Цэвэр бриллиантан шигтгээтэй цагаан алтан бєгж гэж та хариуллаа ч гэсэн тэр тань Дэлхийн хамгийн vнэтэй 10 бэлэгний хаана нь хvрэхгvй гэдэгтэй мєрийцєхєд ч бэлэн байна. Ингээд хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн vнэтэй арван бэлэгтэй таныг танилцуулъя.
1
Таж Махал
Нэгдvгээр байранд дэлхийн хєрсийг хэдэн зуун жилийн турш сvрлэг агаад ахин давтагдашгvй тєрхєєрєє чимэж байгаа Таж Махал сvм орно. Энэхvv архитектурн гайхалтай бvтээлийг Энэтхэгийн Шах агсан Жехан нь таалал тєгссєн хайртай хатандаа "бэлэглэжээ". 14 дэх хvvхдээ тєрvvлээд хорвоог орхисон хайртай хатандаа єгсєн єєрийн зvрх сэтгэлийг тэрээр ер бусын чулуун ордонгоороо илэрхийлсэн нь энэ юм байна. Уг барилга нь наран мандах агшинд амилж, жаргахад нь vхэх мэт сэтгэгдэл тєрvvлдэг. Тэр битгий хэл Персийн булаан эзлэгчид Дели хотыг сvйтгэснийхээ дараагаар Таж Махал-аас сvрдэн, vvдэнд нь ч ойртож чадаагvй гэдэг.
2
Луун арал
Хоёрдугаар байранд хvний гараар бvтээгvй ч гэсэн дээрхээс дутахааргvй нvнжигтэй нэгэн зvйл багтсан байна. Энэ бол тэрбумтан Аристотель Онассис-ын алдарт "Луун арал" юм. 500 акр талбайтай, луу шиг хэлбэртэй энэхvv газрын тасархай нь Аристотелийн хvvхэд насны мєрєєдєл байсан аж. Тэгсэн ч тэрээр єєрийн мєрєєдлєє хожим нь дурлалт бvсгvй Жаклин Кеннедидээ бэлэглэн, дээр нь бас хуримаа хийсэн юм байна.
3
Сувд
Харин дэлхийн гурав дахь хамгийн vнэтэй бєгєєд дэлхийн хамгийн алдартай бэлэг нь 2000 жилийн туршид домог болон яригдаж байгаа, vй олон ном зохиолд гардаг Марк антониогийн Клеопартад барьсан сувд юм. Тэрээр домогт гоо vзэсгэлэнгийн эзэгтэйн сэтгэл зvрхийг эзэмдэхийн тулд байж болох бvх л аргыг сэдсэний эцэст Клеопатрагийн аягатай дарсанд тэрхvv vнэт сувдаа хийн єгчээ. Тэгээд тэрээр хэрэв сувд хатанд таалагдахгvй бол далайруу шидэхийг захисан гэдэг.
4
Булган орхимж
Єнгєрсєн vеийн их хаад нь бэлэг сэлтэндээ гар татдаггvй байсны бас нэгэн жишээ болсон баримтыг дурьдъя. Францийн XIY Людовик хаан нь єєрийн хатандаа 1,5 км урттай булган орхимж бэлэглэж байжээ. Єглєє орноосоо босонгуутаа нємрєгєє зvvн, хааны цэцэрлэг хvрээлэнгээр тайван, бас хєлєє дааруулна гэж айлгvйгээр алхаж байг гэсэндээ тэр л дээ.
5
Гурван авдар эрдэнэс
Гэвч баялагаа багтааж ядсан домогт хаад л зєвхєн хайртай хvндээ vнэлж баршгvй vнэтэй бэлэг єгєх "хоншоортой" байдаг гэж бодвол эндvvрэл болно. Эгэл жирийн хvмvvс ч гэсэн дээд зэргийн тансаг бэлгийг хайртай бvсгvйдээ єгч чаддаг ажээ. Жишээлбэл нэгэн эрдэнэсийн эрэлчин нь хайрт эхнэртээ гурван авдар эрдэнэс авч ирж єгсєн байна. Тvvнийгээ тэрээр сєнєсєн хєлгийн тавцан дээрээс олжээ.
