Билли Айлиш "Vogue" сэтгүүлийн нүүрийг шинэ өнгө төрхөөрөө чимэв

Грэммийн шагналт поп од Билли Айлиш (Billie Eilish) шүтэн бишрэгчдээ хөндлөнгийн хүмүүсээс хараат бус, өөрийнхөөрөө байхыг үлгэрлэн уриалдаг. Хэсэгхэн хугацааны өмнө өөрийн нэрийн хуудас болсон ногоон үсээ шаргал болгож шуугиан дэгдээгээд амжсан залуу од энэ удаад Vogue сэтгүүлийн нүүрийг дасал болсон дүр төрхөөсөө тэс өөр хэв маягаар чимж, олныг гайхшрууллаа. Тэрээр энэ зураг авалтаар дамжуулан шүтэн бишрэгчдэдээ хэзээ ч харуулж байгаагүй шивээсээ ил болгосон байна.

Билли Айлиш "Vogue" сэтгүүлийн нүүрийг шинэ өнгө төрхөөрөө чимэв

Vogue сэтгүүлийн 6-р сарын дугаарт зориулан найруулагч Дена Жаннинигаар удирдуулсан зураг авалт поп одын хэлхгэр хувцастай, чөлөөтэй стилийг бүрэн өөрчилж чаджээ.

Ингэхдээ тэд загвар өмсөгч Бетти Бросмер, гэрэл зурагчин П.Хорст, Элмер Баттерс нараас санаа авсан бөгөөд  “хуучны, классик, пин-ап” дүр төрх бүрдүүлэх санааг Билли өөрөө гаргасан гэнэ.

Эдгээр зургуудыг ихээхэн шүүмжлэл дагуулж болзошгүй гэж таамаглаж буй олон хүн байгаа юм. Билли Айлиш сэтгүүлд өгсөн ярилцлагаараа дамжуулан охидод "Хэрвээ чи бие галбиртаа сэтгэл хангалууж байж, өөрийгөө байгаагаар нь хайрлаж чаддаг юм бол яагаад корсет зүүдэг юм бэ? Яагаад өөрийнхөө байгааг бодитоор нь харуулж чаддаггүй юм бэ?" гэсэн асуулт үлдээсэн байлаа.

Үүний зэрэгцээ 19 настай дуучны шинэ төрхөөр дамжуулан түүний урьд өмнө нь хэзээ ч хүмүүст харуулж байгаагүй шивээс олны нүдийг хужирлав.

Билли "Happier Than Ever" цомгоо гаргахаар зэхэж байгаа бөгөөд Darkroom болон Interscope Records-оор дамжуулан 7-р сарын 30-аас худалдаанд гарахаар болжээ. 

2020 онд тэрээр Vogue сэтгүүлийн Америк хувилбарын нүүрэн дээр мөн л өвөрмөц дүр төрхтэй гарч байсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт Билли Айлиш шинэхэн синглээ нийтэд цацсан билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()