Дэлхийн хамгийн цэвэрхэн 10 улс

Йелийн Их сургууль, Колумбын Их сургууль хамтран дэлхийн улс орнуудыг амьдрах орчин нөхцөлөөр нь жагсаадаг байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа агаарын бохирдол, усны эрүүл аюулгүй байдал зэрэг дээр үндэслэн EPI буюу орчны чанарын үзүүлэлт гаргадаг. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн цэвэрхэн орнуудын энэ оны жагсаалтад тэргүүлсэн 10 улсыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн цэвэрхэн 10 улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Франц

Европын  хамгийн аж үйлдвэржсэн улс. Олон жилийн туршид цөмийн эрчим хүч ашиглаж байгаа нь нүүрстөрөгчийн ялгаруулалт ихтэй байдаг учраас энэхүү жагсаалтын 10-р байранд оржээ. Парис болон бусад том хотуудаараа агаарын бохирдол бага зэрэг байдаг хэдий ч 2020 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа багасган агаарын бохирдлоо бууруулахаар ажиллаж байгаа юм.

Иргэдийн эрүүл мэндэд тохиромжтой гэх ангиллын 37, усны эрүүл ахуйн ангилалд 21, усны нөөцийн ангилалд 21, загас агнуурын ангилалд 31, биологийн төрөл зүйлийн тархалт ангилалд 10-р байр эзэлж, нийт 88.20 EPI оноотойгоор Шинэ Зеландын өмнө орсон байна.

Мөн Шинэ Зеланд, Их Британи, Австрали, Сингапур, Хорват, Швейцар, Норвеги, Австри, Ирланд, Люксембург гэх улсууд дэлхийн хамгийн цэвэрхэн улсуудын жагсаалтын эхний 20-д багтжээ.

Франц

9 Мальт

Мальт нь дэлхийн хамаг жижиг хирнээ хүн ам нягт суурьшсан улсын нэг юм. 450000 хүн амтай бөгөөд үзэсгэлэнт далайн эргүүдтэй учир жуулчид ихээр очдог.

Агаарын бохирдол багатайгаас гадна засгийн газраас орчны бохирдолтой холбогдох асуудлуудад ихээхэн анхаарал хандуулдаг учир ийнхүү дэлхийн цэвэр агаартай орнуудын тоонд багтжээ.

Агаарын чанарын үзүүлэлтээрээ 11, усны эрүүл ахуй ангилалд 1, усны нөөцийн ангилалд 29, загас, ан агнуурын ангилалд 6, цаг уур, дулааны ангилалд 29-р байранд орж нийт 88.48 EPI оноо авснаар 9-р байранд жагсжээ.

Мальт

8 Эстони

Эстони улс нь 1.3 сая хүн амтай буюу Европын хамгийн цөөн хүн амтай улсуудын нэг юм. Эрүүл мэнд, боловсролын систем нь маш сайн хөгжсөн улс. Эрчим хүчний гол эх үүсвэр нь шатдаг занар бөгөөд энэ нь байгалийн бохирдлыг үүсгэдэг гол хүчин зүйл мөн боловч Эстони нь дэлхийн хамгийн цэвэрхэн улсуудын нэг болж чадсан юм.

Шатдаг занарын нөөц ихтэй учир сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт нэг их анхаарал хандуулдаггүй. Хүн ам цөөтэйн дээр гудамж талбайдаа хог хаягдал бага хаядаг болохоор маш цэвэрхэн орчинтой.

Эстони улс иргэдийн эрүүл мэндэд таатай гэх ангиллын 10, агаарын чанарын үзүүлэлтийн ангилалд 24, усны эрүүл ахуйн ангилалд 34, усны нөөцийн ангилалд 25, хөдөө аж ахуйн ангилалд 1, биологийн төрөл зүйлийн тархалт ангилалд 1-р байр эзэлсэн бөгөөд харин цаг уур, дулааны ангилалд 58-р байр эзэлсэн нь шатдаг занарын ашиглалтаас болсон байна. Нийт 88.63 EPI оноотойгоор жагсаалтын 8-р байранд оржээ.

Эстони

7 Португал

Португал нь Испанитай хил залгаа оршдог бөгөөд цэвэр агаар, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтаараа Испаниас илүү. Дэлхийн томоохон нарны эрчим хүчний станцуудын нэг болон далайн долгионы эрчим хүчний станц Португалд байдаг. Тиймээс тог цахилгааны асуудал гардаггүй бөгөөд түүнчлэн салхины хүчийг ашиглан цахилгааны хэрэглээний тодорхой хувийг хангадаг.

Тус улс иргэдийн эрүүл мэндэд тохиромжтой гэх ангиллын 13, агаарын чанарын үзүүлэлтийн ангилалд 21, усны эрүүл ахуйн ангилалд 11, хөдөө аж ахуйн ангилалд 1, биологийн төрөл зүйлийн тархалт ангилалд 22, цаг уур, дулааны ангилалд 16-р байр эзэлсэн бөгөөд нийт 88.63 EPI оноотой байна.

Португал

6 Испани

Испани улс нь мөн л хамгийн үзэсгэлэнт байгальтай улсын тоонд ордог бөгөөд тус улсыг зорин очсон жуулчид Мадрид болон бусад том хотуудаас илүүтэйгээр жижиг тосгонуудыг зорьдог аж.