6
Сүнс
Харин зуравдугаарт vнэлж баршгvй vнэ цэнэтэй агаад материаллаг бус нэгэн домогт бэлэг багтжээ. Энэ бол сvнс юм. Гёте нь "Фауст" зохиолдоо гол баатар нь хайртай бvсгvй Маргареттаа єєрийнхєє хамгийн vнэ цэнэтэй зvйл болох сvнсээ бэлэглэж байгаа талаар гардаг нь хэдийгээр жинхэнэ биш боловч, хvн тєрєлхтний хувьд бvсгvй хvнд барьсан хамгийн vнэ цэнэтэй бэлэгнvvдийн нэгд тооцогддог байна.
7
Чих
Долдугаар байранд олныг жинхэнэ цочролд оруулсан бэлэг оржээ. Vvний эзэн нь єєрєє тvvхийн тавцанд тод vсгээр бичигдэн vлдсэн нэгэн юм. Мэдээж энэхvv бэлгийн эзэн нь тийм ч их алдартай нэгэн байгаагvй бол магадгvй энэ талаарх шуугиан ингэтлээ их газар авахгvй байсан биз. Алдарт Ван Гог нь ямар бэлэг бvсгvйдээ єгсєн болоод ийм их шуугиан тарьсан бэ гэж гайхаж байна уу? Тиймээ, мэдээж тэрээр дурлалын эзэндээ єрєєсєн чихээ тасдаж єгсєн шvv дээ. Тэрээр парисын эмсийн хvрээлэнгийн хvvхэнд ухаангvй дурлачихаад, тvvндээ алчууранд боосон цустай чихээ бэлэглэсэн юм. Тэгээд чихийг нь насан туршдаа хадгалж явахыг тvvнээсээ хvсчээ.
8
Кактусны талбай
Та бvхэн Бонни болон Клайд нарын цуутай банкны дээрэмчин хосын ер бусын тvvхийг санаж байна уу? Тэгвэл нєхєр болох Клайд нь хайрт Боннидоо текила хийхэд хэрэглэдэг кактусны бvхэл бvтэн талбайг бэлэглэсэн байна. Гэхдээ энэхvv vйл явдлыг гэрчлэх бичиг баримт огт байдаггvй боловч, уг талбай дээр ажилладаг хvмvvс нь дэлхийн хамгийн цуутай хvvхнvvдийн нэгний эзэмшил дээр байгаагаа одоо болтол мэддээггvй ажээ.
9
Улаан сарнай
Тийм ч тансаг биш хэдий ч ер бусын сэтгэл хєдлєм, бас хамгийн гайхалтай нь тогтмол бэлэг есдvгээрт орж байна. 60-аад онд мандаж явсан тамирчин Жо Ди Мажио нь домогт Мэрилин Монрод єдєр бvр улаан сарнайн баглаа бэлэглэдэг байсан тєдийгvй, таалал тєгссєнийх нь дараа ч гэсэн шарил дээр нь єдєр бvр шинэ цэцэг тавьдаг байжээ. Vнэхээр эмэгтэй хvн бvрийн мєрєєдєл биш байна гэж vv? Мєнхийн хайр энэ хорвоо дээр байдаггvй гэж ер нь ямар тэнэг нь хэлсэн юм бол оо.
10
70 каратын алмаз
Хvн тєрєлхтний хамгийн vнэтэй арван бэлэгний сvvлийг 70 каратын алмаз мушгиж байна. Ричард Бартон нь хайртай бvсгvй болох Элизабет Тэйлортоо бэлэглэсэн энэхvv чулуу нь асар их vнээр олджээ. Дашрамд дурьдахад Тейлор нь энэ хvнтэй хоёр ч удаа гэрлэсэн юм байна.