1
Өнгөлөг боулинг
Ундааны хуванцар савнуудад усан будагтай ус хийчихвэл бүр янзтай.
2
Жинхэнэ гэр бүлийн тоглоом
Хуванцар хоолойнуудыг түлхэн унагааж, дээд талд байх устай бөмбөлөгүүдийг унатал нь түлхээрэй. Хөгжилтэй байх болно.
3
Цох хорхой
Бид сургуульд байхдаа "ХО" тоглоомыг дэвтэр дээрээ зурж тоглодог байсан даа? Яг түүний бүтээлч, бас хөгжилтэй хувилбар гэж хэлж болно. "ХО"-ийн оронд бөөрөнхий чулууг шар, улаанаар ялгаж будаад модон хавтан дээр хүснэгтүүд зурна. Хэн нь түрүүлж өөрийн чулуугаа диагональ, эсвэл паралель хэлбэртэй болгож чадна тэр нь ялна.
4
"Модон цамхаг"
"Jenga" хэмээх тоглоом байдаг. Энэ бол тэрхүү тоглоомны арай том, бас өнгөлөг хувилбар нь юм. Яг ижил хэмжээтэй моднуудыг квадрат хэлбэртэй болгож өрөөд эхнээс нь цонх мэт цоолж, нэг нэгийг түлхэж авна. Авсан модоо хамгийн дээр нь давхарлан тавина. Энэ мэтээр хамгийн удаан хэн нь унагаагаагүй авсан нь ялагч болох учиртай.
5
Савангаар хийсэн завь
Гол нуурын хажууд, эсвэл зуслан дээрээ байгаа бол нарийхан хуванцар хоолой дээр жижигхэн дөрвөлжин саван тавьж, түүн дээрээ далбаат завьных шиг жижигхэн туг тогтоогоорой. Хойно хойноос нь уралдуулж, хэнийх нь "завь" илүү хурдан явахыг үзээрэй.
6
Хөгжимт сандал
Бид бүгд энэ тоглоомыг маш сайн мэдэх билээ. Оролцох хүнийхээ тооноос 2-оор бага сандлыг тойрог хэлбэртэй тавьж, ая тавина. Энэ аянд бүжиглэнгээ сандлаа тойрон эргэлдэнэ. Гэнэт аяыг зогсоох бөгөөд ая явж дуусахад сандал дээр амжиж суух ёстой. Харин сууж чадаагүй нь тоглоомоос хасагдах дүрэмтэй.
7
Уралдаан
Бага насны хүүхдүүдэд маш сонирхолтой энэхүү тоглоомонд хэрэгтэй материалууд нь ердөө л хөөсөнцөр хоолой, тоглоомон жижиг машин байхад хангалттай. Хөөсөнцөр хоолойг уруу харуулж тавин түүн дээрээ машинаа уралдуулна. Тоглоомыг илүү сонирхолтой болгох үүднээс гараа болон барианы бичигтэй туг хатгаж өгөөрэй.
8
Попкорнын уралдаан
Нэг ширхэг попкорныг гөлгөр шалан дээр тавьж соруулаар үлээж аль болох хол явуулж, барианд хурдан хүргэх ёстой. Хялбархан хэрнээ хөгжилтэй байгаа биз?
9
Таваг шидэх
Манайд гадуур төлбөртэй тоглуулдаг энэ тоглоомыг гэртээ өөрсдийн гараар бүтээж, тоглон хөгжилдөж болох нь ээ. Шонг хатуу цаасаар хийгээд (ариун цэврийн цаасны голыг давхарлан тогтоож ч болно), нэг удаагийн тавагны голыг бөөрөнхийлөн хайчлаад, өнгөөр будаарай.
10
Савлуур
Хүүхдэдээ савлуур хийж өгөх гэсэн ч суудаг тавцан олдохгүй байгаа бол хэрэглэдэггүй скэйтийг ашиглаарай. Бат бөх байх болно.
11
Усан дартс
Харахад л ойлгомжтой бас хөгжилтэй байгаа биз дээ? Оносон хүнд нь бяцхан бонус бэлэг бэлдэхээ ч мартаж болохгүй шүү.