Испанийн үнэт эдлэлтэй завь олдлоо

2013-04-09, 21:49
34,003
Сүүлийн үед эртний түүхэн олдвор маш ихээр олдож байгаа билээ. Тэгвэл саяхан Испанийн эрдэмтэн судлаачид 400 жилийн өмнө Мексикийн тохойд живсэн нэгэн үнэт эдлэлтэй завийг олсон байна. Ингээд энэ завь дээр юу байсан талаар сонирхвол...
Испанийн үнэт эдлэлтэй завь олдлоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Nuestra Senora del Rosario-ийн “Buen Jesus” болон долоон завь сүйрснээр Мадридын банк болон Испанийн хаант засаглалын уналтанд нөлөөлсөн байна.



Шумбагчдын багийнхны үзэж байгаагаар тэд энэ завийг 400 метрийн гүнээс олсон гэнэ. Живсэн завин дотроос 17000 орчим төрлийн эд зүйлс олдсон бөгөөд судалгааны дүнд завь нь алт, мөнгө, сувд гэх мэт үнэт эдлэл авч явсан болох нь тогтоогдлоо.



Завь нь Флорида-Кис-аас 400 км-ийн зайд сүйрсэн байжээ. Судалгааны дүнд 39 алтан гулдмай болон 1200 орчим песо олджээ. Үүнээс гадна ёроолоос нь 6600 сувдыг олж илрүүлсэн бөгөөд эдгээр үнэт эдлэлийг Венесуэлаас Европ руу зөөж байсан бололтой.



Энэхүү сувд нь 17-р зууны үед ховордоод байсан хясаанаас гаргаж авдаг байсан байна. Үүнээс гадна 60000 орчим хүн хясааны араас орж амь насаа алдаж байжээ.



Үнэт эдлэлээс гадна хоёр шувууны яс олдсон байна. Эрдэмтдийн таамгаар эдгээр шувууд нь тоть байсан бололтой. Тухайн үед тоть нь нэлээд алдартай гэрийн тэмжээмэл амьтан байсан хэдий ч завьнаас олдсон анхны тохиолдол болж байгаа юм.



Buen Jesus нь 1622 оны 8 сарын 5-нд болсон хар салхины улмаас аюулд өртсөн 28 Испани завьны нэг юм. 8 завь нь живсэн бөгөөд үүнээс болоод 500 хүн амь насаа алдсан байна. Ингээд энэ завь хүн олтол далайн ёроолд 400 гаруй жил байсан аж. Завин дээр байсан алт нь Испанийн санхүүгийн гол үүсвэр байсан учир Испанийн хаант засаглалд нэлээд сөргөөр нөлөөлсөн бололтой.



Сүйрэл болсон газрын судалгаа 20 жил үргэлжилж байгаа бөгөөд судалгааны дүнд олдсон баримтыг Флорида мужийн “Odyssey Marine Exploration” компанийн төв байранд хадгалаж байгаа аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()