Гэр бүлээрээ тоглох хөгжилтэй тоглоомнууд

2016-05-31, 18:18
36,992

Зун цаг юу юугүй хаяанд ирж, гэр бүлээрээ хөдөө гадаа ядрахаа мэдэхгүй аялж, зугаалдаг үе ирлээ. Энэ үед л гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээж, ханатлаа хөгжилдөх хэрэгтэй шүү дээ. Тийм ч учраас бид та бүхэндээ аав ээжтэйгээ, ах эгч дүүтэйгээ, хөөрхөн үрстэйгээ хамтдаа тоглож болох хөгжилтэй тоглоомнуудыг танилцуулж байна. 

Гэр бүлээрээ тоглох хөгжилтэй тоглоомнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өнгөлөг боулинг

Ундааны хуванцар савнуудад усан будагтай ус хийчихвэл бүр янзтай. 

Өнгөлөг боулинг

2 Жинхэнэ гэр бүлийн тоглоом

Хуванцар хоолойнуудыг түлхэн унагааж, дээд талд байх устай бөмбөлөгүүдийг унатал нь түлхээрэй. Хөгжилтэй байх болно. 

Жинхэнэ гэр бүлийн тоглоом

3 Цох хорхой

Бид сургуульд байхдаа "ХО" тоглоомыг дэвтэр дээрээ зурж тоглодог байсан даа? Яг түүний бүтээлч, бас хөгжилтэй хувилбар гэж хэлж болно. "ХО"-ийн оронд бөөрөнхий чулууг шар, улаанаар ялгаж будаад модон хавтан дээр хүснэгтүүд зурна. Хэн нь түрүүлж өөрийн чулуугаа диагональ, эсвэл паралель хэлбэртэй болгож чадна тэр нь ялна. 

Цох хорхой

4 "Модон цамхаг"

"Jenga" хэмээх тоглоом байдаг. Энэ бол тэрхүү тоглоомны арай том, бас өнгөлөг хувилбар нь юм. Яг ижил хэмжээтэй моднуудыг квадрат хэлбэртэй болгож өрөөд эхнээс нь цонх мэт цоолж, нэг нэгийг түлхэж авна. Авсан модоо хамгийн дээр нь давхарлан тавина. Энэ мэтээр хамгийн удаан хэн нь унагаагаагүй авсан нь ялагч болох учиртай. 

"Модон цамхаг"

5 Савангаар хийсэн завь

Гол нуурын хажууд, эсвэл зуслан дээрээ байгаа бол нарийхан хуванцар хоолой дээр жижигхэн дөрвөлжин саван тавьж, түүн дээрээ далбаат завьных шиг жижигхэн туг тогтоогоорой. Хойно хойноос нь уралдуулж, хэнийх нь "завь" илүү хурдан явахыг үзээрэй. 

Савангаар хийсэн завь

6 Хөгжимт сандал

Бид бүгд энэ тоглоомыг маш сайн мэдэх билээ. Оролцох хүнийхээ тооноос 2-оор бага сандлыг тойрог хэлбэртэй тавьж, ая тавина. Энэ аянд бүжиглэнгээ сандлаа тойрон эргэлдэнэ. Гэнэт аяыг зогсоох бөгөөд ая явж дуусахад сандал дээр амжиж суух ёстой. Харин сууж чадаагүй нь тоглоомоос хасагдах дүрэмтэй.  

Хөгжимт сандал

7 Уралдаан

Бага насны хүүхдүүдэд маш сонирхолтой энэхүү тоглоомонд хэрэгтэй материалууд нь ердөө л хөөсөнцөр хоолой, тоглоомон жижиг машин байхад хангалттай. Хөөсөнцөр хоолойг уруу харуулж тавин түүн дээрээ машинаа уралдуулна. Тоглоомыг илүү сонирхолтой болгох үүднээс гараа болон барианы бичигтэй туг хатгаж өгөөрэй. 

Уралдаан

8 Попкорнын уралдаан

Нэг ширхэг попкорныг гөлгөр шалан дээр тавьж соруулаар үлээж аль болох хол явуулж, барианд хурдан хүргэх ёстой. Хялбархан хэрнээ хөгжилтэй байгаа биз?

Попкорнын уралдаан

9 Таваг шидэх

Манайд гадуур төлбөртэй тоглуулдаг энэ тоглоомыг гэртээ өөрсдийн гараар бүтээж, тоглон хөгжилдөж болох нь ээ. Шонг хатуу цаасаар хийгээд (ариун цэврийн цаасны голыг давхарлан тогтоож ч болно), нэг удаагийн тавагны голыг бөөрөнхийлөн хайчлаад, өнгөөр будаарай. 

Таваг шидэх

10 Савлуур

Хүүхдэдээ савлуур хийж өгөх гэсэн ч суудаг тавцан олдохгүй байгаа бол хэрэглэдэггүй скэйтийг ашиглаарай. Бат бөх байх болно. 

Савлуур

11 Усан дартс

Харахад л ойлгомжтой бас хөгжилтэй байгаа биз дээ? Оносон хүнд нь бяцхан бонус бэлэг бэлдэхээ ч мартаж болохгүй шүү. 

Усан дартс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()