Колумбийн тарнидагч

2012-09-11, 20:40
20,794

Колумбид хүний биед муу ёр шүглэх нь нэлээд газар аваад байгаа гэнэ. Тиймээс энэхүү асуудлаас болж мэргэжлийн хүнд хандах хэрэг гардаг байна. Колумбийн тосгон болох Ла-Кумбред амьдардаг тарнич Гермес Сифуэнтес (Hermes Cifuentes) хэлэхдээ: Түүний энэхүү хүний биед буй муу зүйлийг гаргах зан үйл нь маш их хэрэгцээтэй байгаа учраас би долоо хоногт 10 орчим хүний биеэс муу зүйлийг гаргадаг” -гэж хэлжээ. Тэрээр одоо 55 настай бөгөөд сүүлийн 25 жил энэхүү үйлийг хийж байгаа гэнэ. Энэ хугацаанд тэрээр 35000 хүний биеэс муу зүйлийг нь зайлуулсан байна. Түүнийг “Brother Hermes”хэмээн хүндэтгэдэг гэнэ.

Колумбийн тарнидагч
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа




Энэхүү зурган дээр Гермес Сифуэнтес дээр ирж муу зүйлийг биеэсээ зайлуулахыг хүссэн оролцогчдыг харж болно. Тэдний хувцас шавар болсон бөгөөд гарандаа загалмай болон өндөг барьсан байна. Африкийн орнуудад энэхүү зан үйл нэлээд алдартай бөгөөд тарничыг хүндэтгэж, түүнээс айдаг гэнэ. Учир нь тэд одоог хүртэл тарнидах, ховсдох, хараах зэрэг зүйл байдаг гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Колумбиийн ард иргэд мөн л ингэж үздэг байна.



Энэ зан үйлийн үеэр оролцож буй хүн цагаан хувцас өмсдөг бөгөөд газар дээр шар, улаанаар зурсан тэмдэгтүүдийн дунд хэвтдэг байна. Харин Гермес Сифуэнтес тэднийг гүн нүхэнд хэвтүүлж бүтэн биеэр нь шавар асгадаг.



Биеэсээ муу зүйлийг зайлуулахаар ирсэн хүмүүсийг Гермес тойрон явж биенд шүгэлсэн чөтгөр шулмасыг гарахыг тушаана. Тэр үед хүмүүс нүдэн дээрээ цагаан боолттой, биеэрээ ногоон, цагаан сүлжмэл утастай хэвтдэг байна. Гермесийн энэхүү зан үйл 100% үр дүнтэй болдог гэсэн баталгаа байхгүй ч түүн дээр ирдэг хүмүүсийн тоог авч үзвэл амжилттай болдог бололтой.



Долоо хоногт тэрээр 10 удаа энэхүү зан үйлийг хийдэг бөгөөд 25 жилийн явцад 35000 хүнийг хүлээн аваад байгаа гэнэ. Муу ёрыг зайлуулах зан үйл хийснийхээ дараа тэрээр мөргөл үйлддэг байна.













Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()