Европчууд яагаад Азиудаас илүү хөлөрч, эвгүй үнэртдэг вэ?

Европчууд, арабууд, африкчууд, энэтхэгүүд гэх мэт баруун зүгийнхэн зүүн Азийн орнуудад ирэх үедээ өөрсдийгөө эвгүй үнэртэй гэдгийг мэдэж авдаг байна. Барууны орнуудад бараг хүн бүр шахам үнэр дарагч дезодорант хэрэглэдэг байхад азичуудын дунд хичнээн хөлөрсөн ч эвгүй үнэртдэггүй хүмүүс олон байдаг шүү дээ.  Ингээд үүний шалтгааныг мэдэж авцгаая.

Европчууд яагаад Азиудаас илүү хөлөрч, эвгүй үнэртдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Арьсны эмч нар 2 төрлийн булчирхай үүнд хамаатай болохыг хэлдэг юм. Тэдгээр нь хөлсний булчирхай болон үнэрийн (апокрин) булчирхай юм. Энэ хоёр булчирхайн ялгаруулж буй шингэн өөрөө эвгүй үнэргүй боловч зарим хүний биед байдаг тусгай бактериар "боловсруулагдсанаар" бидний мэдэх хулмас үүсдэг байна. Дашрамд дурдахад, Апокрин булчирхайн ялгаруулдаг шингэн нь таны өөрийн гэсэн өвөрмөц үнэрийг бий болгодог аж. 

Европчуудын бие дэх хөлсний булчирхай нь хоногт 10 литр хүртэл шингэн боловсруулж гадагшлуулах чадалтай байдаг. Гэхдээ эрүүл хүн хоногт 100-200 мл хөлс гадагшлуулахыг хэвийн гэж үздэг юм. 

Харин генийн хувьд авч үзвэл ABCC11 кодтой ген бүхий хүмүүсийн хөлс илүү үнэртдэг аж. 

Түүнчлэн зүүн Азиудын бие дэх апокрин булчирхайн тоо бусад бүлгүүдийнхийг бодвол хамаагүй бага байдгийг Британийн эрдэмтэд судалгаагаар тогтоож байжээ.

Хөлсний булчирхай нь хөлд (1 см2-д 700 ширхэг) болон суганд (1 см2-д 150 ширхэг) зэрэгт хамгийн олноороо байрладаг бөгөөд тамирчдад түүнээс олон байх нь бий. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()