Түүхэн хамгийн сонирхолтой 17 баримт

Хүн төрөлхтний амьдрал гэдэг тайлагдашгүй нууц, сонирхолтой баримтуудаар дүүрэн билээ.  Эрт дээр үед хуримын бэлгэнд хиймэл шүд бэлэглэж, төмсний шуудайгаар даашинз оёж байсан гэдгийг орчин үед сонсоход итгэхэд бэрх санагдаж байгаа биз. Энэ мэтчилэн сонирхолтой түүхэн 17 баримтыг танд хүргэе. Та үүний талаар өмнө нь сонсож байгаагүй гэдэгт бид итгэлтэй байна.

Түүхэн хамгийн сонирхолтой 17 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуримын бэлгэнд хиймэл шүд бэлэглэдэг байсан

19-р зууны үед буюу Викторийн английн үед хуримын бэлгэнд шүд бэлэглэх нь хамгийн том бэлгийн тоонд ордог байжээ. Учир нь тэд хэзээ нэгэн цагт шүд унах нь тодорхой гэдгийг мэдэж байсан юм.

Хуримын бэлгэнд хиймэл шүд бэлэглэдэг байсан

2 ХХ зууны эхэн үед Бостон нишингийн цунамид өртжээ

1919 оны 1-р сард Бостон нишингийн цунамид өртсөн байна. Халуун давлагаа Америкийн энэхүү хотыг бүхэлд нь бүрхсэн гэхэд болно. Уг давалгаанд 21 хүн живж амь насаа алдсан бол 159 хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн аж. Ослын гол шалтгаан нь нишингийн сав ачааллаа дийлэхгүй дэлбэрсэнтэй холбоотой.

ХХ зууны эхэн үед Бостон нишингийн цунамид өртжээ

3 Төмсний шуудайг өмнө нь даашинз хийхэд ашигладаг байсан

Их хямралын эрин үе олон гайхалтай сюрпризүүдийг авчирсан бөгөөд тэдгээрийн нэг нь төмсний шуудайгаар даашинз урлах байсан гэнэ. Анх төмсийг торхонд тээвэрлэдэг байсан бөгөөд дараа нь хэмнэлт хийх зорилготойгоор шуудай ашиглаж эхэлсэн байна.

Хэсэг хугацааны дараа ядуус энэхүү шуудайг хувцас хийхэд ашиглах болжээ. Харин шуудай үйлдвэрлэгчид бид эдгээр хүмүүст хэрхэн тусалж болох вэ гэж бодсоны эцэст уг шийдвэрт хүрч, шуудайг будганд оруулж төрөл бүрийн өнгөтэйгөөр үйлдвэрлэх болсон. Үүний ачаар ядуус шуудай нөмөрсөн мэт харагдахаа больжээ.

Төмсний шуудайг өмнө нь даашинз хийхэд ашигладаг байсан

4 Альберт Эйнштейн нь Израилийн ерөнхийлөгч болох боломжтой байсан ч уг саналаас татгалзсан

Еврей гаралтай Альберт Эйнштейний хувьд ерөнхийлөгч болох бүхий л чадварыг эзэмшсэн гэхэд болно. 1962 онд Израилийн анхны ерөнхийлөгч Хаим Вейцман нас барсан бөгөөд ард иргэд нь түүнийг орлох хүнийг хайж эхэлсэн юм. Тухайн үед 73 настай Эйнштейн энэхүү албан тушаалд тохирох хамгийн боломжит хүн байжээ. Ингээд Израилийн засгийн газар түүнд татгалзахын аргагүй санал илгээсэн боловч Эйнштейн татгалзсан хариуг өгсөн байна.

Тэрээр энэ албан тушаалыг хашихад би нэлээд хөгширсөн бөгөөд өмнө нь энэ төрлийн ажлын туршлага байхгүй учир саналыг хүлээж авч чадахгүй гэжээ.  

