Ичимдэг эрхтнийхээ ариун цэврийг сахихдаа бидний гаргадаг 6 алдаа

Эмэгтэй хүний хамгийн чухал, нандин хэсэг бол ичимдэг эрхтэн байдаг. Тэд төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж, үтрээгээ цэвэрлэж байна гэж боддог ч, эсрэгээрээ үрэвслүүлж, гэмтээх нь бий. Иймд өнөөдөр та бүхэндээ ичимдэг эрхтнийхээ ариун цэврийг сахихдаа гаргадаг алдаануудыг дуулгахаар бэлтгэсэн юм. 

Ичимдэг эрхтнийхээ ариун цэврийг сахихдаа бидний гаргадаг 6 алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сексийн байрлал

Секс хийх явцад "урдаас болон ардаас" гэсэн дарааллыг баримтлах хэрэгтэй. Харин эсрэгээр нь байж болохгүй. Учир нь "ардаас болон урдаас" гэсэн дарааллаар секс хийснээр шулуун гэдсэн дэх бактери үтрээнд орж, үрэвсэл үүсгэх аж. 

Сексийн байрлал

2 Үнэртүүлэгч

Ичимдэг эрхтний үнэрээ дарахын тулд төрөл бүрийн үнэртүүлэгч, саван хэрэглэж болохгүй. Үнэр дарах зориулалттай бүх төрлийн саван, шампунь нь "pH" тэмдэглэгээтэй байх бөгөөд хэт хурц үнэртэй саван хэрэглэснээр та биед хэрэгтэй бактериа устгачихлаа гэсэн үг юм. 

Үнэртүүлэгч

3 Ус хийх

Энэ нь хамгийн чухал дүрэм юм. Та үтрээ рүүгээ ямар нэгэн байдлаар ус хийхээс сэргийлэх хэрэгтэй. Эс бөгөөс та бактериас хамгаалах давхаргыг үгүй хийж, устгаж байгаагаа өөрцгүй болох аж. 

Ус хийх

4 Зөв хооллолт

Үтрээнээс эвгүй үнэр гарах нь бидний буруу хооллолттой холбоотой байдаг. Чипс, давсалсан загас, түргэн хоолнууд нь ичимдэг эрхтнээс эвгүй үнэр гаргахад гол түлхэц болдог.

Харин таны идэж болох хоол хүнс бол:

  • Цангис жимсний шүүс (чихэргүй)
  • Тараг болон алимны цуу
  • "Soy" бүтээгдэхүүнүүд (хуурайшихаас сэргийлэх)
  • Сармис (халдварт өвчнөөс сэргийлэх)

Зөв хооллолт

5 Бариу дотуур өмд

Бариу дотуур өмд нь эмэгтэй хүнийг дур булаам, халуухан харагдуулдаг. Гэхдээ энэ нь арьсанд амьсгалах боломж өгөхгүй байхаас гадна, бактер үржих боломжийг өндөрсгөдөг байна. Хэт бариу өмд ч мөн ижил нөлөөг үзүүлдэг. Иймд та зарим тохиолдолд бариу өмднөөс татгалзаж юбка, даашинз, сул өмдийг сонгож өмсөөрэй. 

Бариу дотуур өмд

6 Ариун цэврийн хэрэгсэл

Сарын тэмдгийн үед та ариун цэврийн хэрэгслээ 2 цаг тутамд сольж байх хэрэгтэй. Нэг хэрэгсэлтэйгээ хэт удаан байснаар үтрээнд бактер үржиж, үрэвсэл үүсгэж мэдэх талтай юм. 

Ариун цэврийн хэрэгсэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()