Супермодель Жижи Хадид хүүхдээ эмнэлэгт бус хөдөө очиж төрүүлсэн шалтгаанаа хуваалцжээ

Дэлхийн олон сая хүмүүст танигдсан алдартнуудын ихэнх нь хувийн амьдралаа бусдын нүднээс далд байлгахыг эрхэмлэдэг. Тэдгээр алдартнуудын төлөөлөл болох супермодель Жижи Хадид (Gigi Hadid) хувийн мэдээллээ нуухдаа ч супер гэдгээ хэд хэдэн удаагийн үйлдлээрээ хүмүүст баталж харуулсан. Жирэмсний эхэн үеэ шүтэн бишрэгчдийнхээ нүднээс гаргууд нууж чадсан тэрээр гэр бүлийн шинэхэн гишүүнийхээ нэрийг ч хэсэгтээ л нууцалсан билээ. 

Супермодель Жижи Хадид хүүхдээ эмнэлэгт бус хөдөө очиж төрүүлсэн шалтгаанаа хуваалцжээ

Олон нийтийн анхаарлын төвд байсаар хэдийнээ дассан эсвэл олны анхаарлын төвд амьдрах дуртай энтертайнмент одод өөрсдийнхөө талаарх мэдээллээ огтхон ч нууж хаалгүйгээр хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцдаг. Тэдэн дунд жирэмсэн гэдгээ олж мэдсэн цагаасаа авхуулаад төрсний өмнөх болон дараах төрхөө цахим хуудсандаа байрлуулж, ямар өөрчлөлт гарч байгааг цаг тухайд нь харуулдаг хүмүүс ч бий.

Гэвч Жижи энэ тал дээр чимээгүй байхыг илүүд үзсэн гэдгийг шүтэн бишрэгчид нь хожуу мэдсэн юм. Тэрээр 2020 оны Парисын загварын долоо хоногийн арга хэмжээний тайзан дээр алхаж байх үедээ жирэмсэн байсан болж таарав. Цаашлаад Жижи жирэмсний хордлогоо бусад загвар өмсөгч болон арга хэмжээний зохион байгуулагчдаас яаж нуусан нь эргэлзээтэй. 

Супермодель Жижи Хадид болон дуучин Заян Малик нарын бяцхан охины хорвоод мэндэлсэн мөч хүртэл түмний анхаарлаас далд болж өнгөрсөн. Харин энэхүү торгон мөчийг залуу хосууд сүүлд нь албан ёсны ярилцлагаар дамжуулан хуваалцахаар зэхэж байсан бололтой. 

25 настай шинэхэн ээж эхэндээ Нью Йоркийн эмнэлэгт чадварлаг эмч нарын хяналтад амаржихаар төлөвлөж байжээ. Түүний хувьд хүүхдээ төрүүлэх явцад Заяны дэмжлэг чухал байсан хэдий ч цар тахлын улмаас төрөх эмнэлгүүдэд хязгаарлалт тавьсан нь төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахад хүргэсэн байна. Тиймээс залуу хос өөр арга хайж эхэлжээ.

Төрөх явцыг өгүүлэх хэд хэдэн баримтат кино үзсэний эцэст залуу хос шийдвэрээ гаргасан бөгөөд гэр бүлийнхэн нь ч тэдний саналыг дэмжсэн байна. Ингээд тэд Хадидын гэр бүлийн эдлэн дэх байшингийн унтлагын өрөөнд хийлдэг усан сан аваачсан аж. Хүний үхэл, амьдралтай дүйцдэг хүүхэд төрөх мөчид түүнийг Заян төдийгүй, түүний ээж, дүү нар болон туслах нь дэмжиж байв. Эдгээр хүмүүс дээр нэмэгдээд мэдээж мэргэшсэн эх баригчийн зааврын дагуу тэрээр хүүхдээ эрүүл саруул төрүүлж чадсан байна.

Тэсвэрлэхийн аргагүй төрөхийн өвдөлтийг мэдэрч байх үедээ Жижи буруу сонголт хийсэн мэт дэндүү хэцүү, давж гарахын аргагүй санагдаж байсан гэдээ Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуваалцсан байлаа. Энэ үед эх баригч нь түүнийг зоригжуулж өгсөний ачаар Жижи төрөхийн өвдөлт намдаах хэлбэр болох эпидураль мэдээ алдуулалтгүйгээр хүүхдээ төрүүлжээ.

Залуу ээж өөр нэгэн сэтгэл татам үйл явдлыг хуваалцсан нь Заян, Жижи хоёр Пенсильваниа дахь энэ байшиндаа үлдэж, бяцхан Кай охиноо өсгөхөөр төлөвлөж байгаа гэв. Тэд хоёр талын ээжүүдийнхээ тусламжийг авдаг ч хүүхдээ өсгөх гол үүргийг өөрсдөө хүлээх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()