Урьд нь агаарын бохирдлын асуудалтай байсан ч засгийн газрын баримталсан зөв бодлогоор одоо уг асуудалд санаа зовох хэрэггүй болсон. Харин цаг уурын өөрчлөлт, цэвэр усны эх үүсвэр зэрэг дэлхий нийтийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

Тус улс иргэдийн эрүүл мэндэд тохиромжтой гэх ангилалын 24, агаарын чанарын үзүүлэлтийн ангилалд 33, усны эрүүл ахуйн ангилалд 9, усны эх үүсвэрийн ангилалд 8, биологийн төрөл зүйлийн тархалт гэсэн ангилалд 20-р байр эзэлсэн бөгөөд нийт 88.91 EPI оноотой авчээ.

Испани

5 Словени

Словени улс нь Итали, Австри, Унгар, Хорват улсуудын дунд оршдог, гайхамшигт уулсын эх нутаг юм. Цэвэр, аюулгүй байдлаараа мөн л дэлхийд дээгүүр байр эзэлдэг. 2010 онд тус улсын байгаль орчны байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу хог хаягдлуудыг цэвэрлэх хөдөлгөөн явагдаж, 200000 гаруй сайн дурынхан оролцож 12000 тонн хог хаягдлыг цэвэрлэж байжээ. 2012 онд энэхүү цэвэрлэгээ дахин явагдаж ихээхэн үр дүнтэй ажилласан байна. Словени улс газарзүйн бүтцийн хувьд уулархаг учраас биологийн төрөл зүйл, загас агнуурын ангилалд 15-р байранд орсон байна. Словени улсын EPI оноо нь 88.98 байна.

Словени

4 Дани

Финланд, Норвеги, Швед зэрэг Скандинавын орнуудын адилаар Дани ч мөн дэлхийн хамгийн цэвэрхэн улсуудын нэгт багтжээ. 89.21 EPI оноо авч Скандинавын орнуудаас хамгийн бага оноотойгоор энэхүү жагсаалтын 5-р байранд Дани улс орсон байна.

Байгалийн баялгаас илүү нөхөн сэргээгдэх баялгийг ашигладаг энэ улс иргэдийн эрүүл мэндэд тохиромжтой гэх ангилалд 14, усны эрүүл ахуйн ангилалд 12, усны эх үүсвэрийн ангилалд 13, биологийн төрөл зүйлийн тархалтын ангилалд 17, цаг уур, дулааны ангилалд 24-р байруудыг тус тус эзэлжээ.

Дани

3 Швед

Швед нь хамгийн үзэсгэлэнт байгальтай, хоггүй гудамж, цэвэр агаар, цэвэр орчинтой улс юм. Хогийг дахин боловсруулах тал дээр маш өндөр хөгжсөн бөгөөд гадны зарим орнууд Швед рүү хогоо импортлон дахин боловсруулалт хийлгэдэг. Мөн нөхөн сэргээгдэх байгалийн нөөц ихтэй.

Швед улс иргэдийн эрүүл мэндэд тохиромжтой гэх ангиллын 5, агаарын чанарын ангиллын 22, усны эрүүл ахуйн ангиллын 16, усны эх үүсвэрийн ангиллын 12, хөдөө аж ахуйн ангилалд 1, цаг уурын таатай нөхцөлтэй гэх ангиллын 10-р байруудыг тус тус эзэлж, нийт 90.43  EPI оноогоор 3-р байранд бичигдсэн байна.

Швед

2 Исланд

Исланд нь Финландтай адил хамгийн цэнгэг агаартай улс. 2007 онд тус улсын засгийн газар бар, ресторан гэх зэрэг газруудад тамхи татахыг болиулсан хууль гаргасан бөгөөд тус улс агаарын бохирдлын асуудлыг чухалчлан үздэг учир тамхины тухай хууль нь нэлээд чанга. Энэ улсад гудманд зогсоод тамхи татах явдал, татаад хаясан тамхины иш огт харагдахгүй.

Исландын хоёрхон хувийг ой мод бүрхдэг учир биологийн төрөл зүйл багатай байдаг. Энэ ч утгаараа жагсаалтын биологийн төрөл зүйл гэсэн ангилалд 66.04 оноогоор 129-р байранд орсон байна. Харин иргэдийн эрүүл мэндэд тохиромжтой гэх ангиллын 3, агаарын чанарын ангиллын 4, усны эрүүл ахуйн ангиллын 20, цаг уурын таатай нөхцөл ангиллын 3-р байруудыг тус тус эзэлж, нийт 90.51  EPI оноо авчээ.

Исланд

1 Финланд

Финланд улс EPI-ийн 90.68 буюу хамгийн өндөр оноог авснаар амьдрахад хамгийн тохиромжтой улсаар тодорчээ. Финланд иргэд өвчин тусах магадлал багатай байдаг нь Финландын цэвэр агаартай холбоотой аж.

Мөн Финланд улс энэхүү жагсаалтын иргэдийн эрүүл мэндэд тохиромжтой гэх ангиллын 4, агаарын чанарын ангиллын 18, усны эрүүл ахуй ангиллын 18, усны эх үүсвэр ангиллын 18, загас агнуурын ангиллын 8, биологийн төрөл зүйлийн тархац ангиллын 19, цаг уурын таатай нөхцөл ангиллын 18-р байруудыг тус тус эзэлжээ.

Финланд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()