1
Маду
Эрт дээр хинди болон лалын шашинтнууд зэвсэг авч явах хориотой байсан учир энгийн ажлын багаж мэт харагдах зэвсгийг бүтээсэн байна. Хэдийгээр энгийн багаж мэт харагдах ч амь насанд аюултай аж.
Мадуг гөрөөсний эврээр хийдэг байсан бөгөөд өрсөлдөгчийнхөө хойноос дайрахад хамгийн тохиромжтой зэвсэг байжээ. Биедээ маду авч явж байгаа хүмүүс уг зэвсгийг бие хамгаалах хэрэгсэл гэж хэлдэг байсан гэнэ.
2
Содэгарами
Содэгарами гэдэг “орооцолдуулах” гэсэн утгатай бөгөөд энэхүү зэвсгийг гэмт хэрэгтнүүд ашиглаж байсан аж. Энэхүү зэвсгийн тусламжтайгаар өрсөлдөгчөө хувцсанд нь орооцолдуулж, түүнийг аюулгүй болгодог байсан гэнэ. Үзүүртээ хурц төмөрнүүдтэй учир өрсөлдөгч уг зэвсгээс барих боломжгүй.
Үүнээс гадна самурайчууд тулааны үеэр содэгарамиг ашиглаж байжээ. Хуулиар хориглосон зэвсгийг хэрэглэсэн самурай амиа алдах магадлалтай байсан бөгөөд самурай нь амь насыг зөвхөн самурай л хороох боломжтой гэнэ.
3
Атлатль
Хамгийн эртний зэвсгүүдийн нэг бөгөөд нум, сумны өмнөх үе гэнэ. Хэдийгээр ойрын зайд л ашиглах боломжтой байсан ч шидэж буй жад нь маш хурдтай ирдэг байсан аж.
4
Какутэ
Какутэ бол эртний Японоос гаралтай үзүүртэй цагираг юм. Хэдийгээр жижиг аюулгүй мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ нинжа эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюултай зэвсгүүдийн нэг аж. Нэг цагираг дээр нэгээс гурван үзүүр байх бөгөөд гартаа барьж нэг цохилтыг хийхэд л аминд хүрэх магадлалтай байжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар хүн төрөлхтөн энэхүү зэвсгийг ашиглах болсноор хөхтөн амьтдын тоо багассан гэнэ.
Африкаас бусад бүх газар атлатль-ийг ашиглаж байжээ.
5
Цестус
Хэдийгээр цестус нь аминд халтай зэвсэг биш хэдий Грек болон Эртний Ромын цэргүүдийн гарыг маш сайн хамгаалдаг байжээ.
Орчин үеийн боксын бээлий болон цестус хоёр нь хийгдэж буй материалаараа хоорондоо ялгаатай. Грекчүүд арьсан тэлээ, төмөр хавтан, хурц төмөр, иртэй төмөр зэргийг ашиглаж байсан учир цестус нь гайхалтай хамгаалах хэрэгсэл болж байжээ.