Нүдний эмчийн зөвлөж буй таны заавал мэдэх ёстой 15 зүйл

Техникийн үсрэнгүй хөгжлийн энэ үед хараа сайтай хүмүүс тун ч цөөн болсон. Ухаалаг утас, компьютер, зурагт гээд цацраг туяа ялгаруулдаг төхөөрөмжийг бид өдөр тутамдаа ашиглаж, 4 хананы хооронд ажиллаж, амьдран хол байгаа зүйлсийн дүрсийг төдийлөн хардаггүй. Холын зайд харах нь нүдний харааг сайжруулах гайхалтай дасгал болдог бөгөөд нарийн мэс засалчид хараагаа сайжруулан, анхаарлаа төвлөрүүлэх гэж холд байгаа улсын оройг нүдээрээ гүйлгэн хардаг гэнэ шүү. 

Нүдний эмчийн зөвлөж буй таны заавал мэдэх ёстой 15 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ингээд танд нүдтэй холбоотой мэдээллүүдийн аль нь үнэн, аль нь худал болохыг хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

 

1 Шөнийн цагаар утсаараа их оролдох нь хараанд нөлөөлдөг үү?

Ухаалаг утасны жижиг дэлгэцээс өөрийн хэрэгтэй зүйлээ олж харах гэж хүний нүд их хүчилдэг гэнэ. Энэ нь бидэнд мэдрэгдэхгүй ч гэсэн нүдийг маш ихээр өвтгөдөг байна. Мөн хүн ихэвчлэн унтхынхаа өмнө гэрэлтүүлэг муутай орчинд утсаа хэрэглэдэг тул нүд улайх, нулимс гоожих, нуухтах, угаараа өвдөх томоохон шалтгаан болдог. 

Шөнийн цагаар утсаараа их оролдох нь хараанд нөлөөлдөг үү?

2 Лууван, нэрс жимсүүд нь нүдний хараа сайн

Энэ үг 100% үнэн биш ч үнэний ортой. Лууван А аминдэмээр баялаг хүнсний ногоо. Гэхдээ биед хэрэгтэй нормыг авахын тулд та өдөрт 5-6 кг лууван идэх хэрэгтэй болох юм. Үүнээс гадна нүдний торлог бүрхэвчинд "лутинин", "зэйаксантин" зэрэг бусад аминдэмүүд ч хэрэгтэй байдаг. Эдгээр нь Мэриголд болон бууцайнд ихээр агуулагддаг ажээ. 

Лууван, нэрс жимсүүд нь нүдний хараа сайн

3 Будагтайгаа унтвал нүдний хараа муудахгүй

Будагтайгаа унтах нь нүдний хараа муудахтай ямар нэг холбоогүй боловч үрчлээ үүсэх, батга гарах зэрэг сөрөг нөлөөтэй. 

Будагтайгаа унтвал нүдний хараа муудахгүй

4 Витамин болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нүдний хараанд сайнаар нөлөөлдөг үү?

Нэмэлт витамин хэрэглэх нь бүх биеийн эрүүл мэндийг сайжруулах явцдаа нүдний хараанд ч бас сайнаар нөлөөлдөг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Эмч нарын зөвлөснөөр 3 сар нэмэлт витамин уусан бол 3 сар завсарлаад ахин үргэлжлүүлэх нь хамгийн зөв ажээ. 

Витамин болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нүдний хараанд сайнаар нөлөөлдөг үү?

5 Ногоон өнгө нүдний хараанд сайн

Хүний нүд ногоон өнгийг харахдаа хүчлэх нь бага байдаг учир хааяа байгальд гарч сэтгэл санаагаа тайвшруулах нь эрүүл мэндэд сайн төдийгүй нүдийг амраадаг ажээ. 

Ногоон өнгө нүдний хараанд сайн

6 LCD дэлгэц нүдэнд хортой

Энэ бол маш буруу мэдээлэл юм. Бүх орчин үеийн хоргүй, эко гэсэн тайлбартай телевизүүд ч бага зэрэг цацрагт туяа ялгаруулдаг бөгөөд удаан үзэх нь хараанд сөргөөр нөлөөлдөг. 

LCD дэлгэц нүдэнд хортой

7 Хүүхдээ ухаалаг утсаар тоглуулах нь буруу

Энэ бол маш буруу зуршил юм. Хэдий таны хүүхэд орчин үеийн технологитой танилцаж, үеийнхэнтэйгээ адилхан л зүйл хийж байгаа ч, энэ нь хүүхдийн нүдний харааг бага наснаас муутгах сөрөг нөлөөтэй. Үүнээс гадна бага насны хүүхэд телевиз үзэх, утсаар тоглох нь тархины хөгжилд маш муу учир, үүний оронд зураг зурах, бүтээн байгуулах тоглоомоор сэтгэхүйг нь хөгжүүлэх хэрэгтэй.

5-12 насны хүүхдийг 7 хоногт 2 удаа 30-40 минут зурагт үзэх эсвэл компьютер тоглохыг хэвийн гэж эмч нар зөвлөдөг ажээ. 

