай хүчилтөрөгчийн аппарат залгаж байжээ. Охины арьс дэндүү нимгэн байсан гэж ээж нь хэлсэн байдаг.


www.caak.mn (18 фото)

Охины ээж Ибарра нь өдөр бүрийг түүний дэргэд, инкубаторынх нь хажууд өнгөрүүлдэг байжээ.


www.caak.mn (18 фото)

Мелинда охин нь АНУ-д төрсөн хамгийн жижигхэн биетэй нярай хүүхэд, харин Дэлхийн хамгийн жижигхэн төрсөн 3-дахь хүүхдэд тооцогддог.


www.caak.mn (18 фото)
2012 оны 1 сарын 20-ны өдөр буюу төрснөсөө хойш эмнэлэг сар гаран байсны дараа Мелинда 4,5 фунт буюу 2,04 кг жинтэй болжээ. Эмч нар охиныг гэрт гаргахаар шийдсэн байна. Охиныг цаашид хэрхэн өсч торнихыг хэлэхэд эрт байгаа аж. Ямартай ч эмч нар ойрын таван жилийн хугацаанд түүнийг байнга эргэж тойрч байх юм.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()