Альберт Эйнштейн нь Израилийн ерөнхийлөгч болох боломжтой байсан ч уг саналаас татгалзсан

5 Авраам Линкольн мэргэжлийн бармен байжээ

Авраам Линкольн нь тал бүрийн авьяастай нэгэн байсан гэхэд болно. Тэрээр бөхийн барилдааны аварга төдийгүй, мэргэжлийн бармен гэнэ. 1833 онд АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам нь найз Уильям Ф.Берригийн хамтаар Иллинойс мужийн Нью-Салемд  "Berry and Lincoln" хэмээх уушийн газрыг нээсэн байна. Гэвч архичин Берри уушийн газрын ихэнх согтууруулах ундааг ууж дуусгаснаар энэхүү газар хаалгаа барьжээ.

Авраам Линкольн мэргэжлийн бармен байжээ

6 Автомашиныг анх АНУ-д үйлдвэрлээгүй

Хамгийн анхны автомашиныг 19-р зууны үед германы инженер Карл Бенц болон францын инженер Эмиль Левассор нар бүтээсэн байна. Бенц 1886 онд хамгийн анхны автомашиныг патентжуулжээ.

Автомашиныг анх АНУ-д үйлдвэрлээгүй

7 Наполеон руу бүлэг туулай дайрчээ

Наполеон Бонапарт өөрийн албатуудад туулай агнах арга хэмжээг зохион байгуулж өгөхийг тушаасан байна. Ингээд тэд 3000 орчим туулайг цуглуулж, торноос гаргах үед ан хийх үйл ажиллагаа эхлэн гэж төлөвлөж байсан ч торноос гарсан туулайнууд Бонапарт руу дайрч төлөвлөгөөг нураажээ.

Наполеон руу бүлэг туулай дайрчээ

8 Эмэгтэйчүүдийг олон нийтийн газар тамхи татахыг хориглодог байсан

1908 онд Нью-Йоркийн  иргэн Кэти Малкахи олон нийтийн газар тамхи татсаныхаа төлөө баривчлагдсан байна. Гэвч шүүх хурлын үеэр тэрээр хүссэн газраа тамхи татах эрхтэй гэдгээ илэрхийлж, зөрчил гаргасан хэргээр 5,00 доллароор торгуулсан аж.  Хоёр долоо хоногийн дараа Нью-Йоркийн  хотын захирагч энэхүү хоригийг цуцалсан гэнэ.

Эмэгтэйчүүдийг олон нийтийн газар тамхи татахыг хориглодог байсан

9 Эрт дээр үед сэрээгээр идэх нь доромжлолд тооцогддог байжээ

Орчин үеийн өдөр тутмын хэрэглээ болсон сэрээ өмнө нь доромжлолын хэрэгслийн тоонд багтдаг байжээ.  Сэрээ хамгийн анх 11-р зуунд Италид үүссэн бөгөөд сэрээ хэрэглэх нь бурхныг доромжилж буй хэрэг хэмээн үзэж байсан гэнэ. Учир нь сэрээг хүний гараар хиймлээр бүтээсэнд оршино.

Эрт дээр үед сэрээгээр идэх нь доромжлолд тооцогддог байжээ

10 “Титаник” хөлөг онгоцны эзэмшигчид онгоцыг жившгүй гэж хэзээ ч хэлж байгаагүй

Түүх судлаач Ричард Хауэллс хэлэхдээ: Хүн төрөлхтөн “Титаник”-ийг анхны рейсэндээ гарах хүртэл нь живдэггүй, төгс хөлөг онгоц хэмээн итгэдэг байсан” гэжээ. Гэтэл 1997 оны Жеймс Кэмероны бүтээл үүнийг худал болохыг баталсан юм.

“Титаник” хөлөг онгоцны эзэмшигчид онгоцыг жившгүй гэж хэзээ ч хэлж байгаагүй

11 1 долларын дэвсгэртийн хамгийн анхны хөрөг Жорж Вашингтон байгаагүй

АНУ-ын анхны ерөнхийлөгч 1 долларын дэвсгэртийн анхны хөрөг байгаагүй. Уг валют дээр гарсан хамгийн анхны хүн бол Сэлмон П. Чейз байсан бөгөөд түүний зурагтай анхны нэг доллар 1862 онд хэвлэгдэж байжээ.  Тухайн үед Чейз сангийн яамны сайд, анхны валютын дизайнер байсан юм.

