Шар айраг уухын давуу талууд

Хүн бүр л согтууруулах ундаа биед муу нөлөөтэй хэмээн ойлгож аль болох цааргалж, хол байхыг хичээдэг юм. Гэхдээ бүх зүйлсийн тунг нь тааруулж хэрэглэх аваас таны биед гайхалтай нөлөөг үзүүлдэг байна. Ингээд та бүхэндээ шар айраг уухын давуу талуудыг танилцуулъя.

Шар айраг уухын давуу талууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Урт удаан амьдарна

Судлаачид шар айраг ууснаар хүний биед ямар өөрчлөлт гарч болох тал дээр судалгаа явуулж үзсэн бөгөөд тогтмол ууж хэвшсэнээр бодисын солилцоог идэвхижvvлж, эсийг залуужуулдаг гэх дүгнэлтийг гарчээ. Мөн үүнийг тогтмол хэрэглэдэг хүмүүс нь бусад хүмүүсийг бодвол удаан өтөлж, хөгширдөг байна.

Урт удаан амьдарна

2 Жингээ хасахад тусална

Хүмүүс бүгд л шар айраг ууснаар таргалж, гүзээ сууна гэж үздэг. Харин үнэн хэрэгтээ энэ нь эсрэгээрээ байна шүү. Алкохол багатай “light” шар айргийг ууж хэрэглэх нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулж, ходоодны шүүсны идэвхжилтэд хувь нэмрээ оруулж байдаг юм. Мэдээж хоол боловсруулах систем сайн ажиллаж байна гэдэг нь таны идсэн уусан бүхэн очих ёстой газраа очиж, таргалах гээчийг мартуулах юм.

Жингээ хасахад тусална

3 Хорт хавдартай тэмцэнэ

Алкохолын найрлагатай шар айраг нь өөртөө, хорт хавдартай идэвхитэй тэмцэх орцуудыг агуулж байдаг билээ. Түүнчлэн антиоксидантын найрлагатай ба цусны бүлэгнэлтийг бууруулахад нэмэр болдог төдийгүй зүрхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг хэмээн Японы үндэсний шинжилгээний төвөөс дүгнэлт гарган, танилцуулсан байдаг.

Хорт хавдартай тэмцэнэ

4 Ой санамж сайжруулна

Ахимаг насны хүн өдөрт 2 аяга шар айраг ууж хэвшсэнээр нас ахих тусам ямарваа нэгэн зүйлсийг мартах нь багасч, ой тогтоолт нь сэргэж байдаг аж.

Ой санамж сайжруулна

5 Эсийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангана

Нидерландын судлаачдын хэлж байгаагаар шар айраг уудаг хүний биед цусны улаан эсийн эргэлтийг сайжруулдаг В6 витамин, тархины хэвийн үйл ажиллагааг хангадаг "невро трансмиттер" хэмээх нийлэг бодис өндөр түвшинд байгааг тогтоожээ.

Эсийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангана

6 Бөөр чулуужихаас сэргийлнэ

Шар айраг тогтмол хэрэглэгч хүмүүс бусад хүмүүсийг бодвол бөөр болон цөс чулуужих магадлал 41 хувиар бага байдаг юм. Энэ нь шар айрагний агуулганд байдаг өндөр тунгийн магнигаас болдог байх талтай.

Бөөр чулуужихаас сэргийлнэ

7 Калори багатай

Шар айраг сүү, жүржийн шүүс, кола зэргээс бага калори агуулж байдаг аж. Шар айраг нь өөртөө кали, магни, фосфор, төмөр, зэс, цайр зэргийг агуулж байдаг бөгөөд та өглөө бүр нэг аяга шар айраг ууж хэвших нь эрүүл зөв амьдралын хэв маяг болдог юм.

Калори багатай

8 Альцхеймер өвчнөөс сэргийлнэ

Шар айраг нь  тархины үйл ажиллагааг дэмжихийн хамт нас ахисан ч оюун ухаан хурц хэвээрээ байхад тусалдаг. Олон эрдэмтэд шар айраг ууснаар Альцхеймерын өвчин болон сэтгэцийн олдмол өвчний эрсдлийг 60 хүртэл хувиар, Паркинсоны өвчний эрсдлийг 30-60 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж хэлдэг билээ.

Альцхеймер өвчнөөс сэргийлнэ

9 Витамин ихээр агуулдаг

Энэхүү төрлийн согтууруулах ундаа нь В1 болон В2 витаминыг өөртөө ихээр агуулж байдаг төдийгүй нэг литр шар айраг уухад л та өдөрт нөхөж авах ёстой В1, В2 витамины 40-60 хувийг олоод авчихлаа гэсэн үг. Мөн энэ нь С витаминаар баялаг бөгөөд нэг литрийг уухад өдөрт авах ёстой С витамины 70 хувийг биедээ бүрдүүлсэн байх болно.

Витамин ихээр агуулдаг

10 Ясны сийрэгжилтээс сэргийлнэ

АНУ-ын нэгэн их сургуульд хийгдсэн судалгаагаар шар айрганд агуулагдах силикон нь ясны нягтрал болоод уян хатан чанарыг хэвийн байлгах тал дээр тусалдаг төдийгүй кальци, эрдэс бодисыг ясны эд эсэд дамжуулж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг байна.

Ясны сийрэгжилтээс сэргийлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()