Хүүхдээ ухаалаг утсаар тоглуулах нь буруу

8 Сургууль дээрх компьютер хэрэгслүүд хүүхдэд хортой

Сүүлийн үед бага ангийн хүүхдүүд компьютер, таблет зэрэг төхөөрөмжин дээр хичээллэх нь ихэссэн. Үнэндээ энэ нь хүүхдийн нүдэнд маш муу бөгөөд бага наснаас нь буруу зуршил суулгах сөрөг талтай. Хүүхдийг 12 наснаас нь хойш компьютер болон таблет, ухаалаг утас хэрэглүүлэхийг эмч нар зөвлөдөг.

Сургууль дээрх компьютер хэрэгслүүд хүүхдэд хортой

9 Сургуульд хүүхдийн хараа мууддаг

Хүүхдүүд сургууль дээрээ ямар нэг цахилгаан хэрэгсэл биш, самбар харж хичээллэдэг учир хараа нь сайжирдаг гэж бодох хэрэггүй. Анги танхимын гэрэлтүүлэг, самбараас хэр хол сууж байгаагаас шалтгаалан хүүхдийн хараа муудсаар байдаг. Хэрэв таны хүүхдийн сурлага муудаж байвал, нүдний эмчид хандан харааг нь шалгуулж, тохирсон шилийг нь зүүлгэх хэрэгтэй. 

Сургуульд хүүхдийн хараа мууддаг

10 Компьютерийн ард, хамгаалалтын шилтэй ч удаан сууж болохгүй

Үнэндээ хамгаалалтын шил компьютереес ялгарах зарим туяаг л ойлгож бууруулдаг бөгөөд нүдийг бүрэн хамгаалж чаддаггүй. Тиймээс хэрэв өдөр бүр компьютерийн ард сууж ажилладаг бол 6 сар тутамд нүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй. Ийм ажил эрхэлдэг хүмүүс өтөл насандаа хараагаа алдах, нүд сааралтах зэрэг хүнд өвчнөөр өвддөг тул аль болох нүдээ 2 цаг тутамд амрааж дасгал хийх хэрэгтэй. Гэртээ хариад зурагт үзэх, утсаа оролдох зэрэг нь таныг маш их ядрааж дархлааг бууруулдаг тул одооноос нүдээ хайрлаж буруу зуршлаасаа салаарай. 

Компьютерийн ард, хамгаалалтын шилтэй ч удаан сууж болохгүй

11 Ном унших үед хараа муудахгүй

Өдрийн гэрэлд, зөв байрлалтай сууж ном унших нь хараанд ямар ч нөлөөгүй. Харин орой хөнжил дотроо гар чийдэн асааж, лааны гэрэлд унших дуртай хүмүүст гэж хэлэхэд гэрэл муутай орчинд хүний нүд хэт хүчилж ядарснаас болоод хараа мууддаг юм  шүү. 

Ном унших үед хараа муудахгүй

12 Харааны шил зүүмэгц нүднээс нулимс гарахаа болино

Нүдний шил зүүж эхэлсэн үеэс нүдэнд шууд өөрчлөлт ордоггүй. Дор хаяж 14 хоног тогтмол зүүсний дараа нүднээс нулимс гарах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд багасна. 

Харааны шил зүүмэгц нүднээс нулимс гарахаа болино

13 Нарны шил хараанд муу юу?

Сайн чанарын үнэтэй нарны шил нь үзэмжтэйгээс гадна нарны хэт ягаан туяаг нэвтрүүлэлгүй өөр дээрээ ойлгодог. Харин хямдхан хуванцар шил нь энэ гэрлийг нүдрүү нэвтрүүлдэг учир хараанд муугаар нөлөөлөх тал бий. 

Нарны шил хараанд муу юу?

14 Уламжлалт эмчилгээгээр харааг сайжруулж болдог

Цэгийн бариа, зүү тавих зэрэг уламжлалт эмчилгээ нь ядаргааг тайлж, цус шингэлэн биеийн ерөнхий байдлыг сэргээж, нүдэнд сайнаар нөлөөлдөг ч, харааг сайжруулж чадахгүй. Нүдний орчмын зарим цэгтээ зүү тавиулаад хараагаа бүрэн алдсан гашуун түүхүүд ч байдаг учир үүнийг туршиж үзээд хэрэггүй. 

Уламжлалт эмчилгээгээр харааг сайжруулж болдог

15 Нүдний эмч зөвхөн хараа шалгадаггүй

Энэ бол маш буруу мэдээлэл бөгөөд ихэнх өвчний шинж тэмдгүүд хэл, нүд, арьсан дээр илэрдэг тул нүдний эмч таны нүдийг шинжээд ямар өвчтэйг тань хэлж өгч чаддаг. Жишээлбэл, тархины хавдар болон чихрийн шижин өвчний шинж тэмдэг хамгийн эхэнд нүдэнд илэрдэг гэнэ. 

Нүдний эмч зөвхөн хараа шалгадаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()