1 долларын дэвсгэртийн хамгийн анхны хөрөг Жорж Вашингтон байгаагүй

12 Томас Эдисон цахилгаан чийдэнг зохион бүтээгээгүй

Эдисон нийт 1903 патенттай хэдий ч ихэнх нь түүний бүтээл байгаагүй гэхэд болно. Тэрээр бусад зохион бүтээгчдээс бүтээлийг нь хулгайлж байсан аж. Олон олон эрдэмтэд нэг нэгнээсээ хамаарахгүйгээр цахилгаан чийдэнг бүтээхийн тулд ажиллаж байсан бөгөөд хамгийн анхны чийдэнг британийн одон орон судлаач, химич Уоррен де ла Рю бүтээсэн байна. Тэрээр 1840 онд чийдэнг цахилгааны утастай холбож гэрэл асах нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Мөн 1874 онд Александр Лодыгин энэ төрлийн чийдэнг зохион бүтээжээ. Харин Эдисон үүнээс хойш 5 жилийн дараа цахилгаан чийдэнг өөрийн нэр дээр патентжуулсан байна.

Томас Эдисон цахилгаан чийдэнг зохион бүтээгээгүй

13 Уолт Дисней Микки Маусыг зураагүй

Хэдийгээр Уолт Дисней Микки Маусыг санаачилсан ч зургийг нь Уб Иверкс зуржээ. Уб илүү нарийвчилсан зүйлсийг гаргасан аж.

Уолт Дисней Микки Маусыг зураагүй

14 Түүхэнд тохиолдсон томоохон ослуудын ихэнх нь дутуу нойртой холбоотой

Дутуу нойртой байснаас болж Чернобыль, Три-Майл-Айленд, Челленжер,  Exxon Valdez газрын тос асгаралт гэх мэт томоохон ослууд гарсан байна. Тийм учраас нойрмог байх үедээ үргэлж болгоомжтой байх шаардлагатай.

Түүхэнд тохиолдсон томоохон ослуудын ихэнх нь дутуу нойртой холбоотой

15 Өмнө нь цацагт хяруулыг бурхан мэт шүтдэг байсан

МЭӨ300 оны үед майячууд цацагт хяруулыг бурхны илгээсэн бэлэг хэмээн үздэг байсан учир төрөл бүрийн шашны арга хэмжээнд оролцуулж, бурхан мэт шүтдэг байжээ. Майячууд цацагт хяруулыг эрх мэдэл, нэр хүндийн бэлгэдэл гэж үздэг байсан гэнэ.

Өмнө нь цацагт хяруулыг бурхан мэт шүтдэг байсан

16 Египетийн хатан хаан Клеопатра үнэндээ египет эмэгтэй биш байсан

Египетийн хамгийн сүүлийн хатан хаан Клеопатра үнэндээ Египетд төрөөгүй байжээ. Түүх судлаачдын үзэж байгаагаар Клеопатра VII нь грек эмэгтэй төдийгүй, Македоны генерал Александр Македоны Птолемей нь удам гэсэн байна.

Египетийн хатан хаан Клеопатра үнэндээ египет эмэгтэй биш байсан

17 1929 онд болсон Уолл-стритийн сүйрэл амиа хорлолтыг дэгдээгээгүй

1929 оны 10-р сарын 24-нд АНУ-ын түүхэн дэх хамгийн том хөрөнгийн зах зээлийн сүйрэл болсон юм. Ард иргэд энэхүү сүйрэл нь олон хүнийг амиа хорлоход хүргэсэн гэж  үзсэн ч үнэн хэрэгтээ амиа хорлогсдын тоо ердөө 2 байсан гэнэ.

1929 онд болсон Уолл-стритийн сүйрэл амиа хорлолтыг дэгдээгээгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()