Хүүхэд хүчирхийлсэн Индонези эр саваадуулах шийтгэлийг тэсвэрлэлгүй ухаан алджээ

Индонези улсад саяхан бага насны хүүхэд хүчирхийлсэн эрэгтэйд 175 удаа модон саваагаар ороолгуулах ял оноожээ. Харин хэрэгтэн ердөө 52 удаа ороолгуулаад ухаан алдсан байна. 

Хүүхэд хүчирхийлсэн Индонези эр саваадуулах шийтгэлийг тэсвэрлэлгүй ухаан алджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Индонезийн Банда Ачех мужийн шүүх Рон хэмээх эрийг бага насны хүүхэд хүчирхийлсний төлөө ийм ял оноосон байна. 

Эхэндээ хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 175 удаа саваадуулах шийтгэл оноосон боловч тэрээр 6-г нь зургаан сарын хорих ялаар сольж нийт 169 удаа саваадуулахаар болжээ. 

Банда Ачех мужийн хуулийн дагуу шийтгэлийг олон нийтийн өмнө гүйцэтгэжээ. Мэдээж хэрэг цар тахалын улмаас хүмүүс нэг нэгнээсээ зайгаа барин зогсож, шийтгэлийг үзсэн байна.

52 дахь ороолголтын дараа гэмт этгээд муужран унажээ. Эмч түүний биеийн байдлыг үзээд нуруу нь маш хүнд гэмтэж их хэмжээний цус алдах аюултай болсон учраас цаашид шийтгэлийг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдсэн байна.

Эмчийн дүгнэлтийн дараа түүнийг хорих камерт нь хүргэсэн бөгөөд үлдсэн шийтгэлээ хүртэж чадахаар болтол нь сувилахаар болжээ. 

Энэхүү үйл явдлын үеэр Роноос гадна мөрийтэй тоглосон хэрэгт буруутгагдсан хэд хэдэн хүнийг тус бүр 8 удаа саваадан шийтгэсэн байна.

Банда Ачех бол Индонезийн хамгийн хуучинсаг үзэлтэй муж юм. Тус мужид гэмт хэрэгтнүүдэд модон саваагаар ороолгох ялыг ихэвчлэн оноодог. Ялангуяа согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглоом, завхайрах, ижил хүйстэнтэйгээ явалдах зэрэг гэмт хэрэгт ийм төрлийн шийтгэл оногдуулдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()